- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.04.01/
📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.04.01/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл| ⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”

2024.04.01
Голомт Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ эрхэмлэн ажилладаг билээ.
Тиймээс зөвхөн Голомт Капитал ҮЦК-ийн харилцагчдадаа зориулж Даваа гараг бүрд “Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм”-ыг хүргэж байна.


Беренберг Банк Рио Тинто компанийн хувьцаанд өгсөн авах зөвлөмжөө хэвээр үлдээж, ханшийн зорилтыг 74.5 ам.долларт тооцооллоо.
Тесла компанийн хувьцаанд өгсөн авах зөвлөмжөө Deutsche Bank хэвээр үлдээж зорилтот ханшийг 200 ам.долларт тооцооллоо.
Etherium ETF гарах боломжтойг Blackrock хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Ларри Финк мэдэгдлээ
Huawei компанийн 2023 оны цэвэр ашиг 50 тэрбум юаниар буюу 2 дахин өслөө
АНУ-ын индексийн өгөөж
Европын индексийн өгөөж
Ази Номхон далайн индексийн өгөөж

АНУ-ын S&P500 индекс эхний улирлын төгсгөлд бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоож, оны эхний 3 сард нийтдээ 10 хувь өссөн байна.
Өнгөрсөн 2 сард АНУ-д 275,000 ажлын байр нэмэгдсэн бол гуравдугаар сард өмнөх сараас арай бага буюу 205,000 ажлын байраар нэмэгдэнэ хэмээн таамаглаж байна.
График 1: S&P500 индекс

Shanghai Composite индекс 1.23%-иар унасан бол CSI 300 blie chip 0.68%-иар уналаа.
Хятадын Ерөнхий сайд Ли Цян жил бүр болдог Хятадын хөгжлийн форумд оролцогчдод хандан тус улс гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй байгааг мэдэгдлээ.
Үндэсний Статистикийн Товчооны мэдээлснээр аж үйлдвэрийн пүүсүүдийн ашиг өнгөрсөн оны 1-2 дугаар сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс 10.2%-иар өсч, бодлогын дэмжлэг болон гадаад дахь эрэлт нэмэгдсэн байна.
График 2: CITIC Securities /HKEX:6030/ компанийн хувьцааны ханш
ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ
Хүснэгт 1: Өнгөрсөн долоо хоногт тайлангаа зарласан компаниуд
Хүснэгт 2: Энэ долоо хоногт тайлангаа зарлах компаниуд
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУД" УУЛЗАЛТ 4 САРЫН 9-НД БОЛНО
Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Тус уулзалтын үндсэн илтгэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Нарангэрэл “Монголын хөрөнгийн зах зээл дэх боломжууд” сэдвээр илтгэл тавих бол Capital Markets Mongolia компанийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр “Хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй харилцах нь” сэдвээр илтгэл тавина.
📢Мөн тус уулзалтад Хан Алтай Ресурс ХХК, ЛэндМН ББСБ ХК-ийн удирдлагууд оролцож, хөрөнгийн зах зээлийн боломжийн тухай өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

Зохицуулагч:
Э.Золбаяр /Capital Markets Mongolia ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
Хэлэлцүүлэгт оролцогчид:
Б.Буянхишиг /Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга/
Б.Дөлгөөн /Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн Газрын дарга/
С.Ган-Эрдэнэ /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
Б.Гантулга /Хан Алтай Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн дарга/
Ц.Ууганбаяр /ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал, МБЗ-ийн ТУЗ-ийн гишүүн/

Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:
Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги
Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах
Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах
Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.
📅Хэзээ: 2024.04.09
🏬Хаана: Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар танхимд
⏲️Хэдэн цагт: 14:00-17:00
We are pleased to announce our esteemed panelists who will be joining us for our upcoming April Monthly Meeting, in collaboration with our member Golomt Capital, under the theme of "Opportunities in Mongolian Capital Markets." This monthly meeting will be held on 9 April 2024 at the Shangri-La Hotel Ulaanbaatar, Ballroom from 14:00 to 17:00.
Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөл’s April Monthly Meeting includes high profile keynote speakers and panelists from Санхүүгийн Зохицуулах Хороо (Financial Regulatory Commission), Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (Mongolian Association of Securities Dealers), Golomt Capital, Khan Altai resource - Хан Алтай ресурс, CMM - Capital Markets Mongolia, and LendMN.
Moderator:
E. Zolbayar, CEO of Capital Markets Mongolia
Panelists:
B. Buyankhishig, Secretary-General of the Mongolian Association of Securities Dealers
B. Dulguun, Director-General of the Securities Market Department, Financial Regulatory Commission
S. Gan-Erdene, CEO of Golomt Capital
B. Gantulga, Chairman of Khan Altai Resource
Ts. Uuganbayar, CEO of LendMN and Board Member of the BCM

МИКРОКРЕДИТ ББСБ ХХК-ИЙН 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНДЫН ҮНДСЭН ТӨЛӨЛТИЙГ АМЖИЛТТАЙ ТӨЛЛӨӨ.
Микро Кредит ББСБ нь тогтмол орлоготой иргэд, байгууллагуудад бизнесийн, хэрэглээний, шуурхай зээлийн боломжуудыг санал болгодог.
2023 онд нийт хөрөнгө, хүүгийн орлого болон цэвэр зээлийн багц зэрэг голлох үзүүлэлтүүд нь өмнөх оноос дунджаар 73 хувиар өссөн үзүүлэлттэй салбартаа тэргүүлэгч юм.
Тус компани тун удахгүй цахим зээлийн финтек MICROCREDIT EASY PAY аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ӨНДӨР ӨГӨӨЖ ХҮРТСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНД БАЯРЛАЛАА. 🤗

Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922


”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдааныг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болж байсан юм.

Тэгвэл 2024 онд зарлаж буй “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |
Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж тусална.


АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
