- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ДАВАА ГАРАГ БҮРД 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.03.04/
ДАВАА ГАРАГ БҮРД 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.03.04/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл| Хэрэглээтэй бонд-2 "Хүү 19.5%"

2024.03.04
Голомт Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ эрхэмлэн ажилладаг билээ.
Тиймээс зөвхөн Голомт Капитал ҮЦК-ийн харилцагчдадаа зориулж Даваа гараг бүрд “Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм”-ийг хүргэж байна.


АНУ-ын Хувийн хэрэглээний индекс /PCE/ 2.8 хувь буюу хүлээлтийн дагуу гарлаа
БНХАУ-ын зах зээлийн тоон үзүүлэлтүүд wагаан сарын амралтын өдрүүдтэй холбогдуулан суларсан байна
БНХАУ-ын ТОП 100 барилгын компанийн ҮХХ борлуулалт 2-р сард өнгөрсөн оноос 60% буурав
Газрын тос олборлогч ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо 6-р сар хүртэл танахаа мэдэгдлээ
Биткойны ханш 63 мянган ам.долларыг давснаар биткойн майнинг компаниудын хувьцааны ханш өслөө

Өнгөрсөн долоо хоногийг АНУ-ын голлох индексүүд бүгд өсөлттэйгөөр хаагдсан бөгөөд S&P 500 индексийн хувьд 2019 оноос хойш хамгийн үзүүлэлт сайтай жилийн эхний 2-р сар болоод байна.
Lockheed Martin Corporation компанийн хувьцааны ханш

БНХАУ-ын зах зээлийн 2-р сарын тоон мэдээллүүд тус улсын эдийн засгийн ойрын ирээдүйн талаар тодорхой дүгнэлт гаргах бололцоог хараахан олгохгүй байна.
Xinyi Solar компанийн хувьцааны ханш
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА
МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.
МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан
МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Захиалах: 8688-9922
Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулалтын багцаа танилцуулж байна
/2024.02.29-ны өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/
Голомт Капитал ҮЦК ХХК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.
Тодруулбал, Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.

Энэхүү мэдээлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
