- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ДАВАА ГАРАГ БҮРД 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.02.05/
ДАВАА ГАРАГ БҮРД 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.02.05/
Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | АНУ - Хөрөнгийн зах зээл | БНХАУ - Хөрөнгийн зах зээл| Хэрэглээтэй бонд-2 "Хүү 19.5%"

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ
/2024.02.05/
Голомт Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ эрхэмлэн ажилладаг билээ.
Тиймээс зөвхөн Голомт Капитал ҮЦК-ийн харилцагчдадаа зориулж Даваа гараг бүрд “Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм”-ийг хүргэж байна.
Та тус тоймоос:
📍Хувьцааны зах зээлийн онцлох мэдээ
Өнгөрсөн 7 хоногт META компанийн тайлан хүлээлтээс өндөр гарч, түүхэн дэх анхны ногдол ашигаа зарласнаар хувьцааны ханш 20.3 хувийн өсөлт үзүүлэв.
Хүлээлтийн дагуу АНУ-ын ХНС бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа. Түүнчлэн бодлогын хүүг 6-р сар хүртэл бууруулахгүй байх магадлал нэмэгдсэнээр 1 сарын 31- ны өдөр зах зээл уналттай хаагдлаа.
Хятад улсын хувьд зах зээлээ тогтворжуулахаа амлаж байгаа ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байна. Хятадын Үнэт Цаасны Зохицуулах Хороо ням гарагт дунд болон урт хугацааны сангуудыг зах зээлд чиглүүлж, богино арилжаа болон дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийх зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсооно гэж мэдэгдэв.
📍АНУ-ын хөрөнгийн зах зээл
Макро эдийн засаг: АНУ-ын ХНС-ийн тэргүүн Жером Пауэлл 3-р сард бодлогын хүүгээ яаран бууруулахгүй гэж мэдэгдлээ. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор тухайн өдөр ам.долларын ханш 0.4 хувиар чангарлаа. АНУ-ын хувьд геополитикийн эрсдэл, сонгуулийн тодорхоогүй байдал их үед бодлогын хүүг яаравчлан буулгаж, ам.долларын ханшийг суллах нь гадны хөрөнгө оруулагчдын урт хугацааны итгэлийг бууруулах эрсдэлтэй юм.
Компаниуд: Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн байдлаар S&P 500 компанийн 46 хувь нь 2023 оны 4-р улирлын тайлангаа танилцуулсан байна. Тайлан танилцуулсан компаниудын 65 хувь нь орлогын хүлээлтийг давуулсан тайлан танилцуулсан бол 72 хувь нь ашгийн хүлээлтээ давуулжээ. Харин тус хугацаанд тайлан танилцуулсан компаниудын цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс дунджаар 1.6 хувиар өссөн байна
📍БНХАУ-ын хөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээлийн уналт 2015 оны уналтаас юугаараа ялгаатай байв.
БНХАУ-ын зах зээл сүүлийн 3 жилийн хугацаанд 6 их наяд ам.долларын үнэлгээгээ алдаад байна. 2015 онд Хятадын үнэт цаасны хорооноос 3 их наяд юанийг хөрөнгийн зах зээлээ тогтворжуулахад зарцуулсан бол 2016 оны хагасаас эдийн засаг эрчмээрээ сэргэж эхэлсэн ба эдийн засгийн өсөлт 6.9-7.0 хувь байв. Харин 2024 онд Засгийн газраас 2 их наяд юаниар зах зээлээ дэмжих бодлого байгаа ч эдийн засгийн өсөлтийн хүлээлт 5 хувийн орчимд байна.
Жижиг хөрөнгө оруулагчдын тэвчээр барагдав.
Хятадын хөрөнгийн зах зээлд 200 сая гаруй жижиг хөрөнгө оруулагчид бий. Хадгаламжийн хүү буурч, үл хөдлөх хөрөнгийн үнэ унаснаар тэдний нийт капитал хөрөнгө бүхлээрээ буурах үзэгдэл явагдаад байна. 2021 оны эхэнд оруулсан 100 юань тутмын хөрөнгө оруулалт нь өдгөө 64 юань болтлоо буурчээ
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖУУД
|
|
ДАНС НЭЭХ ЗААВАР


АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.
🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
