• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢 “ХУРАЛДАЙ” БОНД ТӨЛӨГДЛӨӨ. 📍 ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДУУД ӨГӨӨЖ 📊6.71%-7.19%

📢 “ХУРАЛДАЙ” БОНД ТӨЛӨГДЛӨӨ. 📍 ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДУУД ӨГӨӨЖ 📊6.71%-7.19%

🔎Bitcoin Halving - 4 сард болно | 📊Дональд Трамп & Meta, TikTok| 💵Голомт Банк ХК- IPO төсөөлөлI |⏲️ Reddit-IPO

Монгол Улсын засгийн газрын “ХУРАЛДАЙ” бонд амжилттай төлөгдлөө.

Монгол Улсын Засгийн газар олон улсад 8.75%-ийн хүүтэй гаргасан “ХУРАЛДАЙ” бондын 392,563,000 ам.долларыг 2024.03.09-нд амжилттай эргэн төллөө.

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

Бид танд ам.долларын бондод хөрөнгө оруулахад зөвлөн ажиллаж байна.

 

Захиалах: 8688-9922

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Голомт Банк ХК-ийн ашигт ажиллагаа IPO үеийн төсөөллөө даваад байна.

💵Ашиг өсөхөд юу нөлөөлөв?

Голомт Банк ХК 2023 онд 2.5 их наяд төгрөгөөр нийт активаа нэмэгдүүлсэн байна.

  • Үүний 1.3 их наяд төгрөг нь харилцах данснаас, 828 тэрбум төгрөг нь хадгаламжаас, 193 тэрбум төгрөг нь санхүүгийн байгууллагын эх үүсвэрээс /зээл, бонд г.м/, 103 тэрбум төгрөг нь цэвэр ашгийн гүйцэтгэлээс бүрдсэн байна.

  • Нийт харилцагчдын эх үүсвэр /харилцах+хадгаламж/-ийн өсөлтийн 66%-г корпорэйт, 21%-г ритэйл, 13%-г ЖДБ-ын сегментүүдээс тус тус бүрдүүлжээ.

  • Голомт Банк нь нэмэгдүүлсэн эх үүсвэрийнхээ 1.4 тэрбум төгрөгөөр мөнгөн хөрөнгө буюу Монголбанк дахь нөөцөө нэмэгдүүлсэн, 476 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлсэн, 968 тэрбум төгрөгөөр зээлийн багцаа нэмэгдүүлсэн байна.

Мөнгөн дүнгээр аливаа банкны активын үзүүлэлтүүд нэмэгдэх нь хүүгийн орлогын өсөлтөд, харилцагчдын эх үүсвэр нэмэгдэх нь хүүгийн зардлын өсөлтөд гол нөлөө үзүүлдэг. Харин хүүгийн хувиас олж буй ашигт ажиллагааг цэвэр ашгийн маржин /NIM/-аас хардаг.

💵Орлого нэмэгдсэн үү?  Зардал буурсан уу?

Голомт Банк 2023 онд 962 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой, 507 тэрбум төгрөгийн хүүгийн зардалтай ажиллаа.

Банкны хүүгийн зардал өнгөрсөн оноос 65%-иар нэмэгдсэн ба энэхүү өсөлтөд харилцах дансанд хүү төлж эхэлсэн, хадгаламжийн хүү цөөн пунктээр өссөн, харилцагчдын эх үүсвэрийн дүн их хэмжээгээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Улмаар банкны цэвэр хүүгийн маржин /NIM/ 6.3% болж нэмэгдлээ. Энэхүү үзүүлэлт дотоодын банкны салбарын түүхэн хугацааны дунджаар 3-5% байна.

Түүнчлэн 2023 онд Голомт Банк нь 22 тэрбум төгрөгийн эрсдэлийн сангийн зардал гаргасан ба энэ нь 2022 оноос 170 тэрбум төгрөгөөр буюу 88% буурчээ.

Эрсдэлийн сангийн зардал буурах нь тухайн онд зээл чанаргүйдэх магадлал буурах, өнгөрсөн хугацаанд чанаргүй ангилалд бүртгэж эрсдэлийн сан үүсгэсэн зээл эргэн төлөгдөх үндсэн 2 шалтгаантай.

💵Ашгийн гүйцэтгэл IPO үеийн таамгаа давлаа

Голомт Банк 180 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж IPO-н үеийн 126 тэрбум төгрөгийн ашгийн төсөөллөө 44%-иар давуулан биелүүллээ.

Өөрийн хөрөнгийн өгөөжийг 15.7%-д хүргэхээр төсөөлж байсан бол бодит гүйцэтгэлээр 20.5%-д хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид IPO үеийн төсөөллөөс илүү өгөөжийг бодитоор хүртэж байна гэсэн үг юм.

💵Ногдол ашгаас хэдийг хүртэх вэ?

Банкны ТУЗ-ийн шийдвэрээр 2023 оны жилийн ашгийн 40.4%-ийг буюу 72.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон.

Ногдол ашгийн өгөөж 2024.03.11-ны өдрийн хаалтын ханшаар 9.8% буюу энэ онд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн ХК-иудын дундаж өгөөжөөс өндөр байна.

💵Хэн ногдол ашиг авах вэ?

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон бүртгэнэ.

Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдөр 2024 оны 03 сарын 22-ний өдрөөр товлогдсон. Харин хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 04-р сарын 15-ны өдөр болно.

 

 

Дөрвөн сард Bitcoin Halving болно.

Сарын дараа буюу 4 сарын 21-нд 4 жилд 1 удаа тохиодог Bitcoin Halving тохионо.

Bitcoin halving гэж юу вэ?-----------------

 

Bitcoin halving гэж биткойны олборлолтоос хүртэх урамшууллын хэмжээ хуваагдах процессыг хэлнэ.

Блокчейн технологийн хувьд шинээр 210 мянган блок үүсгэхэд ойролцоогоор 4 жил шаардагддаг бөгөөд тус хугацаа өнгөрмөгц Bitcoin halving хийдэг.

Bitcoin halving хийгдсэнээр-----------------

Сүүлийн bitcoin halving 2020 оны 5 сарын 11-нд болж байсан бөгөөд энэ удаагийн хуваалтаар блок үүсгэлтийн урамшуулал нь 3.125 BTC болж буурахаар байна.

Lift Off Moon GIF by Stakin

2024 оны 3 сарын байдлаар 19.65 сая биткойн эргэлтэд байсан бөгөөд олборлолтын урамшуулал буюу mining reward хэлбэрээр цаашид 1.35 сая биткойн үүсэх боломжтой.

Bitcoin-ий одоогийн ханш 72 мянган ам.долларын түвшинд байгаа бөгөөд зах зээл дээр энэхүү криптовалютад суурилсан GBTC, IBIT, BITX гэх мэт олон төрлийн ETF арилжаалагддаг.

 

 

Facebook-ийн Мarketplace функцийг хэрэглэгчид залилуулах болжээ.

 

Хэрэглэгчид Facebook-ийн Мarketplace онлайн худалдааны аюулгүй байдал сул байгаад улам бүр дургүйцэх болсон нь тус компанийн хувьцааны ханшийг буурахад нөлөөлж байна.

Хохирогчид-----------------

Учир нь Marketplace-ийн хэрэглэгчид хуурамч жагсаалт, хуурамч төлбөрийн схем, платформ дээрх тайлбарт нийцэхгүй бүтээгдэхүүн хүлээн авах зэрэг асуудалтай тулгарч байна.

Харин бараагаа борлуулж буй талд худалдан авагчдын хуурамч төлбөрийн баталгаа болон "Is this still available?" гэсэн эцэс төгсгөлгүй асуулт төвөг учруулж буйд дургүйцэж байгаа юм.

Better Business Bureau-ийн Scam Tracker мэдээллийн сан Facebook (NASDAQ:META) Мarketplace-ийн залилангийн хохирогчдын олон тооны гомдлыг баримтжуулсан байна.

 

motion picture thumbs up GIF by A. L. Crego

Хамгаалалтаа сайжруулахыг уриалав-----------------

 

Шотландын TSB хэмээх 5 сая гаруй харилцагчтай жижиг банк 2023 онд худалдан авалтын залилангийн хохирлын 60 хувь нь Facebook Marketplace-ээс болсныг мэдээлжээ. Энэ нь жилийн дотор хоёр дахин өссөн үзүүлэлт болсон байна.

Тиймээс тус банк платформ дээрх жагсаалтын гуравны нэг нь хууран мэхэлсэн гэсэн гомдол байгааг анхааруулж, Метаг хэрэглэгчдийн хамгаалалтыг сайжруулахыг уриалав.

Ерөнхийлөгч асан Дональд Трамп Мета, ТикТокд дургүй.

 

Өчигдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп CNBC "Squawk Box"-д өгсөн ярилцлагадаа Facebook-ийг "Ард түмний дайсан" гэсэн бол TikTokийг “Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн хурцаар шүүмжилжээ.

77 настай ерөнхийлөгч асан бүрэн эрхийнхээ хугацаандаа ТикТокийг хориглож болох байсан ч шийдвэрийг Конгресст үлдээхээр шийдсэн гэсэн байна. Учир нь TikTok-ийг хоригловол энэ нь Facebook-т санамсаргүйгээр давуу тал өгөх болно гэжээ.

Тэрээр “ТикТокд ямар ч хяналтгүйгээр галзуурах олон мянган бага насны хүүхдүүд, хэрэглэгчид байна. Сайн, муу тал ч бий. Гэхдээ миний дургүйцэж буй шалтгаан бол TikTok-гүйгээр та Facebook-ийг томруулах болно. Гэтэл би Facebook-ийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн адил ард түмний дайсан гэж үзэж байна” хэмээжээ.

Дональд Трамп & Meta-----------------

Дональд Трампыг 2021 оны 1 сарын 6-ны өдөр Капитолд болсон халдлагад өдөөн хатгасан нийтлэл тавьсны улмаас Мета компани түүний Facebooк болон инстаграм хаягийг 2 жил хаасан бөгөөд өнгөрсөн жил сэргээсэн юм.

Animated GIF

Удахгүй IPO хийх Reddit компани зах зээлийн үнэлгээгээ 6.5 тэрбум ам.доллар гэж тооцлоо.

 

Удахгүй Reddit платформ нь энэ оны анхны технологийн салбарын томоохон IPO хийх гэж байна.

Reddit компани холбогдох бичиг баримтаа 2 сард бүрдүүлсэн бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржид “RDDT” тикертэйгээр бүртгэгдэхээр зэхэж байна.

Reddit болон тус компанийн одоогийн хувьцаа эзэмшигчид нийт 22 сая хувьцааг 31-34 ам.долларын ханшаар худалдалахаар зэхэж байна.

Reddit компанийн санхүүгийн тайланд дуррдсанаар 2023 оны орлого нь 804 сая ам.доллар болтлоо өсөж жилийн дүнгээр 20 хувийн өсөлтийг үзүүлжээ. Харин тус хугацаанд компанийн цэвэр ашиг хасах дүнтэй буюу 90.8 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ЭРХЭМ "ГАДААД АРИЛЖААНЫ БРОКЕР" ТАНЫГ УРЬЖ БАЙНА

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Гадаад арилжааны брокер таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.

Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж, урамшуулдаг уламжлалтай юм.



Бусад

  • Цалин хөлсийг тогтмол нэмэх

  • Олон жил ажилласны нэмэгдэл олгох

  • Хагас жил болон Жилийн эцэст тутамд гүйцэтгэлд тулгуурласан урамшуулал олгох

  • Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй зээл

  • Эрсдэлийн санд хамруулах

  • Жил бүр эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах

  • Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах

  • Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах

  • Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого

  • Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх

  • Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах

  • Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах

  • Спортын хөнгөлөлт олгох

  • Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.

Эрхэм та ч бас салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.


 

МХБ-ийн 2024.03.11-ний өдрийн арилжаа

 

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 433,627,779 төгрөгийн үнийн дүн бүхий 1,721,278 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. 

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Жидакс ХК (SOH +15.00%)

  • Люкс занаду групп ХК (BAZ +14.94%)

  • Мик холдинг ХК (MIK +14.71%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Булигаар ХК (MBG -8.67%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID -7.86%)

  • Улаанбаатар БҮК ХК (BUK -6.41%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 68,395 ширхэг нэгж эрх 38,355,042 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 718 ширхэг үнэт цаас 71,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9,605 ширхэг бонд 960,500,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 29,015 ширхэг үнэт цаас 4,758,170 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,768,000 юань буюу 11,611,981,440 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 234,300 ам.доллар буюу 790,755,471 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 14,080,000 юань буюу 6,601,126,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

 

Энэ өдөр нийт 20,512,904,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 43,996.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,574,139,968,040 төгрөг боллоо. 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!