6.48%-14.69%-ИЙН ӨГӨӨЖТЭЙ 💵 АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Газрын тосны ханш - Уналт | Juniper Networks - Зарагдана | Хятадын хамтын сангууд - Хориг цуцлагдав

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА.

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

📊 ЦУЦЛАВ

Хятадын хамтын сангууд хоригоос гарлаа

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын Үнэт Цаасны Зохицуулах Хорооноос (CSRC) дэлхийд хамгийн тааруу үзүүлэлттэй байсан хөрөнгийн зах зээлээ тогтворжуулах (.CSI300) хөтөлбөрийн хүрээнд хамтын сангуудыг хувьцаагаа зарахыг хориглосон.

Тэгвэл тус хоригийг цуцалж хамтын сангийн менежерүүдэд худалдаж авснаасаа илүү дүнгээр хувьцаа зарахыг зөвшөөрсөн гэж эх сурвалжууд мэдээлээд байна.

Эдгээр эх сурвалжийн мэдээлснээр "Оны сүүлд зарсан хувьцааны ханш нь авснаасаа давсан тохиолдолд зохицуулагч байгууллагаас сангуудыг дуудаж, тодруулга авч байсан" гэв.

Гэвч тус хоригийг цуцалсан шалтгааныг "Сангуудын хугацаа дуусаж буй тул хөрөнгө оруулагчдад мөнгө гаргаж өгөх шаардлага үүссэн. Иймд тус хоригийг цуцалсан" гэж тайлбарлажээ.

📊 ХУДАЛДАН АВАЛТ

Програм хангамжийн Juniper Networks компани 13 тэрбум ам.доллараар зарагдана

 

Hewlett Packard Enterprise компани Juniper Networks компанийг 13 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ.

Hewlett Packard Enterprise компани нь 1939 онд үүсгэн байгуулагдсан Hewlett Packard компаниас өрх тусгаарласныхаа дараа үүлэн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Тус компани Juniper Networks-ийг худалдаж авснаар HPE хиймэл оюун ухааны салбарт илүү их амжилт гаргах боломж бүрдэх бөгөөд даваа гарагийн арилжааны үеэр хувьцааны ханш нь 3.2 хувь өсөж 17.72 ам.долларт хүрчээ.

Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 23 тэрбум ам.доллар болж байгаа бол Juniper Networks-ийн хувьд нэгж хувьцаа нь 30.22 ам.доллараар арилжаалагдаж 9.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.  

 

 

🔎 УНАЛТ

Чипний эрэлт суларч Samsung компанийн ашиг 35%-иар буурлаа.

Samsung electronics компани өнгөрсөн жил 3.7 триллион воны ашигтай ажилласан бол энэ жил 2.8 триллион вон буюу 2.1 тэрбум долларт хүрч буурчээ.  

Харин борлуулалтын орлого нь 70.46 триллионоос 67.4 триллион хүртэл буурсан байна.

Мөн тэд 2023 оны 4-р улиралд хагас дамжуулагчийн үнэ буурснаас шалтгаалж компанийн үйл ажиллагааны ашиг 35 хувиар унах хүлээлттэй байгаа талаар мэдэгдлээ.

Тиймээс Samsung компанийн хувьд өрсөлдөгч NVIDIA компанитай адил ChatGPT зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан загварууд дээр ажиллах боломжтой чип хөгжүүлэх шаардлага үүсээд байгаа юм.

Хэрэв хиймэл оюун ухаан дээр ажиллах боломжтой өндөр нягтралтай хагас дамжуулагчийг борлуулж чадвал борлуулалтын орлого буурахгүй байх боломжтой гэж шинжээчид үзэж байна.  

🔎 ХАНШ

Саудын Арабын шийдвэрээс шалтгаалж газрын тосны ханш уналаа.

Саудын Араб нь Ази тивийн худалдан авагчдад зориулсан “Arab Light” маркийн нефтийнхээ үнийг сүүлийн 27 сарын доод түвшинд хүргэснийг төрийн үйлдвэрлэгч Saudi Aramco (TADAWUL:2222)-иас ням гарагт мэдэгдэв.

Ирэх сард Азид нийлүүлэх Арабын хөнгөн нефтийн үнэ Оман/Дубайн бүс нутгийн жишгээс 2 ам.доллараар буурсантай адилаар Европ болон Газар дундын тэнгисийн зарим хэсэгт нийлүүлж буй түүхий нефтийн үнэ ч 2 ам.доллараар буурчээ.

oil GIF

Ийнхүү нефть экспортлогч орнуудын байгууллага болон холбоотнууд (OPEC+) олборлолтоо бууруулснаас хойш нэг сар орчмын дараа газрын тосны ханш унаж байна.

Ройтерс агентлагийн судалгаагаар Ирак, Ангол, Нигери зэрэг улсууд 12-р сард олборлолтоо нэмсэн бол Саудын Араб болон ОПЕК+ бусад гишүүн орнууд үргэлжлүүлэн гарцаа танаж байна. 

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

 

МХБ-ийн 2024.01.08-ны өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 267,787,152 төгрөгийн үнийн дүн бүхий 765,674 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%)

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.84%)

  • Шарын гол ХК (SHG +13.03%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -10.13%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK -6.67%)

  • Монложистикс Холдинг ХК (MLG -6.64%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 65,656 ширхэг нэгж эрх 20,377,520 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 288,164,672 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 41,624.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,241,625,682,461 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!