АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 💵6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Jack Ma болон Joe Tsai - Эзэмшлээ нэмэв | Shields Health Solutions - Зарагдана | Netflix - Ашигтай

📊ДАНС НЭЭХ АЯН

 

ХҮҮХДЭД БОЛОН ӨӨРТӨӨ ДАНС НЭЭХ АЛХАМ

УИХ-аас 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн ойролцоогоор нэг сая орчим хүүхдэд 1072 хувьцааг нэмэлтээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

ЭТТ ХК-иас хийсэн урьдчилсан тооцооллоор тус компанийн 2023 оны тайлант жилийн цэвэр ашгаас нэг иргэнд ойролцоогоор 💵233 мянган төгрөг,  2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараана гэвэл нэмж 💵120 мянган төгрөг нэмж олгох магадлалтай байгаа юм.

Өөрөөр хэлбэл, яг хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах эцсийн шийд хараахан гараагүй ч ногдол ашиг тараах нь тодорхой болоод байна.

ХҮҮХДЭД ДАНС НЭЭХ АЛХАМ

 

НАСАНД ХҮРЭГЧИД ДАНС НЭЭХ АЛХАМ

Данс нээгдэх хугацаа:

Үнэт цаасны данс ажлын 1-2 хоногт нээгдэнэ. Данс нээгдсэний дараа манайхаас баталгаажуулалт автоматаар хийгдэнэ.

Шаардагдах бичиг баримт:

  • Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)

  • Хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхдийн нэр дээрх банкны данс, хадгаламжийн данс эсвэл “Хүүхдийн мөнгө” авдаг данс байж болно

ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖУУД

 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

📊 ЭЗЭМШИЛ

Jack Ma болон Joe Tsai нар Alibaba-ийн 200 сая ам.долларын хувьцаа худалдан авчээ

АНУ-ын үнэт цаасны холбогдох зохицуулагч байгууллагаас 2023 оны 4-р улиралд Алибаба компанийн удирдлагууд болох үүсгэн байгуулагч Jack Ma болон ТУЗ-ийн дарга Joe Tsai нар өөрсдийн эзэмшлээ нэмснийг мэдээлллээ.

Алибабаг үүсгэн байгуулагчдын нэг ТУЗ-ийн дарга Joe Tsai-ын хувьд 152 сая ам.долларын үнэлгээ бүхий нийт 2 сая ширхэг Алибабагийн хувьцааг авсан бол Jack Ma-ийн хувьд нийт 50 сая ам.долларын үнэлгээ бүхий хувьцаа авсныг мэдээлэлд ойрхон албан хаагчид New York Times-д мэдэгджээ.

Дээрх мэдээллийн дараа өчигдөр Алибаба компанийн хувьцааны ханш 8 хувиар өсжээ.

📊 ӨСӨЛТ

 

Netflix дөрөвдүгээр улирлын орлогын тайлангаа танилцууллаа.

Өчигдөр Netflix Inc (NASDAQ:NFLX) тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь 8 хувиар өссөн байна.

📍Орлого:

Netflix нэгж хувьцаанд ногдох ашиг 2.11 ам.доллар, 8.83 тэрбум ам.долларын орлого олжээ.

📍Хэрэглэгч:

Netflix 13.12 сая хэрэглэгчтэй болсон амжилтыг үзүүлсэн байна. Тус компани 3-р улиралд 8.76 сая хэрэглэгчтэй байсан бол жилийн өмнөх 4-р улиралд 7.66 сая хэрэглэгчтэй байв.

📍Ашиг:

Төлөвлөснөөс бага зардал гарсан тул үйл ажиллагааны ашиг нь өмнөх улиралд 7% байсан бол 17% болж өсжээ.

4-р улиралд чөлөөт мөнгөн гүйлгээ 1.6 тэрбум ам.доллар болсон нь өмнөх жилээс 0.3 тэрбум ам.доллараар өссөн байна.

📍Таамаг:

Тус компани 1-р улирлын орлогын өсөлтөө 13% гэж таамаглаж байна, Учир нь ам.доллартай харьцуулахад Аргентины песогийн ханшийн уналтад саад болно хэмээн үзжээ.

Мөн 2024 онд компанийн ашгийг 22-24 хувь байхаар төсөөлж байна. 

📊 ХУДАЛДАНА

Тусгай эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Shields Health Solutions 4 тэрбумаар зарагдаж магадгүй

 

2022 онд тусгай эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Shields Health Solutions компанийн 30 гаруй хувийг 1.37 тэрбум ам.доллараар худалдан авсан Walgreens Boots Alliance компани тус компанийг 4 тэрбум ам.доллараар зарахаар зэхэж байна.

Walgreens тус наймааг эрүүл мэндийн салбарын томоохон компаниуд болон хөрөнгө оруулалтын салбарын компаниудтай хийхээр төлөвлөжээ.

Walgreens Boots Alliance компанийн хувьцаа өнгөрсөн онд 30 гаруй хувиар буурсан бөгөөд өчигдрийн арилжаагаар 22.88 ам.доллар дээр хаагдсан байна. 

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

 

МХБ-ийн 2024.01.23-ны өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 381,133,368 төгрөгийн үнийн дүн бүхий 700,315 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Авто зам ХК (AAR +14.98%)

  • УБ-БҮК ХК (BUK +14.85%)

  • Гермес центр ХК (HRM +6.11%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Э-Транс ложистикс XК (ETR -15.00%)

  • Увс чацаргана ХК (CHR -5.37%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -4.33% )

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,076 ширхэг нэгж эрх 2,292,280 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,801 ширхэг үнэт цаас  279,803,100 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,048,000 юань буюу  8,545,186,560 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,040,000 юань буюу  3,333,228,800 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 262,350 ам.доллар буюу 893,863,179 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 346,500 ам.доллар буюу 1,180,574,010 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 14,616,081,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.43% хувиар буурч, 40,944.2 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,139,288,351,680 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!