АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Bitcoin ETFBitcoin ETF - Зөвшөөрөл | Audacy радио - Дампуурлаа | Хятадын цахилгаан автомашин - Өсөлт

💠АНУ-д Bitcoin ETF зөвшөөрөгдөх магадлалтай байна.

💠АНУ-д хамгийн томд тооцогддог Audacy радио дампуурлаа.

💠БНХАУ-ын цахилгаан автомашины борлуулалт толгой цохиж байна.

💠Ам.долларын бондын өгөөж 6.48%-14.69%-тай байна

💠МХБ-ийн 2024.01.05-ны өдрийн арилжаа

📊 ЗӨВШӨӨРӨЛ

АНУ-д Bitcoin ETF зөвшөөрөгдөх магадлалтай байна.

АНУ-д биржээр арилжаалагддаг биткойны санг зөвшөөрнө гэх хүлээлтээс үүдэн крипто зах зээл сүүлийн 3 сарын хугацаанд өсөлттэй байна.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) спот биткойн арилжааны сан (ETFs)-ийн зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэх хугацаа бараг дуусаж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн эхээр нэг дор хэд хэдэн хүсэлтийг зөвшөөрч магадгүй байна.

Lift Off Moon GIF by Stakin

Одоогоор 11 компани АНУ-ийн үнэт цаас, биржийн хороонд хүсэлтээ ирүүлсэн бол 2023.01.10-нд Кэти Вудс Арк Инвест болон 21 shares компаниудын биткойн ETF саналын шийдвэр гаргах эцсийн хугацаа тохиох юм.

Хэрвээ хүлээлтийн дагуу АНУ-ын үнэт цаас, биржийн хороо компаниудад зөвшөөрөл  өгвөл биткойны ханш өсөж 2024 онд крипто зах зээл буцаж сэргэх магадлалтай байна.

Шинжээчид 2024 онд биткойныг дахин бүх цаг үеийн дээд ханшаа эвдэх боломжтой буюу 120’000 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.

📊 ДАМПУУРАЛ

АНУ-д хамгийн томд тооцогддог Audacy радио дампуурлаа.

Өчигдөр АНУ-ын хамгийн том радио компанийн нэг, подкаст цацагч Audacy компани дампуурлын хуулийн Chapter 11-ийн дагуу өргөдлөө өгчээ.  

Ингэснээр Audacy компанийн өр 80 хувиар буурч, 1.9 тэрбум ам.доллараас 350 сая ам.доллар болох юм байна.

Компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Филд хэлэхдээ, зах зээл дээр үүсээд байгаа салбарын доройтол нь компанийн санхүүгийн тайланд сөргөөр нөлөөлж байгааг мэдэгдсэн байна.

Audacy Inc компани нь Филадельфи мужид төвтэй 1968 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй.   

 

🔎 ӨСӨЛТ

БНХАУ-ын цахилгаан автомашины борлуулалт толгой цохиж байна.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид 4-р улирлын автомашин үйлдвэрлэлийн тоон мэдээллээ олон нийтэд танилцууллаа.

🚗Xpeng Inc /XPEV.NYSE/ компанийн хувьд өнгөрсөн оны 12 сард өмнөх оны мөн үеэс 78 хувиар өндөр буюу 20,115 ширхэг автомашин үйлдвэрлэсэн бөгөөд 2023 онд өмнөх оны мөн үеэс 17 хувиар өндөр буюу 141.6 мянган ширхэг автомашин борлуулжээ.

🚗Nio Inc /NIO.NYSE/ компанийн 12 сарын борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өсөж  18,012 хүрсэн бол өнгөрсөн оны борлуулалт 14 хувиар өсөж 160 мянган ширхэг автомшин борлуулжээ.

🚗Li Auto Inc /LI.NASDAQ/ компанийн автомашины борлуулалт 2023 онд өнгөрсөн оны мөн үеэс 182 хувиар өсөж 376,030 ширхэг автомашин үйлдвэрлэжээ.

car GIF

Харин энэ хугацаанд 🚗Тесла компанийн БНХАУ дахь автомашины үйлдвэрлэл 947,742 ширхэг буюу нийт автомашин үйлдвэрлэлийн 52.4 хувьд хүрчээ.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА.

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

 

МХБ-ийн 2024.01.05-ны өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 451,994,895 төгрөгийн үнийн дүн бүхий 1,142,228 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • УБ-БҮК ХК (BUK +15.00%)

  • Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +14.09%)

  • Монгол алт ХК (ERS +11.51%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Монгол шуудан ХК (MNP -11.16%)

  • Атар-Өргөө ХК (ATR -9.09%)

  • Хаан банк ХК (KHAN -6.23%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 24,060 ширхэг нэгж эрх 7,536,165 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,759 ширхэг үнэт цаас  175,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,177 ширхэг бонд 117,611,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 12,659,200 ам.доллар буюу  43,157,997,824 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 43,911,040,384 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.99% хувиар өсч, 41,577.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,302,511,714,724 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!