- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 💵6.43%-19.30%-ТАЙ БАЙНА.
АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 💵6.43%-19.30%-ТАЙ БАЙНА.
Алт-Уналт | Технологийн компаниуд-Өсөлт? | HSBC-Хувьцаа халаасаллаа

📌HSBC 5.21 сая ширхэг хувьцаагаа халаасаллаа.
📌Өнгөрсөн 7 хоногт алтны үнэ өссөнөөр хөрөнгө оруулагчид ашгаа хэрэгжүүлж, алтны ханш уналаа.
📌Бондын өгөөж буурснаар технологийн компаниудын хувьцааны ханш сэргэлээ.
📌Өнөөдөр тайлангаа танилцуулах компаниуд
📌 Хайлуур жоншны баяжмалын арилжаа 2023.10.30-нд явагдана.
📌МХБ-ийн 2023.10.23-ны өдрийн арилжаа

📊АНХААРАЛД
Бондын өгөөж буурснаар технологийн компаниудын хувьцааны ханш сэргэлээ.
📋Даваа гаригт 10 жилийн хугацаатай АНУ-ын засгийн газрын бондын өгөөж 5%-иас давсан ч хөрөнгийн биржийн арилжааны сүүлийн хагас цагт 4.85% 📉 болж буурчээ.
Холбооны нөөцийн сангийн ажилтнууд бондын өгөөж нэмэгдэх нь эдийн засгийн сэргэлтэд бодлогын хүүгийн өсөлттэй адил нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байна.
🕰️11 сард болох ХНС-ийн дараагийн хурлын үеэр хүү тогтвортой байх магадлал 98%, харин 12 сард хүү хэвээр хадгалагдах магадлал 74% байна.
ХНС энэ долоо хоногт гарах гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт болон инфляцийн тайланг хувийн хэрэглээний зардлын индекс хэлбэрээр харж шийдвэр гаргахад илүү дөхөм болох юм.


📊ТАЙЛАН-ӨСӨЛТ?
Технологийн компаниудын хувьцаа өсөх үү?
📈Энэ долоо хоногт Microsoft (NASDAQ:MSFT), Alphabet (NASDAQ:GOOGL), Meta Platforms (NASDAQ:META), Amazon (NASDAQ:AMZN) зэрэг компаниуд 3-р улирлын тайлангаа танилцуулж байна.
⌛Хиймэл оюун ухааны технологийн хөгжлийн нөлөөгөөр технологийн компаниудын хувьцаа оны эхэнд өссөн ч хөрөнгө оруулагчид энэ удаагийн тайлангаас үүлэн тооцоолол болон үр ашгийг дээшлүүлэхээр хийгдэж буй шинэчлэлтийг хүлээж байна.
Өнөөдөр тайлангаа танилцуулах компаниуд
💶 Microsoft
Програм хангамжийн Майкрософт Корпораци (NASDAQ:MSFT) нэгж хувьцаанд ногдох ашгаа 2.65 ам.доллар, 💵54.5 тэрбум ам.долларын орлогын тайланг танилцуулах төлөвтэй байна.

💷 Alphabet
Alphabet Inc Class C (NASDAQ:GOOG) маргааш хөрөнгийн биржийн хаалтын хонхны дараа орлогоо тайлагнах гэж байна. Шинжээчид 💵75.9 тэрбум долларын орлоготой хувьцааны орлого 💵1.45 ам.доллар болно гэж таамаглаж байна.
💴 Coca-Cola
Ундаа үйлдвэрлэлийн аварга компани Coca-Cola Co (NYSE:KO) 💵11.4 тэрбум долларын орлого олж, нэгж хувьцаанаас 💵69 центийн орлого олох төлөвтэй байна.

📊АВАХ УУ?
HSBC 5.21 сая ширхэг хувьцаагаа халаасаллаа.
HSBC HOLDINGS /00005.HK/ компани өнгөрсөн 7 хоногийн баасан энэ долоо хоногийн даваа гарагт Лондон болон Хонгконгийн хөрөнгийн биржээс нийтдээ 💰311 сая хонгконг доллараар 5.2101 сая хувьцааг халаасласан байна.
Тус компани нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй өөрсдийн 3.5 сая ширхэг хувьцааг 💰6.104 фунтээс 💰6.321 фунтийн хооронд худалдан авсан байна.
Харин Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй өөрсдийн 637,600 ширхэг хувьцааг 💰59.4 хонгконг доллароос 💰60.45 хонгконг доллараар худалдан авчээ.
📌Гэсэн ч тус компанийн хувьцааны ханш өнөөдөр өглөөний арилжаагаар 2.17 хувиар унаж байна.

✅АЛТНЫ ХАНШ
Өнгөрсөн 7 хоногт алтны үнэ өссөнөөр хөрөнгө оруулагчид ашгаа хэрэгжүүлж, алтны ханш уналаа.
🪙Өчигдөр алтны фючирийн үнэ 1987.8 ам.долларт хүрч, 6.6 ам.доллараар унаж хаагдлаа.
Энэ сарын эхээр Палестины Хамас бүлэглэлийн зэвсэгт дайчид Израил руу халдсаны улмаас Газын зурваст амьдарч буй 2 сая иргэн ус, цахилгаан, хоол хүнсний хомсдолд орж олон зуун энгийн иргэд амь үрэгдсэн билээ.

Одоогоор байдал намжаагүй Израилийг бөмбөгдсөн хэвээр байгаа энэ үед Газын зурваст амьдарч буй иргэдэд туслах, барьцааны хүмүүсийг суллах олон улсын ажиллагаа амжилттай болсноор 🪙алтны ханш бага зэрэг унаад байна.
Израил Ливантай хил залгаа Ираны дэмжлэгтэйгээр Хезболла бүлэглэлийнхэнтэй тулалдаж байгаа ч бүс нутгийн газрын тосны олборлолтыг тасалдуулах хэмжээнд хараахан хүрээгүй байна.

☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү


АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.43%-19.30%-ТАЙ БАЙНА.
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.43%-8.84% байна.
Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 13.22%-.19.30%-тай байна.
📢Иймд бид Танд 💵ам.долларын бондод найдвартай хөрөнгө оруулахад зөвлөн ажиллана.

💰Мөн бид өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.

✅УУЛ УУРХАЙН БИРЖ
Хайлуур жоншны баяжмалын арилжаа 2023.10.30-нд явагдана.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК /МХБ/ СЗХ-оос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
МХБ 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас хайлуур жоншны баяжмал арилжих захиалгыг хүлээн авч, 2023.10.30-ны өдөр 12:00 цагаас 50 багц буюу 3250 тонн хайлуур жоншны баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо.

МХБ-ийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 107,471,854 төгрөгийн үнийн дүн бүхий 626,051 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,023 ширхэг нэгж эрх 5,739,648 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 747 ширхэг үнэт цаас 37,350,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 2,947,360 төгрөгөөр,
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,680,000 юань буюу 3,621,888,000 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,088,883,200 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 10 багц 32,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,291,250 ам.доллар буюу 7,907,287,050 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 484,250 ам.доллар буюу 1,671,185,490 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 21,442,752,602 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 35,074.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,225,992,574,116 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
