АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 💵 6.23%-14.69%-ТАЙ БАЙНА.

Boeing 737 Max - Эерэг мэдээ | Enphase Energy - Цомхотгол | Тун удахгүй - Шинэ ХБҮЦ| Бондын захиалга тогтмол авч байна

💠 БНХАУ-д Boeing 737 Max загварын онгоц ниснэ

💠Warner Bros. Discovery болон Paramount Global нэгдэж магадгүй

💠Enphase Energy компанийн хувьцаа 1 сарын хугацаанд 85% өслөө.

💠Монгол Шуудан ХК нэгж хувьцаанд 2.26 төгрөгийн ногдол ашиг тараалаа 

💠Ирэх оны эхний хагаст бондын хүү өндөр хадгалагдана

💠Golomt Capital Championship-Хамгийн их арилжааны дүнтэй хувьцаа

💠Enphase Energy Inc ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно

💠Ам.долларын бондын өгөөж 6.23%-14.69%-тай байна.

💠МХБ-ийн 2023.12.20-ны өдрийн арилжаа

🔎ЭЕРЭГ МЭДЭЭ

БНХАУ-д Boeing 737 Max загварын онгоц ниснэ

Өчигдөр БНХАУ-ын иргэний агаарын тээврийн зохицуулагч байгууллагаас  Boeing компанийн 737 MAX загварыг тус улсад ашиглах зөвшөөрлийг олгожээ.

Энэхүү зөвшөөрөл нь Boeing компанийн цаашдын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна.

Boeing компанийн 737 MAX загварын нисэх онгоц нь хамгийн өндөр борлуулалттай байсан ч 2018, 2019 онд дараалсан осол гарсны улмаас нийт 346 иргэн нас барсан харамсалтай хэрэг тохиосон.

Boeing 737 Max Airplane GIF by Safran

Үүнээс болж 737 MAX загварын онгоцны худалдан авалт зогссоноор компанийн орлогын тайлан одоог хүртэл алдагдалтай байгаа юм. Харин одоо шинжээчид Boeing компанийн үйл ажиллагаа сэргэнэ гэсэн хүлээлттэй байна.

 

🔎БОНДЫН ХҮҮ

Ирэх оны эхний хагаст бондын хүү өндөр хадгалагдана

 

Монголбанкнаас төсвийн тэлэлтээс шалтгаалан мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх дохиог өгсөн нь бонд зэрэг тогтмол өгөөжтэй хэрэгслүүдийг илүүд үздэг хөрөнгө оруулагчдын хандлагыг хадгалах төлөвтэй байна.

Биржийн бус зах зээл 2021 оны есдүгээр сард анхны өрийн хэрэгслээ бүртгэснээс хойш энэ оны 2-р хагас хүртэлх хугацаанд нийт 2.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 1.4 их наяд төгрөг татан төвлөрүүлсэн байна.

Мөн энэ оны эхний хагаст 29 үнэт цаас гаргагчийн 677 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондууд бүртгэжээ.

Биржийн бус зах зээлд оны эхний хагаст бүртгэгдсэн бондуудын дундаж хүү 17.48 хувь байна.

Хүүгийн төлөлт хийгдэх давтамжийн хувьд 49 хувь нь хагас жил тутамд, 36 хувь нь улирал тутамд, есөн хувь нь сар бүр төлөлт хийхээр байгаа аж.

🔎НЭГДЭЛ

Warner Bros. Discovery болон Paramount Global нэгдэж магадгүй.

Лхагва гарагт Warner Bros. Discovery компани Paramount Global компанитай нэгдэнэ гэсэн мэдээ гарсны дараа хувьцааны ханш нь 5.7 хувиар буурсан байна.

Warner Bros. Discovery компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 29 тэрбум ам.доллар бол Paramount Global-ын хувьд 10 гаруй тэрбум ам.доллараар үнэлэгддэг.

Тус компаниуд нэгдсэнээр томоохон стримингийн платформууд болох Paramount+ болон Max үйл ажиллагаагаа нэгтгэж Netflix болон Disney+ зэрэг үйлчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх боломжтой.

Одоогоор Warner Bros. Discovery компани Paramount Global компани эсвэл тус компанийн толгой компаниуд болох National Amusements Inc.-тай аль нь нэгдэх нь тодорхой бус байна.

📊НОГДОЛ АШИГ

Монгол Шуудан ХК нэгж хувьцаанд 2.26 төгрөгийн ногдол ашиг тараалаа 

Монгол Шуудан ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 2.26 төгрөг тооцон ногдол ашиг тараалаа.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн харилцагч дараах байдлаар хүсэлтээ гаргана уу.

  • trader.golomtcapital.com онлайн арилжааны брокероор дамжуулан "Харилцагч, ҮЦТХТ, Үнэт цаасны компани"-ийн хооронд хийгддэг "Гуравласан гэрээ"-г байгуулж апп болон сайтаараа "Зарлага гаргах" хүсэлтээ илгээхэд ногдол ашгийн мөнгө нь 1-2 цагт таны банкны данс руу шууд хийгдэнэ.

  • trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсийн “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.

  • golomt capital аппликэйшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.

📉ЦОМХОТГОЛ

Enphase Energy Inc ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно

 

Enphase Energy Inc зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор үндсэн болон гэрээт ажилчдынхаа 10 хувийг цомхотгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Enphase (ENPH)-ийн Гүйцэтгэх захирал Бадри Котхандараман хэлэхдээ “Нарны болон өөр эрчим хүчний салбарт микроинвертер, баттарейны хадгалалт болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид макро эдийн засгийн хүнд хэцүү сорилтуудтай тулгарч байна.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд бид үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан ч илүү хэмнэлттэй, илүү үр ашигтай болгохын тулд хийх шаардлагатай ажил их байна” хэмээжээ. 

Мөн тус компани нэмж ажилтан авахгүй байх хугацааг ирэх жил хүртэл сунгаж хэд хэдэн чиглэлээр зардлаа бууруулахаар төлөвлөж байна.

Enphase-ийн хийж буй бүтцийн өөрчлөлт болон төлбөр тооцоонд ойролцоогоор 16-18 сая ам.доллар шаардагдах бөгөөд үүний 7 сая орчим доллар нь бэлэн мөнгөний зардал байх нь.

Solar Energy Animation GIF by xponentialdesign

Үүний 15 сая ам.долларыг 2023 оны дөрөвдүгээр улиралд төлөх төлөвтэй байна. Энэ төлбөр нь "Компанийн санхүүгийн үр дүн эсвэл санхүүгийн ерөнхий байдалд чухал нөлөө үзүүлэхгүй" гэж Enphase хэлэв.

Түүнчлэн тус компани Румын дэх Тимишоара, АНУ-ын Висконсин үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдлээ.

🔅 GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP

Хамгийн их арилжааны дүнтэй хувьцаа

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан зарлагдсанаас хойш 40 долоо хоногийн туршид өндөр өрсөлдөөн дор амжилттай явагдаж тун удахгүй ялагчаа албан ёсоор зарлах гэж байна.

"GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP" гадаад арилжааны уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болох юм.

Уралдааны сонирхолтой статистикаас хуваалцъя. 

/Нийт арилжааны дүнд эзлэх хувь/

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

📊 COMING SOON

Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас /ХБҮЦ/ – Бондоос илүү хөрвөх чадвартай

Тун удахгүй - Шинэ ХБҮЦ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь бондтой харьцуулахад эргэн төлөгдөх мөнгөн урсгал нь үе шаттай тул хөрвөх чадвар илүү сайн байдаг.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь компанийн дампуурлаас ангид тул үйл ажиллагаанаас нь шалтгаалах эрсдэл багатай.

Хамгийн гол нь ХБҮЦ нь инфляцийн түвшин, бодлогын хүү, Топ-5 банкны хадгаламжийн дундаж хүүнээс өндөр өгөөжтэй юм.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ард буй хөрөнгийн багц нь ихэвчлэн тараан байршсан олон хөрөнгөнөөс бүрддэг. Тиймээс нэг төрлийн хөрөнгөөс хамаарах эрсдэлийг бууруулдаг давуу талтай юм.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.23%-14.69%-ТАЙ БАЙНА.

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.23%-7.33% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.91%-.14.69%-тай байна.

🚩Бид танд ам.долларын бондод хөрөнгө оруулахад зөвлөн ажиллаж байна.🤗

 

МХБ-ийн 2023.12.20-ны өдрийн арилжаа

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 142,288,505 төгрөгийн үнийн дүн бүхий 324,904 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Махимпекс ХК (MMX +14.98%)

  • Шивээ овоо ХК (SHV +11.54%)

  • Могойн гол ХК (BDL +5.15%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Сор ХК (SOR -14.89%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.20%)

  • Ард Даатгал ХК (AIC -5.15%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 37,512 ширхэг нэгж эрх 17,154,658 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 390 ширхэг бонд 39,000,000 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,005 ширхэг үнэт цаас 100,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,262,604,800 төгрөгөөр арилжааллаа.

Энэ өдөр нийт 8,561,547,963 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.3% хувиар өсч, 39,037.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,622,081,629,486 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!