• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ⛏️Нүүрсний экспорт | 📈Хувьцааны ханш 6.2 хувь өслөө | 💵GM 6 тэрбум ам.доллар

⛏️Нүүрсний экспорт | 📈Хувьцааны ханш 6.2 хувь өслөө | 💵GM 6 тэрбум ам.доллар

⛏️Нүүрсний экспорт | 📈Хувьцааны ханш 6.2 хувь өслөө | 💵GM 6 тэрбум ам.доллар

GM 6 тэрбум ам.долларын хувьцаа худалдаж авах эрхтэй боллоо.

General Motors компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 6 тэрбум ам.доллар бүхий үнийн дүнтэй хувьцааг эргүүлэн худалдан авах зөвшөөрлөө. Тус компанийн Санхүү хариуцсан захирал Пол Жейкобсон өнгөрөгч 5 дугаар сар нь компанийн сүүлийн 3 жилийн хамгийн сайн үзүүлэлттэй сар байсан хэмээн Deutsche Bank-ны хөрөнгө оруулагчдын чуулганаар хэлжээ.

Түүнчлэн, тэр бээр General Motors энэ жилийн цахилгаан автомашины борлуулалтын төлөвлөгөөгөө 300 мянгаас 200-250 мянга хүртэл бууруулсан ба Cruise загварын жолоочгүй автомашины хөгжүүлэлтэд 850 сая ам.доллар хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн 11-р сард GM 10 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа худалдан авах эрхтэй болж байсан бөгөөд үнээс 1.1 тэрбум ам.долларын хувьцаа худалдаж авах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Компани тус эрхээ хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

 

 

Нүүрсний экспорт өмнөх оноос 37.3%-иар өслөө

2024 оны эхний 5 сарын байдлаар нийт 31.7 сая тонн нүүрс экспортолсон ба үүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 5.5 дахин, 2023 оны мөн үетэй харьцуулахад 37.3%-иар өссөн байна.

Нүүрсний экспортын орлого 3.82 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 5.23%-иар өсжээ.

Зөвхөн 5-р сарын хэмжээнд л гэхэд 7.2 сая тонн нүүрс экспортолсон нь энэ оны 4-р сараас 6.7%-иар, өмнөх жилийн 5-р сараас 80.02%-иар өссөн үзүүлэлт юм.

Нүүрсний дундаж үнэ тонн тутамд 387.6 мянган төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 88.3 мянган төгрөгөөр буурчээ.

2024 онд Монгол улс нийт 60 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьсан байгаа бөгөөд оны эхний 5 сарын байдлаар төлөвлөгөөний 53%-д хэдийнээ хүрээд байна.

 

Apple компанийн хувьцааны ханш 6.2 хувь өслөө.

 

Apple компани хиймэл оюун ухаан хөгжүүлэгч OpenAI-тай хамтран ажиллахаар боллоо. Тус мэдэгдэл гарснаар Apple компанийн хувьцааны ханш 6.2 хувь өсөж, бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоолоо.

Он гарсаар АНУ-ын технологийн шилдэг компаниуд болох Амазон, Гүүгл зэрэг компаниуд хүчтэй өсөлттэй байсан. Харин хөрөнгө оруулагчдын дунд Apple компанийн бусад өрсөлдөгчдөөсөө хоцорч байна гэсэн хүлээлт өндөр байсан. Харин тус компани Siri дуут туслахыг сайжруулах зорилгоор хиймэл оюунд суурилсан Apple Intelligence системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

apple GIF

Apple-ийн хэрэглэгчдэд Siri-г ашиглан ChatGPT-ээс асуулт асуух боломжийг олгох боловч дуут үйлчилгээ чатботтой холбогдохын өмнө зөвшөөрөл авна.

Apple Intelligence нь илүү дэвшилтэт чип дээр ажиллах тул эхний ээлжид хамгийн сүүлийн үеийн iPhone 15 Pro загварын утас дээр ажиллах болов уу гэсэн таамаглал байна. Харин энэ намар гарах шинэ iPhone загвар маш их өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн загвар болж магадгүй.

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.

Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.


Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.


Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:

  • 📊 Салбарын өсөлт

  • 💵Барьцаа, баталгаа

  • 📱Хүү, өгөөжийн тооцоолол

  • 📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Хятадын Төв банк алтны үнийг 2200 ам.долларт хүрэхэд худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байна. 

Өнгөрсөн 5-р сард дээд цэгтээ буюу 2450 ам.долларт хүрээд байсан алтны үнийг унахыг Хятад улс хүлээж байна. Хятад улс үнэт металлын хамгийн том худалдан авагч бөгөөд алтны нөөцөө 18 сар дараалан нэмэгдүүлсээр байгаа ч Хятадын алтны нөөц өнгөрсөн 5-р сард өөрчлөгдөөгүй байна. Мөн Хятад улс 2023 онд 7.23 сая унц буюу 224.9 тонн алт худалдан авч, дэлхий дээрх хамгийн том албан ёсны алт худалдан авагч болсон байна. 

gold GIF

Өнгөрсөн баасан гарагт алтны ханш огцом буурч 2300 ам.доллароос доош үнийн түвшинд очоод байсан юм. Хэрэв үнэ унц тутамдаа 2200 ам.доллар болтлоо буурвал дахин сэргэнэ гэж шинжээчид үзэж байна. Өнгөрөгч 2023 оны байдлаар дэлхийн Төв банкнуудын алтны нөөц 2022 оноос 17 гаруй хувь өсөөд байгаа билээ. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Голомт Капитал ҮЦК ХХК нь GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.11-ны өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 260,914,962 төгрөгийн үнийн дүн бүхий 539,084 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Булигаар ХК (MBG +8.33%)

  • Ремикон ХК (RMC +7.80%)

  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA +4.65%)

  • Тээвэр-Ачлал ХК (ACL -14.96%)

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -10.11%)

  • Би ди сек ХК (BDS -7.19%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 6,204 ширхэг нэгж эрх 2,539,591 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 14 ширхэг үнэт цаас 849,700 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,659,277,440 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,084,920  төгрөгөөр,

  • “Тавантолгой” ХК-ийн 8 багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 7,424,000 ам.доллар буюу 25,102,919,680  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 36,807,586,293 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.07% хувиар буурч, 42,737.84 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,055,454,110,201 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!