📢 БИТКОЙНЫ ХАНШ 💵 60,000$ ХҮРЛЭЭ

🤗МХБ хувьцаа-15% өслөө| 📊Electronic Arts -Цомхотгоно | 📍Элон Маск - Өрсөлдөөн |⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”

МХБ-ээр зэс, молибдений баяжмалыг арилжаалах болсноор хувьцааны ханш нь 15% өслөө.

2023 оны 1-р улиралд МХБ-ийн уул уурхайн таваарын арилжаа нүүрсний арилжаагаар эхэлсэн бөгөөд үүнээс 1 жилийн дараа Засгийн газрын шийдвэрээр зэсийн баяжмал, молибдений баяжмалыг арилжаалахаар боллоо.

МХБ-ийн мэдээлснээр 2023 онд нийт 299 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулсан бөгөөд 14.9 сая тонн нүүрс, 677 мянган тонн төмрийн хүдэр арилжаалжээ.

Энэ нь 2023 оны нүүрсний экспортын 21.5%, төмрийн хүдрийн экспортын 11.9%-тай тэнцэж байна. Харин 2023 онд улсын хэмжээнд 1.5 сая тонн зэсийн баяжмал, 6 мянган тонн молибдений баяжмал экспортлосон байна.

Уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалагдах нь нээлттэй ил тод байдлыг бий болгох, зах зээлийн өрсөлдөөнт ханшаар арилжаалагдах нөхцөлийг бүрдүүлэх, улсын төсөв бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

Тиймээс энэ шийдвэр нь МХБ-ийн хувьцааны ханшийг 15 хувиар өсгөөд байна.

Зөвхөн эдгээр бүтээгдэхүүнээр зогсохгүй 2024 онд хайлуур жоншыг биржээр арилжаалах, цаашлаад уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл хэрэгслийн (фьючерс, опцион зэрэг) арилжааг  эхлүүлэхээр төлөвлөж байна.

📢Голомт Капитал ҮЦК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны уул уурхайн зуучлалын тусгай зөвшөөрөл авсан анхны компани бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл хангагдаад байгаа юм.

Биткойны ханш 60,000$ хүрлээ.

АНУ-ын спот ETF бүтээгдэхүүний нөлөөгөөр биткойны ханш 42% өсөж, 2020 оны 12 сараас хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ.

Тодруулбал, биткойны ханш 61,272 ам.долларт хүрсэн нь 2021 оны 11 сараас хойших хамгийн өндөр ханш юм. Мөн энэ долоо хамгийн өндөр өсөлт үзүүлсэн долоо хоног болохоор байна.

Lift Off Moon GIF by Stakin

Сайны хажуугаар саар мэдээ-------------

Энэхүү сайн мэдээний хажуугаар нэг муу мэдээ гарсан нь АНУ-ын хамгийн том крипто бирж болох Coinbase-ийн (NASDAQ:COIN) зарим хэрэглэгчдийн дансны үлдэгдэл 0 болсон асуудал үүссэн байна.  

Брайан Армстронг

Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Брайан Армстронг криптовалютын биржийн ачаалал өссөн нь нөлөөлсөн байж болзошгүй хэмээгээд яаралтай шийдвэрлэнэ гэж мэдэгджээ.

CoinGecko крипто платформын мэдээлснээр гүйлгээнд байгаа бүх биткойны үнэ сүүлийн хоёр жилд анх удаа 2 их наяд ам.доллар давсан гэжээ.

 

Элон Маск: Удаан хүлээлгэсэн ROADSTER машинаа ирэх жил худалдана.

 

Элон Маск удаан хүлээлгэсэн спорт загварын Roadster автомашинаа ирэх жилээс гаргана гэж мэдэгдсэн нь цахилгаан автомашины зах зээлд эргэн хүчтэй өрсөлдөхөөр шийдсэнийг харуулж байна.

Элон Маскийн Roadster спорт загварын автомашин нь 1 секундээс бага хугацаанд 60– 95.6 км хурд авах чадалтай ажээ.

Өрсөлдөөний гол шалтгаан-----------------

Тэдний гол өрсөлдөгч БНХАУ-ын BYD компани Ferrari-ийг хурдаараа гүйцэх 233 мянган ам.долларын U9 загварын шинэ спорт машинаа танилцуулаад байгаа юм.

Мөн BYD компанийн 4-р улиралд борлуулсан автомашины тоо Теслаг анх удаа давж 1-т бичигдэж эхэлсэн нь Теслад аюулын харангыг дэлдээд байгаа юм.

Тоглоом хөгжүүлэгч Electronic Arts компанийн ажилчид халагдана.  

Өчигдөр тоглоом хөгжүүлэгч Electronic Art ажилчдынхаа 5%-ийг цомхотгох болсноо мэдэгджээ.

Тус компани АНУ-ын Үнэт цаасны биржийн хороонд өгсөн сүүлийн тайландаа нийт 13400 ажилтантай гэж тусгасан бол тус шийдвэрийн хүрээнд 670 ажлын байр хасагдахаар байна.

Компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Уилсон “Компани цаашдаа томоохон тоглоомын франчайзууд болох Apex Legends, EA Sports FC, Madden NFL болон The Sims зэрэгт түлхүү хөрөнгө оруулалт хийнэ” гэж мэдэгдсэн байна.  

 

Тоглоом хөгжүүлэгчдийн цомхотгол------------------

Он гарснаас хойш тоглоом хөгжүүлэгч компаниуд цомхотгол хийсээр байна.

  • Мягмар гарагт Sony компани ойролцоогоор 900 гаруй ажилчдаа хална гэж мэдэгдсэн.

  • Өнгөрсөн сард Microsoft компани 1900 гаруй ажилчдаа цомхотгосон.

  • Tencent холдингийн охин компани болох Riot Games ажиллах хүчнийхээ 11 хувийг цомхотгоод байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА

МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.

МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан

МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

 

Захиалах: 8688-9922

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай

Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.  

"ШУНХЛАЙ” БОНДЫН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНДСЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ.

2023 оны Биржийн бус зах зээлийн хамгийн өндөр дүнтэй буюу 50 тэрбум төгрөгийн “Шунхлай” бондын эхний үндсэн төлөлт 10 тэрбум төгрөг амжилттай хийгдлээ.


Шунхлай ХХК нь сард дунджаар 30 сая гаруй ам.долларын шатахууны импорт хийж буй нь нийт бондын дүнгээс 2 гаруй дахин өндөр дүн юм.



Шунхлай Групп нь шингэн хүнс, телеком ба медиа,  шатахуун, дэд бүтэц ба үл хөдлөх, худалдаа, газрын тос, мотор ба ложистик зэрэг олон салбар компаниудтай бөгөөд 0.6 их наяд төгрөгийн татварыг улсад төвлөрүүлээд байна.

 

МХБ-ийн 2024.02.28-ны өдрийн арилжаа

 

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 366,741,434 төгрөгийн үнийн дүн бүхий 1,530,059 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Атар-Өргөө ХК (ATR +14.95%)

  • Улаанбаатар БҮК ХК (BUK +9.82%)

  • Сэндли ББСБ ХК (SEND +8.79%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Ган хийц ХК (GHC -14.97%),

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT --9.90%)

  • Хай би ойл ХК (HBO -9.18%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,957 ширхэг нэгж эрх 3,770,090 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 60 ширхэг үнэт цаас 6,000,000 төгрөгөөр,

    Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,688,000 юань буюу  12,547,896,960 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800  ам.доллар буюу 1,194,037,488 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 453,600  ам.доллар буюу 1,535,191,056 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

 

Энэ өдөр нийт 15,653,837,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.07% хувиар өсч, 44,665.76 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,724,812,590,074 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!