- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 БИТКОЙНЫ ХАНШ 6.0%-ИАР УНАСАН БОЛ БУСАД ALTCOIN-УУД ГЯЛАЛЗАЖ БАЙНА
📢 БИТКОЙНЫ ХАНШ 6.0%-ИАР УНАСАН БОЛ БУСАД ALTCOIN-УУД ГЯЛАЛЗАЖ БАЙНА
📍Богино хугацаат бонд | 🔎Super Micro Computer | 📅Хувьцаа жижигрүүлэлт| 📢Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна

БИТКОЙНЫ ХАНШ 6.0%-ИАР УНАСАН БОЛ БУСАД ALTCOIN-УУД ГЯЛАЛЗАЖ БАЙНА
Биткойны ханш Мягмар гарагт 6.5%-иар унаж түүхэн дэхь 2 долоо хоногийнхоо хамгийн өндөр уналтыг үзүүллээ. Түүнчлэн криптовалютаас гадна хувьцаанууд дээр ч зарах үзэгдэл явагдсан байна. 4 сарын 21-ны өдөр буюу сарын дараа Биткойны ээлжит Halving явагдана.
Ханш 5.86% унаж 63,419 ам.долларт сүүлийн байдлаар ирээд байгаа ба Ether ханш 6.39% унаж 3,283 ам.долларт хүрсэн байна. Гэвч жилийн хугацаанд Биткойн 52% өсөлтөө хадгалж байгаа ба хөрөнгө оруулагчид ETF-ээр дамжуулан биткойны эзэмшигч болсоор байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт 74,000 ам.долларын оройн цэгээ эвдээд байсан Биткойны хувьд уналт ажиглагдаж байгаа бол жижиг токенууд буюу Altcoin-ууд дээр өнгөрсөн долоо хоногт өсөлт ажиглагджээ. Тухайлбал Solana 19%, Avax 17% өсөлтийг тус тус үзүүлжээ.


"БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ🤗
Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БАЙГУУЛЛАГЫНХАА МӨНГӨН УРСГАЛЫГ ҮР АШИГТАЙ УДИРДАЖ БУЙ САНХҮҮГИЙН МЕНЕЖЕРҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ!

SUPER MICRO COMPUTER НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАНА
Super Micro Computer (NASDAQ:SMCI) компанийн нэмж 2 сая ширхэг хувьцаагаа олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа мягмар гарагт 11.5%-иар буурсан байна. Гэсэн хэдий ч SMCI-ийн хувьцааны үнэ оны эхнээс 252%-иар өссөн.
Super Micro мөн андеррайтер Goldman Sachs-т 30 хоногийн дотор нэмэлт 300,000 хувьцаа худалдаж авах боломжийг олгохоор төлөвлөж байна хэмээжээ.

Super Micro Computer нь өндөр хүчин чадалтай серверүүдийг зохион бүтээдэг бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны хөгжилд томоохон байр суурь эзэлдэг.
Компани нь хиймэл оюун ухааны салбарын өсөлтөөс ашиг тус хүртээд зогсохгүй, хувьцааны өсөлтөөс ашиг хүртэж байна гэж тэд тэмдэглэлдээ бичжээ.

CHIPOTLE КОМПАНИ ХУВЬЦААГАА 50:1 ХАРЬЦААТАЙ ЖИЖИГЛЭНЭ
Өнгөрөгч Мягмар гарагт Chipotle компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 2,797.56 ам.долларын үнэтэй нэгж хувьцааг 50 болгож жижиглэхээр боллоо.
Зарим тохиолдолд компаниуд нэгж хувьцаагаа жижиг хөрөнгө оруулагчдын хувьд авахад хүндрэлтэй, нэгж хувьцаа нь хэтэрхий үнэтэй гэж үзвэл хувьцаагаа жижиглэх шийдвэр гаргадаг байна.

Хувьцаагаа жижиглэх-------------------
Chipotle компанийн Санхүү хариуцсан захирал Жек Хартунг хэлэхдээ “Энэ бол компанийн 30 гаруй жилийн түүхэнд тохиож буй анхны хувьцаа жижиглэлт бөгөөд үүгээр бид болон төрөл бүрийн хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
2024 оны 3-р сарын 20-ны өдрийн уртасгасан арилжааны үеэр Chipotle компанийн хувьцаа 5 хувь өссөн байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


БНХАУ-ын компаниудын хувьцааны анализийг танилцуулах LIVE-д урьж байна
Голомт Капитал ҮЦК нь БНХАУ-ын зах зээлд өрнөж буй дээрх үйл явдлыг онцолж дараах судалгааг харилцагчдадаа хүргэхээр бэлтгэлээ.
Сэдэв
🔴БНХАУ-ын төрийн дэмжлэгийн үр нөлөө
🔴Hang-Seng 50 индекс дэх 50 компанийн судалгаа
🔴БНХАУ-ын зах зээлд хямд үнэлэгдсэн компаниудын судалгаа

Хэзээ
📅2024.03.21
⏲️17:00


Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.


МХБ-ийн 2024.03.19-ний өдрийн арилжаа
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 798,302,966 төгрөгийн үнийн дүн бүхий 1,882,166 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 61,987 ширхэг нэгж эрх 47,199,884 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг бонд 5,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 20,505,600 ам.доллар буюу 69,232,852,224 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 70,093,155,074 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 44,474 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,564,897,633,512 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
