Инвескор - Их Нүүдэл

ИРЭЭДҮЙН ХҮЧИРХЭГ ӨСӨЛТ, ТӨВ АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ТҮҮЧЭЭЛЭХ ИХ НҮҮДЭЛД НЭГДЭХЭД ТА БЭЛЭН ҮҮ? 

Инвескор ББСБ ХК нь санхүү болон үйл ажиллагааны “ӨСӨЛТ”-ийн үр шимийг хөрөнгө оруулагчидтайгаа хуваалцах, үйлчилгээгээ дэлхийд “ТЭЛЭХ”, бизнес эрхлэгчдийн “АМЖИЛТ”-ын түүхийг бүтээх зорилгоор нэмэлт хувьцаагаа гаргахад бэлэн боллоо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НӨХЦӨЛ

Инвескор ББСБ ХК нь 5.28 хувиа олон нийтэд санал болгож, нэг бүр нь 4,155 төгрөгийн үнэтэй 4.0 сая ширхэг хувьцааг анхдагч зах зээлд арилжаалж нийт 16.6 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж, гадаад болон дотоодын зах зээлийн тэлэлтэд 100 хувь зарцуулах аж.

ИНВЕСКОР – ИХ НҮҮДЭЛД НЭГДЭХ ШАЛТГААН

🏆 IPO-ийн амлалтаа биелүүлэгч

Инвескор ББСБ ХК нь анх IPO хийхдээ 2021 онд 165.3 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй ажиллахаар хөрөнгө оруулагчдадаа амласан. Тэгвэл энэхүү амлалтаа үнэт цаас гаргагч нь 128 хувиар давуулан биелүүлсэн буюу 2021 оны эцсийн байдлаар 212.2 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй байна. Түүнчлэн Инвескор ББСБ ХК нь хөрөнгө оруулагчдадаа амласан нийт зээлийн багцыг өсгөх, Төв Азийн зах зээлд тэлэх, цахим зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх гэсэн 3 амлалтыг бүрэн биелүүлжээ.

📈 Тогтвортой өсөлтөөр түүчээлэгч

Инвескор ББСБ ХК нь 2019 онд хувьцаагаа анх олон нийтэд дунджаар 1,650 төгрөгөөр санал болгож байсан бол өдгөө 173 хувийн өсөлтийг үзүүлж 4,500 төгрөгт хүрээд байна. Түүнчлэн Инвескор ББСБ ХК-ийн хүүгийн орлого салбарын дунджаас 6.6 дахин, цэвэр хүүгийн орлого 4.7 дахин, цэвэр ашиг 3.9 дахин өндөр өсөлтийг үзүүлсэн.

Цаашид Төв Азийн зах зээл дэх тэлэлт, цахим зээлийн үйлчилгээ, гадаадын байгууллагуудын санхүүжилт зэрэг эерэг хүчин зүйлсийн улмаас компанийн цэвэр ашиг хурдтай өсөж 2024 онд одоогийнхоосоо 4.3 дахин нэмэгдэх хүлээлттэй байна.

📱Цахим зээлийн флатпормыг амжилттай нэвтрүүлэгч

Инвескор ББСБ ХК нь Покет аппликейшнийг нэвтрүүлснээр хоёрхон жилийн дотор 200 тэрбум төгрөгийн зээлийг 1 сая гаруй хэрэглэгчдэд олгоод байна. 2022 онд цахим зээлийн флатпормоо Киргизстаны зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Покет нь Киргизстаны зах зээл дэх анхны онлайн зээлийн аппликэйшн болох юм.

🤝Олон улсын нэр хүндтэй байгууллагуудын итгэлийг хүлээгч

Олон улсын “Enabling Micro Finance Fund” хөрөнгө оруулалтын сан, Нидерланд улсын Краудфандинг платформ болох  “Hands-on B.V.” компаниудаас санхүүжилт амжилттай татсанаас гадна "Рио Тинто" компанитай хамтарч жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлж байна.  Иймд үнэт цаас гаргагч нь олон улсын нэр хүндтэй байгууллагуудын магадлан шинжилгээний шалгуур үзүүлэлтийг хангасан, Монгол улсдаа хамгийн өндөр буюу MFR A- high зээлжих зэрэглэлийн үнэлгээг авсан Монголын хамгийн том бөгөөд анхны банк бус санхүүгийн байгууллага болоод байна.

🌐Гадаад зах зээл дэх тэлэлт

Инвескор ББСБ ХК нь 2020 онд Киргиз улсад анх салбараа нээж 4 салбартай болсон бол 2022 онд Казахстан, 2023 онд Узбекистанд салбараа нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Инвескор ББСБ ХК-ийн тэлэхээр зорьж буй Төв Азийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн болон хүн амын тоо нь Монгол Улсынхаас 23 дахин том юм. Иймд Төв-Азийн зах зээл дэх тэлэлт нь компанийн зээлийн багц, орлого болон цэвэр ашиг өсөх тэлэлтийн орон зайг бий болгох билээ.

АРИЛЖААНД ОРОХ ЗААВАР

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com/mn/public цахим хуудсаар болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудад хандан үнэт цаасны дансаа нээлгэнэ.

Үнэт цаасны дансандаа доорх зааврын дагуу мөнгө байршуулснаар таны захиалга хийгдэнэ.

Захиалга өгөх холбоос: 

Дэлгэрэнгүй мэдээллийг: fpo.golomtcapital.com