- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!


ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа
МАСТЕР бонд" 10 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ
Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Geely Хятадын зах зээлд жолоочгүй машиныг нэвтрүүлэхээр хиймэл дагуул хөөргөж байна
БНХАУ-н хувьцаанууд сэргэж эхэллээ
ЖУЛИАН РОБЕРБТОНЫ ХУВЬЦААНЫ БАГЦ
Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны мэдээллийг хүргэж байна


ЖУЛИАН РОБЕРБТОНЫ ХУВЬЦААНЫ БАГЦ
Алдарт Tiger Management-ийн удирдлага Жулиан Робертсон 1980-2000 оны хугацаанд жилийн 24.84 хувийн дундаж өгөөжтэй хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэгвэл түүний 2022 он одоогийн барьж буй хувьцааны багцийг харцгаая.
БНХАУ-Н ХУВЬЦААНУУД СЭРГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2021 онд БНХАУ-н биржээс бусад биржүүд өсөлттэй гарч тэр дундаа SP500 индекс 27 хувийн өсөлттэй байсан бол БНХАУ-н индексүүд 14 хувь унасан. Тэгвэл он гарснаас хойш цикл солигдож бусад индексүүд уналт үзүүлээд байна. Тодруулбал сүүлийн 3 сард SP500 индекс 16 хувийн уналт үзүүлээд буй бол Hangseng индекс 16 хувийн өсөлт үзүүлжээ. БНХАУ-н засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор мөнгөний зөөлөн бодлого баримталж, хөл хориог цуцлаад байгаа нь индексийн өсөлтийг дэмжиж байна. Эдгээр хувьцаанууд бодит үнэ цэнээсээ 50-70 хувь хямдаар үнэлэгдэж буй шалтгаан нь коммунист намын хатуу бодлоготой холбоотой бол эргээд зөөлрүүлснээр өгөөж хүртэх боломж бий болжээ.
GEELY ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД ЖОЛООЧГҮЙ МАШИНЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨЖ БАЙНА
Хятадын бусад тэрбумтнууд ихэвчлэн дотоодын асар том зах зээлд анхаарлаа хандуулдаг бол Ли Шуфу гадаад зах зээл рүү чиглэсэн амбицтай. Тэрээр Volvo Car-аас эхлээд Group Lotus, London Taxi хүртэл гадаадын автомашины брэндүүдийн багцыг эзэмшдэг. 59 настай тэрбумтан мөн Mercedes Benz Group AG-ийн бараг 10 хувийг эзэмшдэг ба Geely тавдугаар сард Renault SA-гийн Солонгос дахь салбарын 34 хувийг худалдаж авахаар тохиролцсон.
Харин энэ удаа Ли Tesla Inc-ийн гаргасан мөрөөр буюу бүр холыг харж сансар огторгуйг зорилоо. Зургаадугаар сарын эхээр Хятадын пуужин Geely-д үйлдвэрлэсэн есөн хиймэл дагуулыг сансарт хүргэсэн бөгөөд тэдгээр нь хэзээ нэгэн цагт Geely-ийн өөрөө жолооддог тээврийн хэрэгсэлтэй холбогдох сүлжээний үндэс болно гэж тус компани найдаж байна.
Лигийн хиймэл дагуулын охин компани болох Geespace компанийн гүйцэтгэх захирал Тони Ванг "Бид мэдээлэл, харилцаа холбооны салбарт зөвхөн газарт төдийгүй дэлхийгээс дээш мянган километрийн зайд ч үйлчилгээ үзүүлэхийг хүсэж байна" хэмээжээ.
Geely болон Baidu Inc.-гийн хамтарсан Jidu нэртэй компани зургаадугаар сарын 8-нд анхны хиймэл оюун ухаанд суурилсан машин болох Robo-01-ийг танилцуулж, энэ намар худалдаанд гаргахаар төлөвлөж байгаагаа зарлав.

МАСТЕР БОНД" 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
Мастер Түншлэл ХХК нь Голомт Капитал ҮЦК-тай хамтран Биржийн бус зах зээл дээр нийт 8 транчаас бүрдэх “Мастер бонд”-ын хөтөлбөрийн хүрээнд 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж анхдагч арилжааны захиалгыг амжилттай хаалаа.
Энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хойд бүсийн хамгийн томд тооцогдох Go.to market төслийг санхүүжүүлэх юм.
