Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :

Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа

  • "АПУ” ХК НОГДОЛ АШГАА ТАРААЛАА

Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • АНУ болон БНХАУ-н худалдаа эрсдэлд орлоо

  • АНУ-н 2-р улирлын эдийн засгийн өсөлт -0.9 хувьтай гарлаа

Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны мэдээллийг хүргэж байна

АНУ-Н 2-Р УЛИРЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ -0.9 ХУВЬТАЙ ГАРЛАА

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-н 2-р улирлын эдийн засгийн өсөлтийн мэдээ гарч ДНБ 0.9 хувиар уналаа. Мөн 1-р улиралд ДНБ 1.6 хувь унаж 2 улирал дараалан унаснаар албан ёсоор эдийн засгийн хямралд орлоо. Олон улсад 2 улирал буюу 6 сар дараалан эдийн засгийн уналт үзүүлэхийг хямралд тооцдог байна.

Тэгвэл хямралын хамгийн том шалтгаан нь 9.1 хувь хүрээд буй инфляцыг тогтворжуулах зорилгоор бодлогын хүүгээ 0.75 хувь өсгөж 2.5 хувь хүргэн эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг бууруулсантай холбоотой. Мөн дотоодын хувийн секторын хөрөнгө оруулалтын хэмжээ 13.5 хувь буурсан бол эдийн засгийн 70 хувийг бүрдүүлж буй хэрэглээний зардал 1 хувиар өсжээ.

Тэгвэл АНУ-н ДНБ-н 70 хувийг тодорхойлж буй хэрэглэгчийн худалдан авалтын хүлээлтийн индексийг харвал 5 сарын байдлаар 58.4 хүрч 2008 оны моргейжийн хямралтай дүйцэхүйц хэмжээнд байна. Өөрөөр хэлбэл моргейжийн зах зээлийн хөөс хагарч байсан үеэс доогуур хүлээлт тавьж байгаа нь нэг талдаа хэрэглэгчдийн хувьд өндөр болгоомжлолтой байгаа ба нөгөө эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Хэрэглэгчийн хүлээлт эргээд өсөх үед эдийн засгийн худалдан авалт нэмэгдэж эргээд хэвийн горимдоо орох нь цаг зуурын асуудал юм.

"АПУ” ХК НОГДОЛ АШГАА ТАРААЛАА

"АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №22/02 тоот тогтоолоор 2021 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 60 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараалаа. Харилцагч Та ногдол ашгийн мөнгөө авахын тулд брокерын компанид хүсэлтээ өгснөөр өөрийн банкны данс руу авах боломжтой.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн харилцагч Та дараах байдлаар хүсэлтээ гаргана уу.

- trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсийн “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.

- Golomt Capital аппликейшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.Мөн Компани дээр ирж Гурвалсан гэрээг байгуулснаар бүртгэлтэй данс руугаа ногдол ашгийн мөнгийг шууд татан авах боломжтой болно.

АНУ БОЛОН БНХАУ-Н ХУДАЛДАА ЭРСДЭЛД ОРЛОО

АНУ болон БНХАУ-н ерөнхийлөгчид пүрэв гарагт утсаар ялилцаж уулзалт товлолоо. Яригдсан асуудлууд дунд АНУ-н хурлын тэргүүн Нанси Пелонси Тайвань улсад айлчлал хийхээр төлөвлөөд буй БНХАУ-н нэг улс бодлогод занал хийлсэн үйлдэл гэж тодотгосон. Харин Байдены хувьд энэ айлчлалыг болиулахын тулд чадах бүхнээ хийх бөгөөд ложистикийн асуудлаас үүдэн үүсээд буй инфляцыг бууруулахын тулд импортын тарифаа бууруулах боломжтой гэдгийг мэдэгдсэн.

БНХАУ-н тэргүүн Ши Жинпиний хувьд 2022 оны сүүлээр 3 дах удаагийн бүрэн эрхийн хугацаагаа сунгахын тулд бүх асуудалд нухацтай хандаж буй билээ. Ялангуяа ковидын тэг бодлогын эсрэг дугарсан хүнд хариу барих болно гэж мэдэгдээд буй бол үүнээс үүдэн ОУВС 2022 онд БНХАУ-н эдийн засгийн өсөлт 3.3 хувь болж буулгаснаар төлөвлөгөө 5.5 хувьд хүрэхээргүй удаашрахаар төлөвтэй байна.