- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: 💵 БАНКНУУД НОГДОЛ АШГИЙН 📊55%-ИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
📢 ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: 💵 БАНКНУУД НОГДОЛ АШГИЙН 📊55%-ИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
🤗Уоррен Баффетын сан -28% өсөлт | 📊Rivian - Уналт| 📍АНУ-ын инфляц -ХНС |⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”

БАНКНУУД НОГДОЛ АШГИЙН 55%-ИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ

Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн мэдээлснээр:
2022 онд 41 хувьцаат компани нийт 158 тэрбум төгрөг
2023 онд 38 хувьцаат компани 653 тэрбум төгрөг
2024 онд 40 хувьцаат компани 799 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байна.
Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өсөж байгаа нь хөрөнгийн зах зээл өсөх, ногдол ашиг тараадаг компаниуд бодитоор үнэлэгдэх, хөрөнгө оруулагчид хяналт тавих, ашгаас өгөөж хүртэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Энэ онд ногдол ашиг хуваарилахаа шийдвэрлэсэн 40 хувьцаат компанийн 11 нь хувьцаа эзэмшлийн төвлөрөл өндөр, арилжааны идэвхгүй, бараг хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн компаниуд байна.
Тэд нийт 8.7 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 1.1%-г л бүрдүүлж буй.

📍Банкнууд 2024 оны ногдол ашгийн 55%-ийг бүрдүүлж байна.
Монголын арилжааны 6 банк 2021-2023 онд IPO хийж, нээлттэй компани болсноор 2024 оны ногдол ашгийн хэмжээг мэдэгдэхүйц өсгөлөө.
Тэд нийт 439 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 55%-ийг эзэлж байгаа нь олон нийтийнх болсны ач холбогдлыг илэрхийлж байна.

Монголын банкны салбар эдийн засагт том жин дардаг, хамгийн өндөр ашигтай ажилладаг салбарын нэг тул тэдний өгөөжөөс жижиг хөрөнгө оруулагчид хувь хүртэх нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал ач холбогдолтой.
Цаашид ч банкнууд хөрөнгө оруулагчдадаа өндөр өгөөж хүртээх хүлээлттэй байна.
📍Ногдол ашиг олгохгүй компани бүр муу гэсэн үг биш.
Учир нь компани ашгаа ногдол ашигт тараахгүйгээр ойрын хугацаанд хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүддээ зарцуулж болно.
Энэхүү төсөл нь компанийн гүйцэтгэлийг сайжруулж, төслөөс гарах өгөөж нь мөнгөний цаг хугацааны үнэ цэнээрээ өнөөдрийн өгөөжийг давж байвал хөрөнгө оруулагчдад ашигтай.
Гэхдээ стартап бизнес үү? Хэдийн төлөвшсөн бизнес үү?
Бизнес тодорхой түвшний ашигт ажиллагаанд хүрээгүй (жишээ нь, Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК) бол ногдол ашиг бус урт хугацааны өсөлтийг харах нь зөв шийдвэр юм.
Харин төлөвшсөн компанийн хувьд (жишээ нь, Хаан Банк ХК, АПУ ХК) жил бүр ногдол ашгаа хүлээхэд гэмгүй.
Дэлхийд———————————
Нью-Йорк, Торонто, Лондонгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд жилд 1 удаа гэлтгүй хагас жил тутамд, бүр улирал тутамд ногдол ашиг хуваарилдаг жишиг бий.
Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилд ногдол ашиг хуваарилж эхэлж байгаа нь сайшаалтай.
Өмнө нь АПУ ХК, Гермес Центр ХК-иуд л хагас жилийн ашгаас ногдол ашиг тарааж байсан бол сүүлийн үед энэ эгнээнд Сүү ХК, Богд Банк ХК, Хас Банк ХК нэгдээд байна.
Ингэж ногдол ашгийн давтамжийг нэмэгдүүлэх нь хувьцааны ханшийг тогтвортой байлгах, арилжааны идэвхийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн мөнгөн урсгалд эерэг нөлөө үзүүлдэг давуу талтай.

2024 онд ногдол ашгийн хэмжээ 799 тэрбум төгрөг болж өнгөрсөн оноос 22.4% болж өссөн ч банкнуудын ногдол ашгийг энэ үзүүлэлтэд оруулахгүй бол ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн оноос буурчээ.
Тодруулбал, 2023 онд 562 тэрбум төгрөг, 2024 онд 360 тэрбум төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Үүнийг хувьцаат компаниудын Гүйцэтгэх удирдлага, ТУЗ 2024 онд эдийн засгийн хүлээлтээ доогуур тавьж байгаа учраас өнгөрсөн жилийн ашгийг энэ жилийн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд ашиглах нь зохистой гэж үзэж буйтай холбон тайлбарлаж болох юм.

ХК-иуд нэмэгдсэнээр————————-
Олон чанартай компани IPO хийж нээлттэй хувьцаат компани болох нь зах зээлийн идэвхийг нэмэгдүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг өсгөдөг.
Гэвч зах зээлд институцийн хөрөнгө оруулагчдын тоо цөөн байгаа нь компаниуд IPO хийх сонирхлыг бууруулах нэг хүчин зүйл болж байна.
Хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд олширсноор жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гол хөшүүрэг болж, компаниудын ногдол ашиг хуваарилах идэвхийг нэмэгдүүлэхэд түлхэц болох учиртай юм.

Голомт Капитал ҮЦК-ийн нэгдээд буй “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” уриалгын хүрээнд ЛэндМН ББСБ ХК, Инвескор ББСБ ХК, Сэндли ББСБ ХК зэрэг компаниуд ногдол ашгийн өдрөө тодорхой зарлажээ.
Энэ нь хувьцаа эзэмшигчид мөнгөн урсгалаа төлөвлөх, компаниуд ногдол ашиг хуваарилахаа зарласан ч өглөг үүсгэх байдлаар санхүүжилт болгон ашиглахыг хязгаарлах ач холбогдолтой. Цаашид илүү олон хувьцаат компаниуд энэ уриалгад нэгдэнэ гэж найдаж байна.

ДАНС НЭЭХ АЯН
🤗 Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлсээр байна.

📍Үнэт цаасны дансаа нээлгэснээр та хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хуримтлалыг хувьцаа, бонд хэлбэрээр үүсгэх боломж нээгдэнэ.
ДАНС НЭЭХ ЗААВАР


Хүлээгдэж буй АНУ-ын инфляц
Энэ долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын нэгдүгээр сарын хувийн хэрэглээний зардлын (PCE) мэдээлэл зарлагдсанаар инфляцийн төлөв улам тодорхой болно.
Сүүлийн үеийн эдийн засгийн мэдээлэл, хэрэглээний үнэ, үйлдвэрлэгчийн үнэ, ажил эрхлэлтийн талаарх тайлангууд хүү удаан хугацаанд өндөр байгаа ч АНУ-ын эдийн засаг тогтвортой байгааг илтгэж байгаа юм.
Энэ нь хөрөнгө оруулагчдыг Холбооны Нөөцийн Санг жилийн сүүл гэхэд бодлогын хүүгээ бууруулна хэмээн таамаглахад хүргэж байна.

Гэхдээ------------------------
Эдийн засагчид 1-р сард хувийн хэрэглээний зардал 0.4%-иар өснө гэж таамаглаж байгаа бөгөөд үүнээс бага байвал ХНС-г хүүгээ бууруулахаа хойшлуулахад хүргэж болзошгүй юм.


Уоррен Баффетын хөрөнгө оруулалтын компанийн ашиг 28 хувиар өслөө
Warren Buffet-ын Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын компани 2023 оны 4-р улирлын тайлангаа танилцууллаа. Тайлангаар тус компанийн үйл ажиллагааны цэвэр ашиг 28 хувиар өссөн бол тайлант жилд үйл ажиллагааны цэвэр ашиг 17 хувиар өсжээ.
Үүнд даатгалын салбарын хөрөнгө оруулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Тайлант хугацаанд Berkshire Hathaway компанийн бэлэн мөнгөний хэмжээ 6.6 хувиар өсөж 167.6 тэрбум ам.долларт хүрснээр бүх цаг үеийн түүхэн өндөр түвшиндээ хүрчээ.
Хувьцааны ханш------------------
Тайлангийн дараа тус компанийн хувьцааны ханш 0.55 хувиар өсөж хаагджээ.


МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА
МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.
МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан
МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Захиалах: 8688-9922
📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.


Rivian компанийн хувьцааны ханш 26% уналаа
Rivian компани 4 улирлын тайлангаа зарлалаа. Тухайн компанийн нийт ашиг 2023 онд -2.0 тэрбум ам.доллар буюу орлого нь үйлдвэрийн өртгөө даваагүй байна.
Ийнхүү тус компанийн орлого 2023 онд дахин алдагдалтай гарчээ. Тайлан зарлагдсан 2 өдрийн дотор тус компанийн хувьцааны ханш хаалтын ханшаасаа 26% унасан бөгөөд IPO-оос хойших хамгийн доод ханш дээрээ ирээд байна.

Rivian компанийн хувьцааны ханш 10.07 ам.долларт ирээд байгаа ч нэгж хувьцаанд ногдох (ашиг) -5.74 ам.долларын алдагдалтай байна.

Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


"ШУНХЛАЙ” БОНДЫН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНДСЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ.
2023 оны Биржийн бус зах зээлийн хамгийн өндөр дүнтэй буюу 50 тэрбум төгрөгийн “Шунхлай” бондын эхний үндсэн төлөлт 10 тэрбум төгрөг амжилттай хийгдлээ.
Шунхлай ХХК нь сард дунджаар 30 сая гаруй ам.долларын шатахууны импорт хийж буй нь нийт бондын дүнгээс 2 гаруй дахин өндөр дүн юм.

Шунхлай Групп нь шингэн хүнс, телеком ба медиа, шатахуун, дэд бүтэц ба үл хөдлөх, худалдаа, газрын тос, мотор ба ложистик зэрэг олон салбар компаниудтай бөгөөд 0.6 их наяд төгрөгийн татварыг улсад төвлөрүүлээд байна.

“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай
Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.



МХБ-ийн 2024.02.23-ны өдрийн арилжаа
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 997,225,275 төгрөгийн үнийн дүн бүхий 6,784,864 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,571 ширхэг нэгж эрх 21,177,298 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 96 ширхэг үнэт цаас 9,586,560 төгрөгөөр төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,456,000 юань буюу 12,934,521,600 төгрөгөөр
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 338,250 ам.доллар буюу 1,145,656,133 төгрөгөөр
“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 21,312,000 ам.доллар буюу 72,183,957,120 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 87,292,123,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.8% хувиар өсч, 44,724.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,798,944,038,584 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
