• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📈Хятадын эдийн засаг 5.3 хувиар өслөө. ⚠️Иран Израиль яагаад довтолсон бэ?

📈Хятадын эдийн засаг 5.3 хувиар өслөө. ⚠️Иран Израиль яагаад довтолсон бэ?

📈Хятадын эдийн засаг 5.3 хувиар өслөө. ⚠️Иран Израиль яагаад довтолсон бэ?

“БИД” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ 15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАХИАЛГА БИЕЛЖ АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

Голомт Капитал ҮЦК ХХК нь БИД ББСБ ХХК-тай хамтран эрсдэл, татвар бага, 18 хувийн өгөөжтэй, 17.8 тэрбум төгрөгийн зээлийн багцаар баталгаажсан, улирал тутам хүү төлөгдөх, 18, 21, 24 саруудад үндсэн төлбөр төлөгдөх нөхцөлтэй, хугацаанаас нь өмнө биржээр худалдах боломжтой “БИД” ХБҮЦ-ыг санал болгож анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.15-ны өдөр нээсэн билээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны онцлог нь захиалга бүрдсэн үед шууд хаагдах нөхцөлтэй бөгөөд ... оны ...сарын ... өдөр 100 хувь биелснээр амжилттай хаагдлаа.  

Мөн “БИД” ХБҮЦ-ны бас нэг онцлог нь Монголд анх удаа Чингис хаан хөрөнгийн бирж ХХК-иар арилжаалснаараа онцлогтой байв.

Үнэт цаас гаргагч “БИД ББСБ” ХХК нь 18 салбар, 100 гаруй ажилтантайгаар 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй туршлагатай ууган банк бус санхүүгийн байгууллагуудын нэг юм. 

Тус компани өмнө нь хөрөнгийн зах зээлд 15.5 тэрбум төгрөгийн бонд гаргасан бөгөөд хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж байна.

 

Хэрэв та “БИД” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд оролцож амжаагүй бол Голомт Капитал ҮЦК-иар дамжуулан хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжтой юм.

Мөн Голомт Капитал ҮЦК нь танд дараагийн эрсдэл бага, өндөр өгөөжтэй, уул уурхай, банк санхүү, худалдааны салбарын Монголын ТОП компаниудын бондыг санал болгон ажиллаж байна.

Хятадын эдийн засаг 5.3 хувиар өслөө.

 

Хятадын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 5.3 хувиар тэлсэн талаар тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээллээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд тус улсын ДНБ 5.2 хувиар өсөж байсан бол энэ онд өсөлт нь дээшлэн шинжээчдийн тооцоолж байсан 4.6 хувийн таамаглалыг давлаа.

Бээжин дэх эрх баригчид энэ онд эдийн засгийн өсөлтөө 5 орчим хувьд хадгалахыг зорьж байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Morgan Stanley” тус улсын ДНБ-ийг энэ онд 4.8 хувиар тэлнэ хэмээн тооцоолж байгаагаа мэдэгдсэн юм. Дэлхийд хоёрдугаарт бичигдэх эдийн засагтай тус улсын экспорт болон инфляц өнгөрсөн гуравдугаар сард буурсан үзүүлэлттэй гараад байна.

Иран Израиль яагаад довтолсон бэ?

 

Өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 13-нд Иранаас Израиль руу 300 гаруй дрон, пуужин харваж, анхны бүрэн хэмжээний цэргийн довтолгоог эхлүүллээ. Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч, армийн администратор Даниел Хагаригийн хэлснээр пуужингийн 99 орчим хувийг агаарт байхад нь сөнөөсөн байна.



Ираны хэвлэл мэдээллийнхэн энэхүү халдлагыг хийх болсон шалтгааныг энэ сард Сирийн Дамаск хот дахь Ираны консулын барилга руу Израилийн зүгээс цохилт өгсний хариу гэж тайлбарлаж байна. Тэрхүү цохилтын улмаас Ираны талаас Исламын хувьсгалын гвардын корпусын гишүүд, тэр дундаа ахлах командлагч Мохаммад Реза Захеди, түүний багийнхан амь үрэгдсэн.

Хамас бүлэглэл Ираныг Израилийн эсрэг дайралт хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Сири дэх халдлагын эсрэг зохих хариу арга хэмжээ авсан гэж үзэж байна.

Израилийн дайны засгийн газар ням гарагт олон цаг хуралдсан ч хэрхэн хариу өгөх талаар шийдвэр гаргалгүйгээр хуралдааныг өндөрлөсөн байна.

Засгийн газрын гишүүд өөр өөр байр суурьтай байгаа бөгөөд зарим гишүүн дайралт хийх бус өөрсдийгөө л хамгаалах хэрэгтэй гэсэн бол ойрхи дорнод даяар цуурайтсан томоохон хэмжээний хариу цохилт өгөх хэрэгтэй гэж зарим хэсэг нь үзэж байна.

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК НЬ АНУ-ЫН ВАШИНГТОН ДС, ЧИКАГО ХОТОД СУУГАА МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ 

 

Голомт Капитал ҮЦК ХХК нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан Монгол Улсын хөрөнгийн зах зээл болон онцлох үйл явдлын талаар мэдээлэл өгөх зорилготой уулзалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

 

 

Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл

 

  • Монголын арилжааны банкнууд, хувьцаат компаниудын үнэлгээ

  •  Дотоодын бондын зах зээл

  • Төрийн өмчит компанийн хувьчлал ба ногдол ашиг тараалт

Бусад мэдээлэл

  • Дотоодын арилжааны банкинд данс нээлгэхэд шаардагддаг бичиг баримт бүрдүүлэлт болон эрх зүйн зохицуулалт

  • Дотоодын үнэт цаасны данс нээлгэхэд шаардагддаг бичиг баримт бүрдүүлэлт болон эрх зүйн зохицуулалт

📌Вашингтон ДС

Хэзээ: 2024.04.18

Хаана: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны байр

Хэдэн цаг: 18:30 цагт

📌Чикаго

Хэзээ: 2024.04.20

Хаана: Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод Суугаа Консулын газрын байр

Хэдэн цаг: 11:00 цагт 

БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн нь бусад орнуудад нөлөөлж байна

БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал оргил түвшинд хүрснийг  Economist Intelligence Unit компани мэдээлсэн ба тус улс нь үйлдвэрлэлээ өсгөж, дэлхийн даяар бүтээгдэхүүний үнийг доогуур байлгаж буй асуудалд АНУ-ын Сангийн сайд Janet Yellen, нар анхааруулга өгөөд байгаа юм.

Work Automate GIF by Mic

БНХАУ-ын 3-р сарын аж үйлдвэрлэгчдийн PMI индекс 50.8 буюу сайн түвшинд ирсэн ба эхний 2 сарын байдлаар аж үйлдвэрийн компаниудынх нь ашиг 10.2%-иар өсөөд байна. Ялангуяа БНХАУ-ын цахилгаан бараа, хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадал хэт өндөр түвшинд хүрснийг шинжээчид онцолж байна. 

Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд буй БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар хямарч, эрэлт буурснаас гангийн гарц болон барилгын машин механизм, барилгын материал үйлдвэрлэх хүчин чадал нь илүүдсэн байна. Энэ нь Азийн бусад улс орнуудад хямд барилгын түүхийн эдийн нийлүүлэлт болж, орон сууцны өртгийг бууруулах хүчин зүйл болох магадлалтай.

 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД

Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Ингэхдээ хөрөнгө оруулагчдад:

  • Өсөлттэй салбар

  • Хүүгийн харьцуулалт

  • Хүү төлөх давтамж, хугацаа

  • Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хийх боломжийг олгож байна.  

Та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бондын хөрөнгө оруулалтаа хийнэ үү.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 орчим хувийг дангаар гүйцэтгэсэн бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

БОНД ЗАХИАЛАХ: 8688-9922

 

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

МЕНТОР: Н.ДАНЗАНДАГВА /Арилжааны газрын захирал/

  • БНХАУ-ын төв Хятадын Их Сургуульд Эдийн засгийн ухааны магистр

  • Банк Санхүүгийн салбарт санхүү удирдлага, стратеги төлөвлөлт, гадаад харилцаа, зах зээлийн эрсдэлийн чиглэлээр 14 жил ажилласан туршлагатай.

  •  Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “Golomt Capital Coach” академийн багш

  •  Одоо Голомт Капитал ҮЦК-ийн Арилжааны газрын захирлаар ажиллаж байна. 

“GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

 

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР…

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Харин компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

МХБ-ийн 2024.04.16-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 481,371,668 төгрөгийн үнийн дүн бүхий 1,761,108 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Үүнээс Булигаар ХК (MBG +14.94%)

  • Шивээ овоо ХК (SHV +13.26%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +7.86%)

  • Ремикон ХК (RMC -12.00%)

  • Монгол Базальт ХК (MBW -3.44%)

  • Гермес центр ХК (HRM -3.07%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,131 ширхэг нэгж эрх 4,370,036 төгрөгөөр арилжигдсан байна.

  • · "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,657,449,600  төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,405,800 ам.доллар буюу 4,746,613,410 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,492,915,200 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 396,900 ам.доллар буюу 1,340,113,005  төгрөгөөр тус тус арилжаалагдлаа

Энэ өдөр нийт 22,722,832,919 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.36% хувиар өсч, 41,627.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,823,523,161,039 төгрөг боллоо. 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!