- Голомт Капитал ҮЦК
- Posts
- БОДЛОГЫН ХҮҮ📊 5.25-5.50 | 🪙ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД
БОДЛОГЫН ХҮҮ📊 5.25-5.50 | 🪙ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД
🔴Хас банк - Өсөлт | ⏲️Exxon Mobil- Худалдан авалт | 💵Голомт Капитал- Хөрөнгө оруулалтын багц | Карвана- 30% өсөлт

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД
Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
📊 Өсөлттэй салбар
📱Хүүгийн харьцуулалт
📅Хүү төлөх давтамж, хугацаа
💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.
![]() | ![]() |
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530


ХНС бодлогын хүүг 5.25-5.50 нэгж хувьд хэвээр үлдээлээ
АНУ-ын ХНС-аас инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүг бууруулахгүй гэсэн шийдвэрийг дахин гаргалаа. Үүнд, өнгөрсөн сард АНУ-ын инфляц өссөн нь бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэрт нөлөөлсөн байна. Ингэснээр ХНС 2023 оны 6 сараас хойш бодлогын хүүг 5.25-5.50 нэгж хувьд барьж байна.
Мөн ХНС-ийн нээлттэй захын хорооны хурлаар /FOMC/ төв банк өөрийн эзэмшиж буй бондуудын хэмжээг бууруулах шийдвэрт хүрсэн байна. Энэ нь мөнгөний зөөлөн бодлогыг аажмаар хэрэгжүүлж буйн дохио юм.

ХНС-ийн тэргүүн Жером Пауэл “Удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь бодлогын хүүг хэлбэлзүүлж, бодлогын шийдвэрт нөлөөлөхгүй” гэж мэдэгдлээ.



МОНГОЛЫН ТОП БАНКНУУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
ХАС БАНК ХК
2024 оны 1-р улирлын байдлаар Хас банкны хүүгийн орлого 48.10%, цэвэр ашиг 34.55%, нийт хөрөнгө 24.60%-ийн өсөлттэй байна.



Exxon Mobil 60 тэрбум ам.доллараар Pioneer Natural Resources-ыг худалдан авна.
Холбооны Худалдааны Комисс (FTC)-оос Exxon Mobil компанид 60 тэрбум ам.доллараар Pioneer Natural Resources компанийг худалдан авахыг зөвшөөрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Pioneer-ийн Гүйцэтгэх захирал асан Скотт Шеффилд ОПЕК-ийн бүлэглэлтэй холбоотой байсан учраас Exxon компанийн ТУЗ-ийн гишүүн байхыг хориглох юм.

Худалдан авалт
Өнгөрсөн 10 сард Exxon компаниас Pioneer-ийг худалдаж авахаа зарлаж тус компанийн үйл ажиллагаа явууулдаг Пермийн сав газарт үйлдвэрлэлээ мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.

Exxon-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Даррен Вүүдс энэхүү нэгдэх хэлцэлд итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, хоёр компанийн хамтын ажиллагаа бүтээмжийг нэмэгдүүлэх болно гэдгийг тэмдэглэжээ.


ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Голомт Капитал ҮЦК ХХК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.
Тодруулбал, Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.
/2024.04.30-ны өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/

📍Энэхүү мэдээлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

Карвана компанийн хувьцааны ханш 30 хувь өслөө.
Өчигдөр хуучин машин худалдааны эрхэлдэг Карвана компаниас нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд үр дүн нь шинжээчдийн хүлээлтийг эвдсэнээр хувьцааны ханш нь 30 гаруй хувиар өслөө.

Орлого өсөв
Шинжээчид тус компанийг 2.68 сая ам.долларын орлого олно гэж таамаглаж байсан бол бодитоор 3.06 сая ам.долларын орлого олжээ.
Тус компани 7.7%-ийн тохируулсан EBITDA маржинтай ажилласан нь 1-р улиралд АНУ-ын автомашины жижиглэн худалдааны бүх борлуулагчдаас өндөр байна.

Гүйцэтгэх захирал Эрни Гарсиа
Карвана компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эрни Гарсиа хэлэхдээ, эхний улиралд бид компанийн түүхэн дэх хамгийн сайн үр дүнг үзүүллээ.
Ингэснээр Карванагийн онлайн жижиглэнгийн худалдааны загвар нь салбартаа тэргүүлэгч байж, ашигтай ажиллаж чадна гэсэн олон жилийн итгэлийг хөрөнгө оруулагчдад өглөө гэсэн байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.
Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

МЕНТОР: Б.ХУЛАН ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ /CFA/
МУИС-ийн Эдийн Засгийн Математик загварчлалын бакалавр
Люксембургийн Их Сургууль, Банк Санхүүгийн чиглэлээр магистрCFA, Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч цол эзэмшигч
2014-2019 онуудад Люксембург дахь “Schroders Asset Management”, “Waystone Asset Management”, “Notz Stucki Europe” компаниудад шинжээч, эрсдэлийн шинжээч ахлах менежер
2019-2021 онуудад Люксембург болон Лондон дахь “HSBC Investment fund”-д альтернатив хөрөнгө оруулалтын сангууд хариуцсан ахлах менежер
2020 оноос Люксембургийн их сургуулийн гэрээт професороор ажиллаж байна.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20




АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.
Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.
БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/
2 САР -13%
3 САР -14%
4 САР -15%
5 САР -16%
6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

МХБ-ийн 2024.05.01-ний өдрийн арилжаа
2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 481,870,532 төгрөгийн үнийн дүн бүхий 1,587,545 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 45,163 ширхэг нэгж эрх 33,961,354 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 700 ширхэг үнэт цаас 69,899,700 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 522 ширхэг бонд 56,175,220 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,747,929,600 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 594.000 ам.доллар буюу 2,006,710,200 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,315,653,550 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -1.02% хувиар буурч, 42,736.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,017,663,612,767 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
