- Голомт Капитал ҮЦК
- Posts
- СЭНДЛИ НЭЭЛТТЭЙ БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
СЭНДЛИ НЭЭЛТТЭЙ БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Хувьцааны уналтад бүү санаа зов. Энэ нь сайн менежменттэй зөв компанийн хувьцааг нэмж эзэмших боломж юм.
Уоррен Баффет
Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Катарын эрчим хүчний сайд Европын орнууд ОХУ-аас дахин хий авна гэж мэдэгдэв. | Гэсэн ч Европын орнууд дайн үргэлжмлж байгаа цагт боломжгүй хэмээв.
Майкрософт компани OpenAI компанид 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. | Майкрософт компани нь OpenAI компанид 2019 онд 1 тэрбум долларын санхүүжилт олгосон юм.
Эрүүл мэнд, биотехнологийн чиглэлийн томоохон компаниуд нэгдэх үйл ажиллагаа явагдаж байна.| Энэ долоо хоногт банк
Нэгдэлт ба нийлэлт/ M&A/ санхүүгийн салбарын томоохон төлөөллүүд тайлангаа тавина
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | "Таван толгой" ХК (TTL +14.88%) өндөр өсөлттэй байв.
Нөмөр Кредит Ассет- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн эхний төлөлт амжилттай хийгдлээ.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ
Дайн үргэлжилж байгаа цагт “Европын орнууд ОХУ-аас байгалийн хий авахгүй” гэсэн байр сууриа хадгалах төлөвтэй байна
ОХУ-аас Украйны эсрэг дайн зарлаж, харгис түрэмгийлэл хийсэн учраас Европын холбооны улсууд хориг арга хэмжээ авч ОХУ-ын эрчим хүчний импортыг багасгасан юм. Ингэснээр ОХУ-ын эрчим хүчний томоохон компани Газпром компаниас Европын холбоо руу хийдэг экспорт 2022 онд 55 хувиар буурсан билээ.
Нийлүүлэлт буурснаар Европын орнуудад эрчим хүчний зардал нэмэгдэж байгаа тул газрын тос, байгалийн хийг орлох шинэ эх үүсвэрийг судалж байгаа юм.
Европ цаг агаар харьцангуй тогтвортой, байгалийн хийн нөөцтэй байсан учир энэ өвлийг хямралгүй давж байгаа ч эрчим хүчний шинжээчид 2023 оны сүүлээр энэхүү нөөц дуусвал нөхцөл байдал хүндрэхийг анхааруулж байна.


Тэгвэл Абу Дабид болсон Атлантын Зөвлөлийн Эрчим хүчний форумын үеэр Катарын Эрчим хүчний сайд, төр өмчит байгалийн хийн QatarEnergy компанийн тэргүүн Саад Шерида аль-Кааби “Европчууд Оросын хийг худалдаж авахаас татгалзсан ч энэ нь үүрд үргэлжлэхгүй. Бид мартаж, уучилж чадсанаараа аз жаргалтай амьдрана. Цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл өөрчлөгдөнө” гэжээ.
Харин чуулганы дараа Италийн эрчим хүчний ENI компанийн гүйцэтгэх захирал Клаудио Дескальзи CNBC-д өгсөн “Дайныг өдөөж гэм зэмгүй олон хүмүүсийн амь насыг хохироож, эмнэлгүүдийг бөмбөгдсөн хэнийг ч уучлах амаргүй юм. Оросын байгалийн хийг Алжир зэрэг өөр үйлдвэрлэгчдийн эрчим хүчний эх үүсвэрээр орлуулж болно” гэж эсэргүүцсэн байна. Мөн тэрээр улс орнуудад эрчим хүчний аюулгүй байдал хамгийн чухал асуудал ч 2023 онд Украйныг нэн тэргүүнд тавих гэж ёстой мэдэгдэв.
Өнгөрсөн ням гарагт ENI компани Египитийн эрэг, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт орших талбайгаас шинэ орд нээснээ мэдэгдсэн юм.
Майкрософт компани OpenAI компанид 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна
Майкрософт (NASDAQ: MSFT) компани нь ChatGPT платформыг бүтээгч OpenAI хэмээх хиймэл оюун ухааны компанид 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Майкрософт компани тус компанийг нийт 29 тэрбум ам.доллараар үнэлж байгаа бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл ашгийн 75 хувийг нь эзэмших юм байна. Үүний дараа Майкрософт компани болон бусад хөрөнгө оруулагчид тус компанийн 49 хувийг тус бүр эзэмших юм байна.


Майкрософт компани өмнө нь буюу 2019 онд OpenAI компанид 1 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд энэ онд нэмж буй хөрөнгө оруулалтыг Office болон цахим шуудангийн програм хангамжийн бүтээгдэхүүнд оруулахаар төлөвлөж байна. Энэ долоо хоногт Майкрософт компанийн хувьцаа 5.5 хувиар өссөн байна.
Эрүүл мэнд, биотехнологийн томоохон компаниудын нэгдэх үйл ажиллагаа явагдаж байна
CinCor Pharma (NASDAQ: CINC) компани нь AstraZeneca (NASDAQ: AZN) компанийн нэгж хувьцааг 26 ам.доллар буюу нийт 1.3 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон ба үүний дараа CinCor Pharma-ийн хувьцааны ханш 150 хувиар өссөн байна.
Ирланд улсын Amryt компани нь Chiesi Farmaceutici биофарма компаний нэгж хувьцааг 14.50 ам.доллараар эсвэл нийт 1.25 тэрбум доллараар худалдаж авахаар тохиролцоо хийсний дараа Amryt (NASDAQ: AMYT) хувьцааны ханш 107 хувиар өссөн байна.


Нэгдэлт ба нийлэлт /M&A/

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Vista Equity Partners компани нь Duck Creek Technologies /DCT.NASDAQ/ хэмээх 2.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэх компаний нэгж хувьцааг 19 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсоны дараа хувьцааны ханш y, 46 гаруй хувиар өссөн байна.
Nuvei /NVEI.NASDAQ/ компани Paya Holdings /PAYA.NASDAQ/-ийн хувьцааг нэгж хувьцааг 9.75 ам.доллар буюу 1.3 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон тухай мэдээ зарлагдсаны дагуу хувьцааны ханш нь 24 гаруй хувиар өссөн байна.
ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 18-ны өдрийн арилжааны мэдээ
2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 326,081,398 төгрөгийн үнийн дүн бүхий 1,543,638 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Өндөр өсөлттэй
"Таван толгой" ХК (TTL +14.88%)
"ЛэндМН ББСБ" ХК (LEND +11.06%)
"Адуун чулуун" ХК (ADL +10.79%)
Хамгийн бууралттай
"Ремикон" ХК (RMC -9.78%)
"УБ-БҮК" ХК (BUK -7.10%)
"Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE -2.15%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 36,709 ширхэг нэгж эрхийг 5,965,557 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 95,040 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 528 ширхэг үнэт цаасыг 52,800,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 250,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 2.9 хувиар буурч, 37621.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,874,878,377,760 төгрөг боллоо.


СЭНДЛИ НЭЭЛТТЭЙ БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Голомт Капитал компани нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд Сэндли ББСБ ХК-ийн Монголын хамгийн анхны буцаах нөхцөлтэй НЭЭЛТТЭЙ бондыг санал болгож байна.
СЭНДЛИ БОНДЫН НӨХЦӨЛ:
👉ТОГТМОЛ ӨГӨӨЖ - 19.2% (Улирал тутам төлөгдөнө)
👉НЭРЛЭСЭН ҮНЭ- 100,000₮
👉ХҮҮГИЙН ТАТВАР - 5.0%
👉ХУГАЦАА - 18 сар
👉НЭМЭЛТ НӨХЦӨЛ- Хөрөнгө оруулагч нь 12 сарын дараа бондоо Үнэт цаас гаргагчид эргүүлэх худалдах эрхтэй.
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар https://forms.gle/xxGdNL41LfqzD3Aa8линкээр мэдээллээ бөглөж аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг
8888-0272
8610-5050
7012-1530 дугаараас авна уу.
Нөмөр Кредит Ассет- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн эхний төлөлт амжилттай хийгдлээ


Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
