- Голомт Капитал ҮЦК
- Posts
- УЛААНБААТАР БОНДЫН 500 ТЭРБУМ | 📈TSMC нь 1 их наяд ам.долларын | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%” (1)
УЛААНБААТАР БОНДЫН 500 ТЭРБУМ | 📈TSMC нь 1 их наяд ам.долларын | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%” (1)
УЛААНБААТАР БОНДЫН 500 ТЭРБУМ | 📈TSMC нь 1 их наяд ам.долларын | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%” (1)


Монголоос гарах нүүрсний экспортийн хэмжээнд тээвэрлэлт чухал нөлөөтэй.
Монголоос хятад руу экспортлох коксожсон нүүрсний хэмжээ 2023 онд өмнөх оноосоо 2 дахин өссөн бөгөөд 2024 онд энэ хэмжээ хамгийн дээд түвшиндээ хүрэх хандлагатай байна. Монгол Улсын ДНБ-ий 27 хувь, аж үйлдвэрийн салбарын 71 хувь, экспортын орлогын 92 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, Улсын төсвийн орлогын 32 хувийг эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл, экспортын орлогоос бүрдүүлж байна.
Хятад нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч бас нүүрс импортлогч улс юм. Дэлхийн хоёр дахь том коксжих нүүрс олборлогч улс бол Австрали бөгөөд 2020 онд Хятадтай дипломат харилцааны маргаан үүсэж нүүрсний хориг тавих хүртэл Хятадын хамгийн том нийлүүлэгч байсан.

Тээвэрлэлтийн асуудлыг сайжруулснаар энэ жилийн коксжих нүүрсний импорт 10 гаруй хувиар өсөж магадгүй гэж Бээжингийн нүүрсний худалдааны албаныхан мэдэгджээ. Уг ажлын хүрээнд хуурай замын ачааны машины эгнээг нэмж, гааль нэвтрэлтийн шалгалтын хурдасгаж мөн Хятадын талаас автомат удирдлагатай жолоочгүй машинуудыг ажиллуулж эхэлснээр гаалиар өдөрт дайран өнгөрөх машины тоо 39 хувиар өссөн байна.
Мөн үүний зэрэгцээ Монгол Улс 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн анх удаа нүүрсээ биржээр худалдаалж эхэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар гадаад валютын нөөц, байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, худалдагч болон худалдан авагч талуудыг авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, ил тод орчин бүрдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан нь үр дүнгээ өгч байна. Он гарсаар буюу 2024 оны тавдугаар сарын эцсийн байдлаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 577 удаагийн арилжаагаар 3.9 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг борлуулсан байна. Үүнд:
361 удаагийн арилжаагаар 9 төрлийн 28.3 сая тонн нүүрс
214 удаагийн арилжаагаар 3 төрлийн 1.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал
2 удаагийн арилжаагаар 5.4 мянган тонн зэсийн баяжмалыг тус тус борлуулсан байна.
Монголын коксжих нүүрсийг өнгөрсөн онд 1 тонн нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллар байсан нь Оросын нүүрснээс 20 хувиар хямд, Австралийн нүүрснээс 2 дахин бага үнээр импортолжээ. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэн Хятадын ган үйлдвэрлэгчдийн ашиг багассан нь хямд байгаа Монголын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн хэрэг болсон.
Нүүрсний эрэлт ихэссэн байдал нь монголын томоохон компаниудад нөлөөлсөн бөгөөд “Таван толгой” ХК -ийн (TTL.MNE) хувьцааны ханшийг 2023 онд 2 дахин, Хонконгод бүртгэлтэй Mongolian Mining Corp (MMC) хувьцаа 3 дахин өссөн байна.

УЛААНБААТАР БОНДЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.
“Алсын хараа-2050” бодлогын хүрээнд нийслэлийн дунд хугацааны бүтээн байгуулалт, төлөвлөлтөд зориулж тус бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож 500 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНД ЭЗЭМШИГЧ БОЛСОН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА БАЯРЛАЛАА
Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

TSMC нь 1 их наяд ам.долларын үнэлгээнд ойртож байна.
Taiwan Semiconductor Manufacturing Co.-ийн хувьцааны өсөлт нь зах зээлийн үнэлгээг нь $1 их наядын босгод ойртуулж, өсөлт улам хүчтэй болж байна.
Энэ долоо хоногт Wall Street-ийн брокерын компаниуд TSMC-ийн үнийн зорилтоо дээшлүүлж, 2025 онд хиймэл оюун ухааны салбар эрэлт, үнэ нэмэх боломжтой гэж үзэж байна. Goldman Sachs Group Inc. хамгийн өсөлттэй байж, хувьцааны үнийн зорилтоо 19%-иар өсгөж NT$1,160 болгосон байна. Тус компани гурван болон таван нанометрийн чип үйлдвэрлэлийн үнэ "бага нэг оронтой хувиар" өснө гэж үзэж байна.
JPMorgan Chase & Co. нь TSMC-ийн 2024 оны орлогын таамаглалаа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зардлаа таамаглалын дээд хязгаарт ойртуулах боломжтой гэж үзэж байна. Мөн 2028 он гэхэд нийт борлуулалтын 35%-ийг хиймэл оюун ухаанаас оруулна гэсэн хүлээлттэй байна.

TSMC нь хиймэл оюун ухааныг өргөн нэвтрүүлж, хамгийн сүүлийн үеийн технологи, үнэлгээ нь дэлхийн хөрөнгө оруулагчдын дуртай компаниудын нэг болсон юм. TSMC нь Nvidia Corp-ийн үндсэн дэвшилтэт чип нийлүүлэгч болсноор цэцэглэн хөгжиж байна.
Хувьцаанууд: Хонг Конгийн хувьцаанууд өнөөдөр 2.7%-иар өссөн нь санхүүгийн зах зээлийн шинэчлэл хийгдэх хүлээлттэй холбоотой байгаа бол фьючерс нь Европ болон АНУ-ын хувьцаанууд бага зэрэг өсөх төлөвтэй гэдгийг харуулж байна. Өчигдөр Nvidia нь Microsoft-ийг гүйцэж, дэлхийн хамгийн үнэтэй компани болж S&P 500 индексийн 7.3%-ийг эзэлж, зах зээлийн үнэлгээ нь $3.34 их наяд хүрсэн байна. Ferrari компани анхны цахилгаан автомашины загвараа зарлаж хамгийн багадаа $500,000-аар зарагдана. Өчигдрийн ZEW судалгаа холимог үр дүнтэй гарсан нь Европын эдийн засгийн сэргэлтийн хүчтэй байдалд эргэлзээ төрүүлж байна. Өнөөдөр зах зээлийг хөдөлгөх чухал макро эдийн засгийн болон орлогын үйл явдлууд байхгүй тул гол анхаарал зүйл нь хиймэл оюун ухааны өсөлтийн хандлагыг үргэлжлүүлэх эсэхэд чиглэнэ.

Орос болон Хойд Солонгосын ерөнхийлөгч томоохон хэлцэл хийжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн дараа цөмийн зэвсэгтэй Хойд Солонгост хийсэн анхны төрийн айлчлалын үр дагаварт барууны эрх баригчид санаа зовниж байгаа юм. Орос, Хойд Солонгосын ерөнхийлөгч нар лхагва гарагт “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү иж бүрэн түншлэлийн гэрээ нь бусад зүйлээс гадна энэхүү гэрээний аль нэг тал руу түрэмгийлсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэхийг заасан гэж ОХУ мэдэгдээд байна. Иймээс уг гэрээний гол санаа нь улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг голчлон хамарсан зорилготой юм.

Мөн уг уулзалтын үеэр Хойд Солонгос Путины бодлогыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэр дундаа Украйнд явуулж байгаа тусгай цэргийн ажиллагааг онцлон дурдсан талаар албаныхан мэдээлж байна. Хариуд нь Путин Оросод үйлдвэрлэсэн лимузин машин, чинжаал болон цайны багц бэлэглэсэн нь хоёр улсын харилцаа улам бүр өсөн нэмэгдэж буйг илэрхийлсэн юм.
Нэмж сонирхуулахад 1948 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Хойд Солонгос байгуулагдсан юм. БНАСАУ мөн 1961 онд ЗХУ-тай байгуулсан гэрээнд гарын үсэг зурж, дайралт тохиолдсон тохиолдолд харилцан дэмжлэг үзүүлэхээ амлаж байжээ. Путин Кимтэй дотносож лимузин бэлэглэж, Оросын сансрын хөөргөх шинэ төвтэй танилцсан нь АНУ болон түүний Азийн холбоотнуудыг түгшээж буй асуудал хэвээр байсаар байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА: “Глобал санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал ба ханш”

Ментор: Эдийн засагч Д.Ган-Очир
Хэзээ: 2024.06.20
Хэдэн цагт: 19:00
Тус сургалтыг танхимаар орох тул Golomt Capital Championship-2 уралдаанд ородцогчид бүртгэлтэй и-мэйлээ шалган танхимын байршлын талаарх мэдээллийг авна уу. Мөн оролцох хүсэлтэй, гадаад арилжааг сонирхдог хүмүүс бүртгэлээ хийлгэнэ үү.
Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА ![]() |

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.19-ны өдрийн арилжаа
2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 321,267,382 төгрөгийн үнийн дүн бүхий 1,227,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,440 ширхэг нэгж эрх 10,153,401 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 130 ширхэг үнэт цаас 6,500,000 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 890 ширхэг бонд 89,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 240,900 ам.доллар буюу 814,552,761 төгрөгөөр
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,800,000 юань буюу 5,964,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 7,206,273,544 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.44% хувиар өсч, 42,993.16 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,994,996,900,118 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
