- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ Хятадад 50 хувийн тариф ногдуулж магадгүй.
АНУ Хятадад 50 хувийн тариф ногдуулж магадгүй.
АНУ Хятадад 50 хувийн тариф | Онцлох бонд | Intel компанид маш олон давуу талууд үүсч байна | Зах зээл түр сэргэв | Урилга: VIBER суваг |

🔵 АНУ Хятадад 50 хувийн тариф ногдуулж магадгүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump Хятад Иранд зэвсэг нийлүүлж болзошгүй гэсэн мэдээллийн дараа 50%-ийн тариф ногдуулж магадгүй гэж анхаарууллаа.
Энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй ч Хятадын Ираны дайнд гүйцэтгэж буй үүрэгт анхаарал эрс нэмэгдэж, геополитикийн эрсдэл улам тэлж байна. Хятад өөрийгөө энхийн хэлэлцээг дэмжигч гэж илэрхийлж байгаа ч бодит байдал дээр стратегийн нөлөөллөө илүү идэвхтэй ашиглаж эхэлж байгааг шинжээчид онцолж байна.
Нөгөө талд Хятад нь Ираны гол худалдааны түншүүдийн нэг бөгөөд Ираны нефтийн экспортын ихэнхийг худалдан авч байгаа нь түүний эдийн засгийн ашиг сонирхол энэ бүс нутагтай гүн холбоотойг харуулж байна. Иймээс Хормузын хоолой хаагдах, дайн сунжрах нь Хятадын эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Хэрэв зэвсгийн нийлүүлэлт батлагдвал энэ нь Хятадын бодлогын шинэ эргэлт болж, бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд тодорхойгүй байдал гүнзгийрэх магадлалтай.
Үүний зэрэгцээ Трампын тарифын сүрдүүлэг бодит хэрэгжих эсэх тодорхойгүй хэвээр байгаа ч түүний өмнөх шийдвэрүүдийг харвал ийм алхам бодит болох боломжийг үгүйсгэх аргагүй.

🪙ОНЦЛОХ БОНД
🔥ТОП-100 ААН-ийн нэг, үндэсний тэргүүлэгч компанийн ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ!
💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам
✅Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/

🟢Intel компанид маш олон давуу талууд үүсч байна.
Intel компанийн хувьцаа сүүлийн 2 долоо хоногийн дотор нийт 58%-иар өсөж сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүчтэй өсөлт боллоо.
Энэхүү огцом өсөлтийн гол шалтгаан нь компанийн шинэ хамтын ажиллагаа, стратегийн алхмууд байв. Тухайлбал, Google Intel-ийн шинэ үеийн Xeon 6 процессоруудыг хиймэл оюун ухааны сургалт болон тооцоололд ашиглахаар болсон. Мөн Elon Musk-ийн санаачилсан Terafab AI чипийн томоохон төслийн нэг хэсэг болж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ.
Terafab төсөл нь АНУ-ын Техаст байрлах AI чипийн цогцолбор бөгөөд Tesla, SpaceX, xAI зэрэг компанид зориулсан өндөр хүчин чадалтай чипүүдийг үйлдвэрлэх зорилготой.

Сүүлийн үед AI-ийн хөгжил эрчимжихийн хэрээр CPU буюу төв процессорын эрэлт дахин өсөж байгаа нь Intel-д шинэ боломж нээж байна. Өмнө нь GPU давамгайлж байсан бол одоо CPU нь илүү чухал үүрэгтэй болж эхэлжээ. Мөн Intel өөрийн чипийг өөрөө зохион бүтээж, үйлдвэрлэдэг цөөн компанийн нэг бөгөөд энэ нь өрсөлдөгч Nvidia болон Advanced Micro Devices-ээс ялгарах гол давуу тал болж байна.
Нэмж дурдахад, АНУ-ын Засгийн газар Intel-д стратегийн ач холбогдол өгч хөрөнгө оруулсан бөгөөд Nvidia ч мөн хамтын ажиллагаанд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь компанийн ирээдүйн өсөлтийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.
📈Хэлэлцээний найдвар бий болж, зах зээл түр сэргэв
АНУ Ираны эсрэг боомтын бүслэлт эхлүүлсэн ч дипломат гарц нээлттэй хэвээр байгаа дохио гарснаар дэлхийн зах зээлд тодорхой хэмжээнд сэргэлт бий боллоо.
АНУ-ын дэд ерөнхийлөгч JD Vance хэлэлцээний дараагийн алхам Ираны талаас шалтгаална хэмээн мэдэгдэж, тохиролцоонд хүрэх боломж бүрэн нээлттэй байгааг онцолсон нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлөв. Тэрээр АНУ хэлэлцээний ширээн дээр “хангалттай санал” тавьсан бөгөөд одоо шийдвэрийг Тегеран гаргах ёстой гэж мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэгдлийн дараа эрчим хүчний зах зээлд богино хугацааны дарамт буурч, нефтийн үнэ 100 ам.долларын босгоос доошилж эхэлсэн. АНУ-ын WTI нефть 2%-иас дээш буурч ойролцоогоор 96–97 ам.долларт хүрсэн бол Brent нефть мөн адил буурч 97 орчим ам.долларт хэлбэлзжээ.
Хэдийгээр АНУ Ираны боомтуудыг бүслэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн ч зах зээл цаашдын хурцадмал байдлаас илүүтэй хэлэлцээ үргэлжлэх боломжид анхаарч эхэлсэн байна.

Нөгөө талд АНУ-ын хөрөнгийн зах зээл эерэг хөдөлгөөн үзүүлж, хөрөнгө оруулагчид богино хугацаанд шийдэлд хүрч магадгүй гэсэн хүлээлтэд шилжжээ. Гол индексүүд өсөлттэй хаагдсан бөгөөд S&P 500 индекс 1% орчим өсөж, дайнаас өмнөх түвшнээс давсан үзүүлэлтэд хүрсэн байна.
Ерөнхийдөө, зах зээл одоогоор геополитикийн эрсдэлд тодорхой хэмжээнд “дассан” байдалтай болж, хэлэлцээ тасалдах, үргэлжлэх мэдээнүүдэд харьцангуй тайван хариу үзүүлж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч бодит тохиролцоо хараахан хийгдээгүй, Ормузын хоолойн тээвэр бүрэн хэвийн болоогүй нөхцөлд тодорхойгүй байдал хэвээр байх юм.
Иймээс ойрын хугацаанд зах зээлд эерэг хүлээлт давамгайлж байгаа ч бодит шийдэл гарах хүртэл савлагаа өндөр үргэлжлэх магадлал хэвээр байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
