- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🛢️ВЕНЕСУЭЛ АНУ-Д 50 САЯ БАРРЕЛ ГАЗРЫН ТОС ӨГНӨ.
🛢️ВЕНЕСУЭЛ АНУ-Д 50 САЯ БАРРЕЛ ГАЗРЫН ТОС ӨГНӨ.
| АНУ, Венесуэл 🛢️ | Теслагийн хувьцаа 📉3 хувиар буурсан. | БНХАУ-ын 🏦Ардын банк | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

🛢️ВЕНЕСУЭЛ АНУ-Д 50 САЯ БАРРЕЛ ГАЗРЫН ТОС ӨГНӨ.

🛢️АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагийн орой Венесуэлийн түр засгийн газар АНУ-д газрын тос нийлүүлж, уг тосыг борлуулснаас олсон орлогыг Вашингтон өөрөө хянах болно гэж мэдэгдлээ.
🤳Тэрбээр сошиал сүлжээндээ нийтэлсэн мэдэгдэлдээ Каракас АНУ-д “30–50 сая баррель өндөр чанартай, хоригт хамрагдсан 🛢️газрын тос” шилжүүлэн өгнө хэмээн онцолсон байна. Энэхүү тосыг зах зээлийн үнээр худалдаалж, олсон 💰 мөнгийг АНУ-ын Ерөнхийлөгч миний бие хянаж, Венесуэлийн ард иргэд болон АНУ-д ашиг тусаа өгөхөд зориулагдана” гэж Трамп мэдэгдээд, уг төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Крис Райтэд үүрэг болгосноо дурджээ.
⚪Ийм хэлэлцээр хэрэгжвэл Венесуэлийн 🛢️газрын тос Хятад руу чиглэдэг нийлүүлэлтийг өөрчлөх боломжтой бөгөөд мөн улсын төрийн өмчит газрын тосны компани PDVSA-д олборлолтоо илүү их танахгүй байх нөхцөл бүрдэх юм.
⚪Трампын энэхүү мэдэгдэл нь АНУ-ын ⚔️зэвсэгт хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилснаас хэдхэн хоногийн дараа хийгдэж байгаа бөгөөд тус улсад улс төрийн тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлсэн байна. Мадурогийн дэд ерөнхийлөгч Делси Родригес энэ долоо хоногт түр ерөнхийлөгчөөр тангараг өргөсөн.
⚪АНУ-ын тагнуулын байгууллагууд түүнийг Мадурог орлох хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байгаа ба Родригес Вашингтонтой 🤝хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Трампын хэлснээр, байнгын шинэ удирдагч сонгогдох хүртэл АНУ Венесуэлийг хянах бөгөөд мөн тус улсын хуучирч доройтсон🛢️ газрын тосны салбарыг удирдана гэжээ.
🔔Энэхүү мэдэгдлийн дараа газрын тосны 📉үнэ буурсан байна. Учир нь АНУ Венесуэлийг хяналтдаа авснаар зах зээлд их хэмжээний түүхий тос нийлүүлж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх магадлалтай юм. Үүний улмаас гуравдугаар сарын Brent төрлийн нефтийн фьючерсийн үнэ 2 хувиар унажээ.

ТЕСЛАГИЙН ХУВЬЦАА МЯГМАР ГАРАГТ 3 ХУВИАР БУУРСАН.

⚙️Nvidia (NASDAQ: NVDA) автономит жолоодлогын хөгжлийг хурдасгах зорилготой, нээлттэй эхтэй (open-source) 🧠хиймэл оюуны шинэ загварууд болон хэрэгслүүдийг танилцуулсантай холбоотой байв.
⚪Nvidia-гийн CES дээр танилцуулсан Alpamayo нэртэй AI загваруудын нь шалтгаан-дүгнэлтэд суурилсан vision–language–action загваруудын тусламжтайгаар автономит тээврийн хэрэгслийн шийдвэр гаргалтад “хүнийхтэй төстэй сэтгэхүй” нэвтрүүлэх зорилготой. Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг онцлохдоо, Tesla болон Waymo өөрсдийн хүчирхэг, хаалттай (proprietary) автономит жолоодлогын системтэй хэдий ч Nvidia нь “бусад бүх үйлдвэрлэгчдэд зориулж” энэ шийдлийг гаргаж байна хэмээн дурджээ.
⚪Эдгээр загваруудыг нээлттэй эхтэй болгосноор Nvidia аль ч 🚗автомашин үйлдвэрлэгчид өрсөлдөхүйц автономит жолоодлогын технологи нэвтрүүлэх боломж олгож байгаа бөгөөд энэ нь өөрөө жолоодлогын салбарт Теслагийн давуу талыг бууруулах магадлалтай. Ингэснээр Nvidia-гийн харилцагчид болох Lucid, Mercedes-Benz, BYD зэрэг компаниуд Теслатай төстэй жолоодлогын боломжуудыг санал болгох нөхцөл бүрдэх юм.
⚪Шинжээч Nvidia-д Buy үнэлгээ, 💰250 ам.долларын зорилтот үнэ өгсөн байна. Учир нь Alpamayo-г нээлттэй болгосноор NVIDIA аль ч OEM-д өрсөлдөхүйц автономит тээврийн хэрэгслийн (AV) нэвтрүүлэх боломж олгож, улмаар NVIDIA-гийн дата төвийн (сургалт) болон Drive (inferencing) ⚙️тоног төхөөрөмжийн нийт боломжит зах зээлийг тэлж байна. Alpamayo загварууд нь ‘сургалтын үйлдвэр’ болж өгнө. Өндөр чанартай өгөгдөл болон загваруудыг нийлүүлснээр NVIDIA хөгжүүлэгчдийг DRIVE AGX Hyperion болон Blackwell/Rubin (цаашлаад дараагийн) тоног төхөөрөмжөө нэвтрүүлэх боломжтой болно.

БНХАУ-ЫН АРДЫН БАНК 2026 ОНД МӨНГӨНИЙ “ЗОХИСТОЙ БӨГӨӨД СУЛ” БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ХӨРВӨХ ЧАДВАРЫГ ДЭМЖИНЭ.

⚪БНХАУ-ын 🏦Ардын банк 2026 онд зах зээлийн хөрвөх чадварыг хангалттай түвшинд хадгалахын тулд заавал байлгах нөөцийн харьцаа болон бодлогын хүүг бууруулж, мөнгөний “зохистой бөгөөд сул” бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
⚪Тус банк тогтвортой 🫴өсөлтийг дэмжих зорилгоор зохицуулалтыг эрчимжүүлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийлүүлэлтийн орчныг сайжруулж, санхүүгийн эрсдэлийг саармагжуулахаар төлөвлөж байна. Ингэснээр арвантавдугаар таван жилийн төлөвлөгөөний эхлэлийг бат бөх тавина гэжээ.
⚪Мөн Хятадын Ардын банк 🪙мөнгөний бодлогын олон төрлийн хэрэгслийг уян хатан, үр ашигтай ашиглаж, зах зээлийн хөрвөх чадварыг хангалттай түвшинд хадгалан, санхүүжилтийн нийт нөхцөлийг харьцангуй уян зөөлөн байлгаж, нийт зээлийн зохистой өсөлт, огтолтын тэнцвэрийг хангахыг зорьж байгааг онцоллоо.
⚪Түүнчлэн арванхоёрдугаар сард тус 🏦банк зээлийн суурь хүүг зах зээлийн хүлээлттэй нийцүүлэн долоо дахь сар дараалан хэвээр хадгалсан байна. Ингэснээр нэг жилийн хугацаатай зээлийн суурь хүү 3.0 хувь, харин таван жилээс дээш хугацаатай зээлийн суурь хүү 3.5 хувь хадгалагдаж байна. Мөн үүнээс гадна юанийн ханшийг “зохистой ба тэнцвэртэй” түвшинд тогтвортой байлгах бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
