📉Биткойны ханш оройн цэгээсээ 50 гаруй хувиар унаж, 🪙$60,000-т хүрлээ.

|📊 АНУ-ын хөдөлмөрийн зах зээлий | 📉Хятадын технологийн хувьцаанууд уналтад орлоо | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📉Биткойны ханш оройн цэгээсээ 50 гаруй хувиар унаж, $60,000-т хүрлээ.

Долоо хоногийн дотор бараг 30%-ийн уналт үзүүлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл мэдэгдэхүйц суларсныг харуулж байна. Бусад крипто ч хүчтэй уналтад орсон бөгөөд Ether энэ долоо хоногт 33%, Solana бараг 40% унаж, хоёр жилийн доод түвшинд хүрэв.

Энэхүү уналт нь АНУ-ын технологийн хувьцааны огцом заралттай давхцаж, хөрөнгө оруулагчид эрсдэлтэй активуудаас гарч эхэлснийг илтгэж байна. Биткойныг инфляцийн эсрэг хамгаалалт, “дижитал алт” гэж үздэг ойлголт бодит нөхцөлд батлагдахгүй болж, хувьцаа зэрэг бусад эрсдэлтэй активуудтай ижил чиглэлд хөдөлж байна.

2️⃣ САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • 🏭 Дэд бүтэц - 20%

  • 💰 ББСБ - 19.50%

📉АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн байдал муудаж эхэлж болзошгүй дохио

☝️АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд сөрөг дохио нэмэгдэж байна. 2026 оны 1-р сард АНУ-ын ажил олгогчид 108,435 хүнийг цомхотгохоор зарласан нь дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Үүн дээр нэмээд ажилгүйдлийн анхны тэтгэмжийн хүсэлт таамгаас илүү өсөж, шинэ ажлын байрны тоо 2020 оны 9-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурсан байна.

Эдгээр мэдээлэл нь ирэх долоо хоногт танилцуулагдах ёстой байсан ч засгийн газрын үйл ажиллагаа түр зогсолтоос шалтгаалан хойшилсон 1-р сарын албан ёсны ажлын байрны тайлангаас өмнө гарч ирж буй анхаарал татах дохио юм.  AI-ийн нөлөөнөөс үүдэлтэй айдас хөрөнгө оруулагчдыг технологийн салбараас гарч, харьцангуй хямд үнэлгээтэй бусад салбар руу шилжихэд хүргэж байна.алт, хууль эрх зүйн ахиц удааширсан нь итгэлд сөргөөр нөлөөлсөн

📢Хятадын технологийн хувьцаанууд уналтад орлоо

📊Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын технологийн компаниудын хувьцаа огцом унаж, bear market буюу оргилоосоо 20%-иас дээш буурсан бүсэд орлоо. Hang Seng Tech Index 10-р сард хүрсэн дээд цэгээсээ 20 гаруй хувиар унаж, зургаа дахь өдрөө дараалан буурсан нь хөрөнгө оруулагчдын итгэл сул байгааг харуулж байна.

Энэхүү уналтын гол шалтгаан нь интернэт үйлчилгээ, онлайн тоглоом болон дижитал гүйлгээнд НӨАТ нэмэгдэх магадлалтай гэсэн айдас юм. Зарим харилцаа холбооны үйлчилгээнд НӨАТ аль хэдийн нэмэгдсэн нь дараагийнх нь интернэт платформууд байж магадгүй гэсэн болгоомжлолыг бий болгожээ. Хэдий төр засгаас онлайн тоглоомд татвар нэмэх тухай цуурхлыг няцаасан ч зах зээлийн айдас бүрэн арилаагүй байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд