- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ШУНХЛАЙ БОНД 50 ТЭРБУМ ТӨГРӨГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
ШУНХЛАЙ БОНД 50 ТЭРБУМ ТӨГРӨГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
Nikola -15% 😥 | Ухаалаг зурагтандаа Twitter 🕊️ | Форд ба цахилгаан автомашин

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
ШУНХЛАЙ БОНД 50 ТЭРБУМ ТӨГРӨГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ | Та дараагийн бондод хөрөнгө оруулах бол https://forms.gle/Ncbo1co3acwMcJy86
ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.
Nikola 270 ажилтнаа цомхотгоно гэв | Цахилгаан ачааны машин үйлдвэрлэгч Nicola баасан гарагт мэдээлэл хийж зардлаа бууруулж, Хойд Америкийн зах зээлд илүүтэй төвлөрөх үүднээс 270 ажилтнаа цомхотгохоор болсон гэлээ.
Twitter ухаалаг зурагтанд зориулсан видео аппликэйшн бүтээнэ | Ухаалаг зурагтанд зориулсан Twitter видео аппликэйшн бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа Илон Маск бямба гарагт өөрийн Twitter хаягаараа жиргэжээ.
АНУ цахилгаан автомашины салбарт Хятадтай өрсөлдөж чадахгүй байна гэж Bill Ford ярьжээ | Ford Motor ТУЗ-ын дарга Bill Ford АНУ нь цахилгаан автомашины үйлдвэрлэлээр БНХАУ-тай өрсөлдөхөд бэлэн биш байна хэмээжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 36,515.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,068,261,304,231 төгрөг боллоо.

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.



УНАЛТ
Nikola 270 ажилтнаа цомхотгоно гэв
Цахилгаан ачааны машин үйлдвэрлэгч Nicola баасан гарагт мэдээлэл хийж зардлаа бууруулж, Хойд Америкийн зах зээлд илүүтэй төвлөрөх үүднээс 270 ажилтнаа цомхотгохоор болсон гэлээ.
Тэдгээр 270 ажилтны 150 нь Европын зах зээлтэй холбоотой ажлын байр бол 120 нь Phoenix болон Coolidge дэх үйлдвэрийн ажилчид ажээ.
Энэхүү мэдэгдлийн дараа компанийн хувьцааны ханш 1 орчим хувийн өсөлт үзүүлсэн боловч хаалтын ханш өмнөх өдрийнхөөс 15 хувийн уналттай байлаа.


ШУНХЛАЙ БОНД "ТРАНЧ-10" | 50 ТЭРБУМ ТӨГРӨГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

ТА ДАРААГИЙН БОНДЫН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ
https://forms.gle/Ncbo1co3acwMcJy86
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Бондуудын нөхцөл:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
БИЗНЕС
Twitter ухаалаг зурагтанд зориулсан видео аппликэйшн бүтээнэ
Ухаалаг зурагтанд зориулсан Twitter видео аппликэйшн бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа Илон Маск бямба гарагт өөрийн Twitter хаягаараа жиргэжээ. Энэ нь видео контентод төвлөрөх компанийн бодлоготой нийцэж байгаа юм.
Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Linda Yaccarino өнгөрсөн пүрэв гарагт хөрөнгө оруулагчдад танилцуулга хийж видео контент, контен бүтээгчид болон худалдааны байгууллагуудын түншлэл зэрэг чиглэлд гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулжээ.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.
Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922


ЗАХ ЗЭЭЛ
АНУ цахилгаан автомашины салбарт Хятадтай өрсөлдөж чадахгүй байна гэж Bill Ford ярьжээ
Ford Motor ТУЗ-ын дарга Bill Ford АНУ нь цахилгаан автомашины үйлдвэрлэлээр БНХАУ-тай өрсөлдөхөд бэлэн биш байна хэмээжээ.
“Тэд энэ салбарыг маш хурдтай хөгжүүлж, томруулж чадсан. Одоо тэд бүр экспортолж байна.” хэмээн тэрбээр ням гарагийн орой CNN телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан байна. “Одоохондоо манай зах зээлд нэвтрээгүй байгаа нь нэвтрэх л болно, тийм учраас бид бэлтгэлтэй байх ёстой бөгөөд бидний хувьд бэлдэж байгаа” гэжээ.
Хоёрдугаар сард компани 3.5 тэрбум ам.долларыг цахилгаан автомашины баттерейн үйлдвэрт хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсн бөгөөд уг үйлдвэрийг Хятадын баттерей үйлдвэрлэгч CATL-тай хамтран байгуулахаар хэлцэл хийсэн нь АНУ-ын зарим улс төрчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.


ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын 16-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 361,191,133 төгрөгийн үнийн дүн бүхий 2,324,532 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Дархан гурил тэжээл ХК (DAR +15.00%),
Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM +15.00%),
Монгол дизель ХК (MDZ +14.97%)
Хамгийн их бууралттай:
Махимпекс ХК (MMX -8.29%),
Гермес центр ХК (HRM -5.83%),
Айтүүлс ХК (ITLS -3.52%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,315 ширхэг нэгж эрх 26,638,260 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 195 ширхэг үнэт цаас 19,500,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 36,515.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,068,261,304,231 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
