🪙Алт, мөнгөний зах зээл чиглэлээ олоход 📉хүндрэлтэй хэвээр байна.

| 💲АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ДАВУУ ТАЛ | 📢Хятадын эдийн засаг | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📈Монгол Улсын гадаад худалдаа 🌍2026 оны эхний сард түүхэн өндөр ашигтай гарлаа.

2026 оны 1-р сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.долларт хүрч, 906.5 сая ам.долларын ашигтай тэнцэл бүрдсэн нь сарын дүнгээрээ түүхэн дээд үзүүлэлт боллоо.

Тодруулбал, экспорт 1.7 тэрбум ам.доллар, импорт 843.0 сая ам.доллар байсан нь худалдааны ашиг огцом өсөх үндсэн шалтгаан болов. Монгол Улс энэ хугацаанд дэлхийн 105 улстай худалдаа хийсэн байна.

Экспортын хэмжээ 2025 оны мөн үеэс 71.6 хувиар, буюу 730.2 сая ам.доллароор нэмэгдсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Экспорт 2025 оны 3-р сараас хойш тогтмол өсөх хандлага ажиглагдаж байсан бөгөөд энэ чиг хандлага 2026 оны эхэнд эрчимжжээ.

💲АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ДАВУУ ТАЛ

🔵Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална.

🔵Ам.долларын бонд эзэмшигч нь ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой.

🔵Гадаад валютын орлоготой гадаад худалдаа, гадаад арилжаа, ам.долларын хуримтлалтай хувь хүн, албан байгууллагад тохиромжтой.

🔵Засгийн газрын бонд эзэмшигч нь үнэт цаасаараа тендерийн баталгаа гаргуулах боломжтой.

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • 🏭 Дэд бүтэц - 20%

  • 💰 ББСБ - 19.50%

📉Алт, мөнгөний зах зээл чиглэлээ олоход хүндрэлтэй хэвээр байна.

📢Сүүлийн долоо хоногт үнэт металлууд огцом савлагаанд орж, түүхэн дээд түвшнээсээ унасны дараа тодорхой чиглэл тогтоож чадахгүй байна. Үнийн уналтад АНУ-ын мөнгөний бодлоготой холбоотой тодорхойгүй байдал голлон нөлөөлжээ. Ялангуяа ХНС-ийн удирдлагын өөрчлөлттэй холбоотой хүлээлт зах зээлийн хэлбэлзлийг улам нэмэгдүүлсэн байна.

Үүн дээр нэмэгдээд, АНУ–Ираны харилцаатай холбоотой эсрэг тэсрэг мэдээнүүд аюулгүй хөрөнгөд тооцогддог алт, мөнгөнд ирэх эрэлтийг тогтворгүй болгож байна. Хэдийгээр Ираны цөмийн хөтөлбөрийн талаар яриа хэлэлцээ урагшилсан гэж мэдээлсэн ч, АНУ Хормузын хоолойгоор зорчиж буй хөлөг онгоцуудад анхааруулга өгсөн нь геополитикийн эрсдэлийг бүрэн арилгаагүй байна.

📢Хятадын эдийн засагт үнийн дарамт сул хэвээр байгааг 1-р сарын инфляц харууллаа.

2026 оны 1-р сард Хятадын хэрэглээний үнийн индекс (CPI) жилийн өмнөхөөс 0.2%-иар өссөн нь зах зээлийн хүлээлт болох 0.4%-аас доогуур гарсан байна. Энэ нь 12-р сард бүртгэгдсэн 0.8%-ийн өсөлтөөс ч саарсан үзүүлэлт юм.

Үйлдвэрлэгчдийн үнийг илэрхийлдэг PPI индекс жилийн өмнөхөөс 1.4%-иар буурч, дефляц үргэлжилсээр байна. Хятадын үйлдвэрүүдийн ашигт ажиллагаанд дарамт хэвээр байгааг харуулж байна. Үйлдвэрлэгчдийн үнийн дефляц 3 гаруй жил үргэлжилж, сул хэрэглээ, үл хөдлөх хөрөнгийн уналт, ажлын байрны тодорхойгүй байдал, мөн АНУ-ын худалдааны бодлоготой холбоотой саадуудаас шалтгаалж эдийн засагт дарамт учруулсаар иржээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд