🐮“Сүү” ХК нэгж хувьцаанд 5.09 төгрөгийн 📢ногдол ашиг хуваарилна.

|📉АНУ-ын тарифын орлого буурч эхэлсэн үү? | 📢Японы төлөөлөгчдийн танхимын сонгууль | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

🐮“Сүү” ХК нэгж хувьцаанд 5.09 төгрөгийн 📢ногдол ашиг хуваарилна.

“Сүү” ХК нь Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд заасны дагуу, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 03 тоот тогтоолоор 2025 оны татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Үүний дагуу нэгж хувьцаанд 5.09 төгрөг, нийт 1.75 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь дансанд байршуулна.

2️⃣ САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • 🏭 Дэд бүтэц - 20%

  • 💰 ББСБ - 19.50%

📉АНУ-ын тарифын орлого буурч эхэлсэн үү?

☝️Сүүлийн хэдэн сард АНУ-ын импортын татвар буюу тарифын орлого буурсан нь анхаарал татаж эхэллээ. Сангийн яамны мэдээллээр, 2025 оны 10-р сараас хойш тарифын орлого ойролцоогоор 11%-иар багассан байна. 10-р сард жилийн дүнгээр тооцоход тарифын орлого 376 тэрбум ам.доллар байсан бол, 2026 оны 1-р сарын эцэст энэ үзүүлэлт 335 тэрбум ам.доллар болж буурчээ.

Гэхдээ UBS-ийн эдийн засагч Arend Kapteyn энэ бууралтыг импортын эрэлт суларсны шууд шинж тэмдэг гэж харах нь эрт гэж анхааруулж байна.

Түүний тайлбарласнаар:

Улирлын нөлөө чухал үүрэгтэй. 12 болон 1-р саруудад импорт уламжлалт ёсоор багасдаг. Учир нь жижиглэн худалдаачид баярын нөөцөө үүнээс өмнө бүрдүүлдэг.

📢Японы төлөөлөгчдийн танхимын сонгуульд Ерөнхий сайд Санаэ Такаичигийн нам үнэмлэхүй ялалт байгууллаа

📢2026 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Японы парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Уг сонгуулиар Ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлдэг Либерал ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, нийт 465 суудлаас 316 суудал, эвсэл Japan Innovation Party-ийн хамтаар нийт 352 суудал авснаар парламентад олонхыг бүрдүүллээ.

Энэ нь 2021 оноос хойших хамгийн хүчтэй ялалт бөгөөд Такаичигийн Засгийн газар дараагийн дөрвөн жилд улс төрийн хувьд тогтвортой байр суурьтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд