- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Мягмар гарагт🛢️нефтийн үнэ өслөө
Мягмар гарагт🛢️нефтийн үнэ өслөө
| Axios: Трампын баг Украины дайныг зогсоохоор ОХУ-тай хамтарч байна | Гадаад арилжаа + Шуурхай мэдээ 👉 Манай VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |


МЯГМАР ГАРАГТ НЕФТИЙН ҮНЭ📈ӨСЛӨӨ

Оросын нефтд тавьсан барууны хоригийн нөлөө болон Трамп дараагийн Холбооны Нөөцийн даргыг сонгох ярилцлагыг эхлүүлсэн тухай мэдээ нөлөөлөв.
📊 Арилжааны дүн:
🛢️ Brent төрлийн нефтийн үнэ 69 центээр буюу 1.07%-иар өсөж, баррель нь $64.89
🛢️ АНУ-ын WTI төрлийн нефть 83 центээр буюу 1.39%-иар өсөж, $60.74-т тус тус хаагдсан байна.
🏦 ХНС-гийн нөлөө ба Эрэлтийн хүлээлт
Шинжээчдийн тайлбарлаж буйгаар, Трамп ХНС-гийн даргыг солих алхам хийж байгаа нь бодлогын хүү буурах хүлээлтийг зах зээлд үүсгэжээ. Бодлогын хүү 📉багасах нь эдийн засгийг идэвхжүүлж, улмаар нефтийн эрэлтийг нэмэгдүүлдэг зүй тогтолтой.
Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


AXIOS: ТРАМПЫН УДИРДЛАГЫН БАГ УКРАИНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ОХУ-ТАЙ ХАМТРАН БОЛОВСРУУЛЖ БАЙНА

🗞️Дональд Трампын баг Украины дайныг зогсоох "албан бус" төлөвлөгөөг боловсруулахаар ОХУ-тай нууцаар хамтран ажиллаж байна гэж Axios агентлаг мэдээллээ.Тус агентлаг энэхүү мэдээллийг АНУ болон Оросын албаны эх сурвалжуудаас иш татан мягмар гарагт олон нийтэд хүргэсэн юм.
Энхийн төлөвлөгөөний 🕊️4 үндсэн чиглэл
Трампын Израиль-Хамасын дайнд баримталж байсан байр сууринаас сэдэл авсан уг төлөвлөгөө нь нийт 28 заалттай байх аж. Төлөвлөгөө нь дараах үндсэн дөрвөн чиглэлд төвлөрч байна. Үүнд:
🔹 Украины энх тайван
🔹 Аюулгүй байдлын баталгаа
🔹 Европын аюулгүй байдал
🔹 АНУ, Орос болон Украины ирээдүйн харилцаа
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


