- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Уоррен Баффет өөрийн Berkshire Hathaway-ийнхаа хувьцаа эзэмшигчдэдээ жил бүр илгээдэг захидлаа нийтлүүлсэн байна.
Уоррен Баффет өөрийн Berkshire Hathaway-ийнхаа хувьцаа эзэмшигчдэдээ жил бүр илгээдэг захидлаа нийтлүүлсэн байна.
Мета LLaMA хэмээх хэлний шинэ загварыг судлаачдад зориулж нэвтрүүлнэ гэж Марк Зукерберг мэдэгдэв.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Уоррен Баффет өөрийн Berkshire Hathaway-ийн хувьцаа эзэмшигчдэдээ жил бүр илгээдэг захидлаа нийтлүүлсэн байна. | Тэрээр захидалдаа, корпорациудыг хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг эсэргүүцэгчдийг шүүмжилж тэднийг эдийн засгийн талаар "бичиг үсэг тайлагдаагүй" гэжээ.
"Э-Транс Ложистикс" ХК ногдол ашиг тараана.| "Э-Транс ложистикс” ХК 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 3.00 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Crocs компани Saint Laurent, Prada, Bottega Veneta, Loewe болон Mui Mui-тэй нэгдэв. | Тус компаниас гаргасан төсөөллөөр, 2023 онд зардал нь 6 тэрбум ам.долларт хүрэх бол, үүнээс даруй 1 тэрбум ам.доллараар бага орлого олох аж.
Мета LLaMA хэмээх хэлний шинэ загварыг судлаачдад зориулж нэвтрүүлнэ гэж Марк Зукерберг мэдэгдэв. | LLaMA гэж нэрлэгддэг энэхүү загвар нь эрдэмтэд, инженерүүдийн асуултад хариулах, баримт бичгийг нэгтгэн дүгнэх зэрэг хиймэл оюун ухааны хэрэглээний програмуудыг судлахад туслах зорилготой юм байна.

СӨРӨГ БАЙР СУУРЬ
Уоррен Баффет өөрийн Berkshire Hathaway-ийнхаа хувьцаа эзэмшигчдэдээ жил бүр илгээдэг захидлаа нийтлүүлсэн байна.
92 настай Омахагийн зөнчийн жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ илгээдэг захидал нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө оруулагчдын зайлшгүй уншдаг гарын авлагын нэг юм.
Тэрээр захидалдаа компаниудыг хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг эсэргүүцэгчдийг шүүмжилж тэднийг эдийн засгийн талаар "бичиг үсэг тайлагдаагүй" гэж бичжээ.
Ингэснээр компаниуд хувьцаагаа эргүүлэн худалдан авах нь удирдах албан тушаалтнууд болон чинээлэг хөрөнгө оруулагчдад ашиг тустай гэж үздэг Ардчилсан намынхны хатуу шүүмжлэлийг дагуулаад байна.

Өмнөх конгрессын үеэр Ардчилсан намын олонхийн саналаар хувьцаагаа буцаан худалдан авалтад 1%-ийн татвар ногдуулсан юм. Харин ерөнхийлөгч Жое Байден үүнийг дөрөв дахин нэмэгдүүлэхийг шахаж байгаа ч энэ бүх эсэргүүцлийг үл харгалзан компаниудын 2022 онд хийсэн буцаан худалдан авалт бараг 1 их наяд ам.долларт хүрсэн юм.
Тэгвэл олон жилийн турш Ардчилсан намын гишүүн байсан Баффет хувьцаа эзэмшигчдэдээ хандан бичсэн захидалдаа хувьцааг эргүүлэн худалдаж авахыг эсэргүүцэж буйг шүүмжилж, "Бүх худалдан авалт нь хувьцаа эзэмшигчид эсвэл улс оронд хор хөнөөлтэй, ялангуяа гүйцэтгэх захирлуудад ашигтай гэж байгаа хүмүүс эдийн засгийн талаарх бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс юм” гэжээ.
Berkshire-ийн хувьцаа 2022 онд бага зэрэг өсөх үед тус фирм хувьцааныхаа 1.2%-ийг эргүүлэн худалдаж авсан ба Berkshire-д томоохон хөрөнгө оруулалт хийдэг Apple болон American Express ч үүнтэй төстэй алхам хийсэн гэж Баффет бичжээ.
Хувьцааг эргүүлэн худалдаж авах нь хувьцаа эзэмшигчдэд үнэ цэнийг нэмэх боломжтой гэдгийг тэрээр тэмдэглэсэн байна.

ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ
Мета LLaMA хэмээх хэлний шинэ загварыг судлаачдад зориулж нэвтрүүлнэ гэж Марк Зукерберг мэдэгдэв.
LLaMA гэж нэрлэгдэж буй энэхүү загвар нь эрдэмтэд, инженерүүдийн асуултад хариулах, баримт бичгийг нэгтгэн дүгнэх зэрэг хиймэл оюун ухааны хэрэглээний програмуудыг судлахад туслах зорилготой юм.
Мета өөрийн үндсэн AI Судалгааны (FAIR) багийнхаа боловсруулсан шинэ загвараа гаргасан нь томоохон технологийн компаниуд болон стартапууд хиймэл оюун ухааны техник технологийн дэвшлийг сурталчилж, технологийг арилжааны бүтээгдэхүүнд нэгтгэхээр уралдаж байгаа үед гарч байна.

Зукерберг өөрийн нийтлэлдээ LLM технологи нь математикийн нарийн төвөгтэй асуудлууд болон шинжлэх ухааны судалгааг ч хийж чадна гэжээ.
Зукерберг баасан гаригт "LLM нь текст үүсгэх, харилцан яриа өрнүүлэх, бичиг баримтуудыг нэгтгэн дүгнэх, математикийн теоремуудыг болох, уургийн бүтцийг урьдчилан таамаглах зэрэг илүү төвөгтэй ажлуудад өндөр амжилттай ажиллаж байна" гэжжээ.

НОГДОЛ АШИГ
"Э-Транс Ложистикс" ХК ногдол ашиг тараана.
"Э-Транс ложистикс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 3.00 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Үндэсний хувьчлал сан ногдол ашиг тараана
"Үндэсний Хувьчлалын Сан”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас сангийн нэгж эрхэд 2.3 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй нэгж эрх эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан нэгж эрх эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

НЭГДЭЛ
Crocs компани Saint Laurent, Prada, Bottega Veneta, Loewe болон Mui Mui-тэй нэгдэв
Эмч эмнэлгийн ажилтнууд, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагад өдөржин зогсож ажилладаг хүмүүсийн шилдэг гутлын сонголт болсон Crocs нь ажилчин ангийн даруухан эгнээнээс загварын өндөр зэрэглэл рүү шилжсэн түүхтэй.
Энэ амжилтаа бататгаж Crocs Saint Laurent, Prada, Bottega Veneta, Loewe болон Mui Mui-тэй нэгдээд байна.

Lyst Index нь 2017 оноос хойш тансаг зэрэглэлийн ямар брэнд, бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй судалгааг өөрийнх нь худалдааны аппликэйшнийг ашигладаг 200 сая гаруй хэрэглэгчийнхээ мэдээлэлд үндэслэсэн гаргаж ирсэн. Мөн тус платформоос гадуурх хэрэглэгчдийн хайлт, бүтээгдэхүүний талаарх сэтгэгдэл, борлуулалт зэргийг харгалзаж үр дүнгээ тодруулдаг байна.
Тэгвэл Lyst-ийн шилдэг аравт Америкийн гутлын загвар зохион бүтээгч Салехе Бэмберигийн бүтээсэн Crocs Pollex багтжээ.
Загвар зохиогч Бэмбери өмнө нь Versace-д пүүз, эрэгтэй гутлын чиг хандлгыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тус компаниас гарсны дараа бие даасан загвараа туурвих болсон юм.
Бэмбери загвар зохион бүтээгчдийн нэгэн адил өөрийн давтагдашгүй загвараа бүтээсэн нь Crocs-ийн давирхайн хөөсөн цутгамал загвар юм. Тус загвар худалдаанд гарсны дараа 35 секундын дотор зарагдаж дууссан нь компанийн хамгийн хурдан борлуулалттай бүтээгдэхүүний нэг байв.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү - https://forms.gle/qkCVo5Yv1mCNoaPaA
-------------------------------------------------
Гадаад арилжааны захиалга өгөх утас
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530
АРИЛЖААНЫШИМТГЭЛ 1 ХУВЬ

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
