- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🪙Алтны ханшийн уналт зөөлрөв
🪙Алтны ханшийн уналт зөөлрөв
Ираны дайн: Трамп цохилтоо түр хойшлуулав | Дайныг дуусгах хэлэлцээг Иран няцаав | Урилга: VIBER суваг |

🪙Трампын шийдвэр алтны ханшийн уналтыг зөөлрүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрчим хүчний байгууламжид хийх цохилтыг түр хойшлуулснаар алтны зах зээлд богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж, ханшийн огцом уналт хэсэгчлэн саарав.
Гэсэн хэдий ч алтны нийт чиг хандлага сул хэвээр байна. Сүүлийн долоо хоногт алтны ханш бараг 10%-иар буурч, олон жилийн хамгийн муу гүйцэтгэлийг үзүүлээд байна. Мөн 1-р сард хүрсэн оргил түвшнээсээ ойролцоогоор 25%-иар буурсан нь зах зээлийн хандлага мэдэгдэхүйц өөрчлөгдсөнийг илтгэж байна.

Энэхүү уналтын гол шалтгаан нь Ираны дайнаас үүдэлтэй инфляцын дарамт юм. Нефтийн үнэ өсөх хүлээлт нэмэгдсэнээр төв банкууд бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах магадлал өсөж, энэ нь алтны үнэд сөргөөр нөлөөлж байна.
Ийм орчинд хөрөнгө оруулагчид өгөөжгүй алтнаас илүү өгөөжтэй актив, тухайлбал засгийн газрын бонд руу шилжих хандлага ажиглагдаж байна. Өндөр хүүгийн орчинд алтны харьцангуй өгөөж буурдаг нь зах зээлийн хөдөлгөөнийг тодорхойлж буй гол хүчин зүйл болж байна.
Түүнчлэн зарим шинжээчдийн үзэж байгаагаар төв банкууд болон Персийн булангийн орнууд өмнө нь хуримтлуулсан алтны нөөцөө зах зээлд нийлүүлж эхэлсэн байж болзошгүй нь үнийн өсөлтийг хязгаарлах нэг хүчин зүйл болж байна.

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.
🏭 Барилга - 20%

✋Дайныг дуусгах хэлэлцээ явагдаж буйг Ираны тал няцаав
АНУ болон Ираны зөрчил дэгдэх үеэр хөрөнгийн зах зээлд урьд өмнө байгаагүй хурдтай савлагаа үүсч, ердөө 1 цагийн дотор нийт $3 их наядын хөдөлгөөн бүртгэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай “үр дүнтэй хэлэлцээ хийж байгаа” гэж мэдэгдсэнээр S&P 500 индекс огцом өсч, зах зээлийн үнэлгээ ойролцоогоор $2 их наядаар нэмэгдсэн ч, Ираны тал үүнийг няцааснаар $1 их наядын уналт гарчээ.

Энэхүү үйл явдал зах зээл бодит үйл явдлаас илүүтэй мэдээ, мэдээлэл болон ирээдүйн хүлээлтэд тулгуурлан хэр хурдан хөдөлж байгааг тод харуулж байна. Геополитик, Ираны дайн, нефтийн үнэ зэрэг нь хөрөнгө оруулагчдын шийдвэрийг голлон хөдөлгөж, ирээдүйн хүлээлт зах зээлийн савлагааг хурцалж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

