🗣️Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхийг шаардав

Хормузын хоолойн асуудал | Хятадын нээлттэй эдийн засгийн бодлого | АНУ ба Евро бүсийн өрхийн хөрөнгийн бүтэц | Урилга: VIBER суваг |

⚠️Хормузын хоолойг 48 цагийн дотор нээхийг Д.Трамп Иранаас шаардав

Ойрхи Дорнодын зөрчил дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж, АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал шинэ шатанд хүрээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд хандан 48 цагийн дотор Хормузын хоолойг бүрэн нээх шаардлага тавьж, эс биелүүлбэл эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх талаар анхааруулсан нь нөхцөл байдлыг улам хурцатгалаа.

Үүний хариуд Иран АНУ-ын Персийн булан дахь эрчим хүч болон ус цэвэршүүлэх байгууламжуудыг онилох боломжтойг мэдэгдэж, цаашлаад АНУ-ын цэргийн санхүүжилтэд оролцдог байгууллагууд хүртэл бай болж болзошгүйг анхааруулсан байна.

Энэхүү сөргөлдөөн нь Израиль болон Ираны хоорондын харилцан довтолгооны дараа эрчимжиж, бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгээд байна. Израилийн өмнөд хотууд руу пуужингийн довтолгоо хийгдсэн тухай мэдээлэл гарсан бөгөөд үүнтэй зэрэгцэн АНУ–Израилийн хамтарсан цохилт Ираны цөмийн байгууламжид чиглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл тархаад байна.

🟢Хятад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй эдийн засгийн бодлого баримтална

Худалдааны маргаан, тарифын зөрчил нэмэгдэж буй энэ үед Ли Цян БНХАУ эдийн засгаа илүү нээлттэй болгож, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Тэрээр China Development Forum-ын үеэр тус улсын эдийн засгийн бодлогын чиглэлийг танилцуулсан байна.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян:

  • Худалдааны илүү тэнцвэртэй бүтэц бий болгох

  • Чанартай гадаад бараа, бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх

  • Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарна гэдгийг онцоллоо.

2025 онд БНХАУ 1.2 их наяд ам.долларын худалдааны илүүдэлтэй ажиллаж, түүхэн дээд түвшинд хүрсэн нь олон улсын түвшинд шүүмжлэл дагуулж, худалдааны зөрчил нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал импортын бүтцийг өргөжүүлж, худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилт дэвшүүлж буйг илэрхийллээ.

Нөгөө талд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал сул хэвээр байна. 2025 онд FDI 9.5%-иар буурсан бол 2026 оны эхний сарын байдлаар 5.7%-иар буурч, ойролцоогоор 13.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнийг сэргээх хүрээнд БНХАУ:

  • 200 гаруй салбарыг гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй болгох

  • Татвар болон газар ашиглалтын хөнгөлөлт, урамшуулал олгох

  • Дотоод, гадаад компаниудыг ижил нөхцөлөөр ажиллуулах бодлого хэрэгжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ.

Мөн оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах, бодлогын ил тод байдлыг нэмэгдүүлэх нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэж байгааг онцолсон байна.

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.

  • 🏭 Барилга - 20%

💸АНУ ба Евро бүс: Өрхийн хөрөнгийн бүтэц эдийн засгийн мэдрэг байдлыг тодорхойлж байна

АНУ болон Евро бүсийн өрхүүдийн хөрөнгийн хэмжээг харьцуулахад Евро бүс илүү өндөр үзүүлэлттэй харагдаж байна. Тодруулбал, Евро бүсийн өрхийн нийт хөрөнгө ДНБ-ий 401%-д хүрч байгаа бол АНУ-ын хувьд энэ үзүүлэлт ойролцоогоор 325% байна. Энэ нь Европын өрхүүдийн хуримтлагдсан баялаг эдийн засгийн хэмжээндээ харьцангуй өндөр байгааг илтгэнэ.

Гэвч гол ялгаа нь хөрөнгийн бүтцэд оршиж байна. АНУ-д өрхийн хөрөнгө ихэвчлэн санхүүгийн хөрөнгөнд, ялангуяа хувьцаанд төвлөрсөн байдаг бөгөөд энэ нь ДНБ-ий 144%-тай тэнцэхүйц өндөр түвшин юм. Харин Евро бүсэд өрхийн хөрөнгө илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгөд төвлөрсөн бөгөөд орон сууцны баялаг АНУ-аас ойролцоогоор 118 нэгж хувиар өндөр байна.

Энэхүү бүтцийн ялгаа нь эдийн засгийн динамикт өөр өөр нөлөө үзүүлдэг. АНУ-ын хувьд санхүүгийн хөрөнгийн жин өндөр тул баялаг нь харьцангуй хурдан бэлэн мөнгө болж хувирч, хөрөнгийн зах зээлийн өсөлт, бууралтын нөлөө хэрэглээ болон эдийн засгийн идэвхжилд шууд дамждаг. Өөрөөр хэлбэл, хувьцааны зах зээл өсөх үед өрхийн баялаг нэмэгдэж, хэрэглээ тэлэх хандлагатай байдаг бол зах зээл унахад эсрэг нөлөө богино хугацаанд илэрдэг.

Харин Евро бүсийн хувьд өрхийн хөрөнгө үл хөдлөх хөрөнгөд төвлөрсөн тул баялгийн өөрчлөлт эдийн засагт илүү удаан хугацаанд дамждаг онцлогтой. Үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзэл хэрэглээнд шууд нөлөөлөх нь харьцангуй бага боловч хүүний өсөлт, ипотекийн зардлын нэмэгдэл нь дунд хугацаанд эдийн засагт илүү хүчтэй дарамт үзүүлэх эрсдэлтэй.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд