- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Сургалт- Зарлагдлаа | ДНБ өсөлт 4.7% гарлаа | PPI хүлээлтээс өндөр гарлаа.
Сургалт- Зарлагдлаа | ДНБ өсөлт 4.7% гарлаа | PPI хүлээлтээс өндөр гарлаа.
Өнгөрсөн долоо хоногт зах зээл дээр юу болж өнгөрөв? | Европын аварга ба COPA хөрөнгийн зах зээлд


“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” сургалт зарлагдлаа
Сэдэв: "Зах зээлийн сентиментийг тодорхойлох техник шинжилгээний аргууд"
Ментор: Ахлах шинжээч Р.Дарханбаяр
Хэзээ: 2024.07.18



Европын аварга ба COPA хөрөнгийн зах зээлд
Европын аваргын финалд Спайн болон Англи, COPA-д Аргентин болон Колумб нар өрсөлдлөө
Түүхэн статистикээс харвал ялсан орны хөрөнгийн зах зээл ч мөн адил ялалт байгуулдаг
Европын аваргад түрүүлсэн орны хөрөнгийн зах зээлийн индекс STOXX индексийг тухайн жилдээ гүйцэтгэлээрээ давдаг
Евро аварга шалгаруулах тэмцээний сүүлийн зургаан ялагчаас Грек (.ATG), Испани (.IBEX), Итали (.FTMIB) индексүүд Европын STOXX 600 (.STOXX) индексийг гүйцэтгэлээрээ давсан статистиктэй байна. Грек 2004 онд тус тэмцээнд ялалт байгуулснаас хойш 6 сарын дараа Афины хөрөнгийн зах зээл STOXX-ийг 20%-иар давж гарсан байна.

2012 онд Евро бүсийн өрийн хямралын хоёр дахь оргил үед Испани Италийг 4:0-ээр хожсон. Тухайн үед Мадридын IBEX анх удаагаа унасан ч жилийн эцэс гэхэд STOXX-ийг ойролцоогоор 4% -иар давсан байв.
Британийн судалгааны их сургуулийн 1961 оноос хойш тоон өгөгдлийг ашигласан судалгаанаас үзвэл World Cup-д түрүүлэх нь тухайн орны ДНБ өсөлтийг дор хаяж 2 улирал дараалан 0.25%-иар дэмждэг байна.
2014 онд хийсэн Голдман Сакс банкны судалгаагаар 1974 оноос хойш World Cup аваргуудын хувьцааны зах зээл дэлхийн дунджийг үргэлж эвддэг байна.


Өнгөрсөн долоо хоногт зах зээл дээр юу болж өнгөрөв?
1. АНУ-ын 6-р сарын инфляц 3% гарлаа.
Инфляцын түвшин эрчимтэй буурч байгаа бөгөөд зах зээл дээрх хүлээлт болох 3.1 хувиас бага гараад байна. Энэ нь мэдээж ХНС бодлогын хүүгээ 9-р сард бууруулах хүлээлтийг нэмэгдүүлээд байгаа юм. Мөн түүнчлэн инфляц буурсан нь S&P 500 индексийг өсөхөд нөлөөлжээ.
2. S&P 500 индекс 5600 гэх ханшийн таамаглалдаа хүрлээ.
Томоохон хөрөнгө оруулалтын банкнууд S&P 500 индексийн таамаглалыг гаргасан бөгөөд BMO Capital Market 5600 гэх хамгийн өндөр ханшийн хүлээлттэй байсан юм. Уг өсөлтөд инфляцын бууралт болоод үйлдвэрлэл үйлчилгээний салбарын компаниудын өсөлт чухал нөлөө үзүүлээд байна.

3. PPI хүлээлтээс өндөр гарлаа.
Хэдийгээр үйлдвэрлэгчийн үнийн индекс хүлээлтээс өндөр гарсан ч инфляцын үзүүлэлт бага гарсан нь хүүг бууруулах өөдрөг үзлийг бүрэн арилгаж чадахгүй.
4. Алтны ханш дахин өндөр өсөлтийг үзүүлээд байна.
Алт 2430 үнийн түвшнийг 3 дахь удаагаа шалгаад байна. Эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа болон ХНС хүүгээ буруулна гэсэн хүлээлт ихсэж байгаа нь энэхүү өсөлтөд нөлөөлсөн. Цаашилбал, төсвийн алдагдал нэмэгдэж байгаа нь алтны томоохон худалдан авалтад түлхэц өгч, OTC зах зээлээс алт худалдан авахад түлхэц өгсөн.


Хятадын 2-р улирлын ДНБ өсөлт 4.7% гарлаа.
Хэдийгээр удаан үргэлжилсэн үл хөдлөх хөрөнгийн уналтыг багасгахын тулд эрэлтийг нэмэгдүүлж байгаа ч Хятадын эдийн засаг 2-р улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7%-иар өссөн нь шинжээчдийн хүлээлтээс бага гараад байна. Засгийн газар 2024 он гэхэд эдийн засгийн өсөлтийг 5.0%-д хүргэхээр зорьж байгаа нь бодлого боловсруулагчдыг ихээхэн дарамтад учруулж байна.

Дефляцийн дарамтаас үүдэн бизнес эрхлэгчид автомашинаас эхлээд хоол хүнс, хувцас зэрэг бүх зүйлийн үнийг бууруулахад хүргэсэнтэй холбоотойгоор жижиглэнгийн худалдааны өсөлт сүүлийн 18 сарын доод түвшинд хүрсэн нь онцгой анхаарал татсаар байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн дотоодын хэрэглээнээс давж, хөрөнгийн уналтаас үүдэн дефляцийн эрсдэл нэмэгдэн, орон нутгийн засгийн газрын өр нэмэгдсээр Хятадын эдийн засгийн өсөлт жигд бус байна.
Энэ долоо хоногт Бээжинд болох эдийн засгийн удирдагчдын уулзалт олны анхаарлын төвд байгаа бөгөөд цаашдын бодлого, шийдвэрүүд ямар гарах нь ихээхэн хүлээлттэй байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС АВАХ БОЛОМЖ
Голомт банк олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.



ХОНОГООР Ч БОНД АВАХ БОЛОМЖТОЙ “10-21%”
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондод хөрөнгө оруулж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530


Google 23 тэрбум ам.долларын худалдан авалт хийж магадгүй
Google -ийг эзэмшдэг Alphabet компани 23 тэрбум ам.доллараар кибер аюлгүй байдлын стартпап болох Wiz компанийг худалдан авах талаар ярилцаж байна. 10 жилийн өмнө Google компани Motorola-г 12.5 тэрбум ам.доллараар худалдан авч байсан нь компанийн түүхэн дэх хамгийн том M&A хэлцэл болж байжээ.

Харин тус худалдан авалт амжилттай эцэслэгдэх тохиолдолд энэхүү хэлцэл нь Alphabet-ын хийж байсан хамгийн том худалдан авалт болохоор байна. Энэ жилийн эхээр Wiz компани нь венчур хөрөнгө оруулагчдаас 1 тэрбум ам.доллар татаад байгаа бөгөөд одоогоор хэлцлийн нөхцөлүүд нь хараахан олон нийтэд дэлгэгдээгүй байна. Wiz компанийн томоохон үйлчлүүлэгчдийн дунд BMW, Slack болон Salesforce зэрэг том Fortune 100 жагсаалтад багтдаг компаниуд ордог байна.

МХБ-ийн 2024.07.09-ны өдрийн арилжаа
2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 495,989,049 төгрөгийн үнийн дүн бүхий 1,498,624 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,875 ширхэг нэгж эрх 10,013,855 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 284 ширхэг үнэт цаас 14,290,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,714,982,400 төгрөгөөр
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 247,500 ам.доллар буюу 836,757,900 төгрөгөөр
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,544,000 юань буюу 5,833,712,640 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 17,905,745,844 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +1.97% хувиар өсч, 45,990.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,528,127,735,837 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
