- Голомт Капитал ҮЦК
- Posts
- БОДЛОГЫН ХҮҮГЭЭС 4.5 НЭГЖЭЭР ӨНДӨР БОНД
БОДЛОГЫН ХҮҮГЭЭС 4.5 НЭГЖЭЭР ӨНДӨР БОНД
DOW индекс-Өсөлт| RIVN - Бонд | ОУВС-Анхааруулга

🎯DOW индекс 100 нэгжээр өсөж сүүлийн 3 өдрийн уналтаа нөхлөө.
🎯Сингапурт тээврийн хэрэгслийн гэрчилгээ 106 мянган ам.долларт хүрчээ.
🎯RIVN компани 1.5 тэрбум ам.долларын хувьцаанд хөрвөх бонд гаргах төлөвлөгөөг зарласнаар хувьцааны ханш нь унав.
🎯Сар бүр хүүгээ авдаг "SIMPLE-2" бондын хүү нь бодлогын хүүгээс 4.5 нэгжээр өндөр
🎯ОУВС: Монгол Улсын ДНБ 2023 онд 5.5 хувиар, 2024 онд 4.5 хувиар өснө гэв.
🎯МХБ-ийн 2023.10.04-ний өдрийн арилжааны тойм

✅АНХААРАЛД⁉
DOW индекс 100 нэгжээр өсөж сүүлийн 3 өдрийн уналтаа нөхлөө.
🎯Өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлттэй хаагдлаа. Тухайлбал, Dow Jones индекс 127.17 нэгжээр буюу 0.39 хувиар, S&P 500 индекс 34.3 нэгжээр буюу 0.81 хувиар, NASDAQ индекс 176.54 нэгжээр буюу 1.35 хувиар өсжээ.
Индексүүд өсөхөд сүүлийн 16 жилийн оройн түвшинд ирээд байсан АНУ-ын засгийн газрын бондуудын өгөөж буурч эхэлсэн нь голлон нөлөөлжээ.

Харин өчигдөр ADP-ээс гаргадаг АНУ-ын ажил эрхлэлтийн тоон мэдээллээр 9 сард нийтдээ 89,000 шинэ ажлын байр бий болсон буюу шинжээчдийн таамаглал болох 153,000 шинэ ажлын байрны хүлээлтэд хүрсэнгүй.
🕹Маргааш Монголын цагаар оройны 8 цаг 30 минутад АНУ-ын хөдөлмөрийн яамнаас гаргадаг ажил эрхлэлтийн тоон мэдээлэл зарлагдана.

✅СОНИРХОЛТОЙ
Сингапурт тээврийн хэрэгслийн гэрчилгээ 106 мянган ам.долларт хүрчээ.
5.9 сая хүн амтай Сингапур улс замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд 1990 онд 10 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн гэрчилгээний системийг нэвтрүүлсэн.
❗Эдүгээ тус гэрчилгээ нь 💰106 мянган ам.долларт хүрсэн нь АНУ-д худалдаалагдаж буй Toyota Camry загварын автомашины ханшийг 4 дахин давсан дүн юм.
2020 онд харьцангуй бага хүн автомашин хэрэглэж байхад тус гэрчилгээний үнэ 30 орчим мянган ам.доллар байжээ.
Сингапурт нийт 950 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох хүчин чадалтайг тогтоосон бөгөөд хуучин тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагдахад шинэ зөвшөөрөл олгодог байна.
RIVN компани 💰1.5 тэрбум ам.долларын хувьцаанд хөрвөх бонд гаргах төлөвлөгөөг зарласнаар хувьцааны ханш нь унав.

✅ШИНЭ МЭДЭЭ
RIVN компани 1.5 тэрбум ам.долларын хувьцаанд хөрвөх бонд гаргах болсноор хувьцааны ханш нь унав.
Өчигдөр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian (NASDAQ:RIVN) Automotive-аас 💰1.5 тэрбум ам.долларын хөрвөх нөхцөлтэй ногоон бонд гаргах болсноо зарлав.
Тус бондын хувьд 2030 оны 10 сард хугацаа нь дуусах бөгөөд хөрөнгө оруулагчид хугацааны эцэст үндсэн төлбөрөө компанийн хувьцаа эсвэл бэлэн мөнгөөр авах эсэхээ сонгох юм.

Хувьцаанд сөргөөр нөлөөлж буй энэ үйлдэл нь шинжээчдийг RIVN-аас болгоомжлоход хүргэж, зах зээл хумигдаж байгаа үед илүү аюулгүй хөрөнгө оруулалт сонирхох нь зөв гэж үзэхэд хүргэсэн байна.
🚩Гэвч нөгөө талаас нь харвал RIVN ногоон бонд гаргаж буй санхүүжилтийн өртөгийг багасгаж байгаагаас гадна шинэ автомашинуудаа нийлүүлэхэд түлхэц болох юм.
Компани нь 3-р улирлын орлогоо 💰1.29-1.33 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсөөлж байгаа бөгөөд энэ нь оны эхний үзүүлэлтээс 4 дахин өндөр юм.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

✅ТААМАГЛАЛ
ОУВС: Монгол Улсын ДНБ-ийг 2023 онд 5.5 хувиар, 2024 онд 4.5 хувиар өснө гэв.
ОУВС төсвийн тогтвортой байдал, сахилга батыг чанд дагаж мөрдөх нь нэн чухал болохыг онцолж байна
🚩ОУВС-ийн тайланд мөчлөгийн шинжтэй төсвийн тэлэлт эхэндээ өсөлтийг дэмжих ч цаашид төсвийн бодлого өөрчлөгдөхгүй бол дунд хугацаанд инфляц дахин өсөж, Монголбанкны зорилтот түвшнээс дээгүүр хадгалагдан, гадаад хүчин зүйлс дахин дарамт болж магадгүйг анхааруулжээ.
Энэ нь 2024 оноос хойш уул уурхайн бус салбар болон ерөнхий өсөлтийн төлөвт ихээр нөлөөлөхөөр байна гэж үзэж байгаа аж.
Сангийн яам Монгол Улсын эдийн засаг 2024 онд 7 хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байгаа бол Олон Улсын Валютын Сан 4.5 хувиар өсөх тооцоолол гаргалаа. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банк 7.5 хувь, Азийн хөгжлийн банк 6.1 хувиар өснө гэж тооцоолсон юм. Тиймээс Олон Улсын Валютын Сан бусад олон улсын байгууллагуудаас хамгийн тааруу тооцооллыг гаргаад байна.
Мөн гадаад өр өндөр, импорт болон түүхий эдийн экспортоос хамааралтай нь гадаад “шок”-ийн нөлөөнд эмзэг байгааг онцолжээ.
Тиймээс 2023-2024 онд улсын төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувьтай тэнцүүлэн реформ хийх замаар макро эдийн засгийн болон гадаад сөрөг нөлөөллийг бууруулж, өрийн динамикийг сайжруулах шаардлагатайг зөвлөжээ.

"САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ" МОНГОЛЫН АНХНЫ РЕЙТИНГТЭЙ "SIMPLE-2" БОНД
Голомт Капитал ҮЦК нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа зарлагдсан Монголын анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” буюу MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн 📍BBB+ зээлжих зэрэглэлтэй "SIMPLE-1" бондыг нээж цан цохисноос хойш 50 минутын дотор 💰20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
🎯Тэгвэл энэ удаад хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн "САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ" нөхцөлтэйгээр 17.5%--ийн хүүтэй "SIMPLE-2" бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ.

"SIMPLE-2" бондын нөхцөл:
🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
🔸Хүү: 17.5%
🔸Хугацаа: 12 сар
🔸Зээлжих зэрэглэл: ВВВ+ /Mongolian Investment Raiting Agency/
🔸Хүү төлөх давтамж: Сар тутам
🔸Хүүгийн орлогын татвар: 5.0%
🔸Анхдагч захиалга 2023.10.11-17
🎯"SIMPLE-2" бонд нь хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн "САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ" нөхцөлтэй, 17.5%--ийн хүүтэй бөгөөд хүүгийн түвшин нь бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс өндөр байна.
"SIMPLE-2" хүүгийн түвшин:
🔸Инфляцын түвшнээс 8.3 хувийн нэмэгдэл өгөөж
🔸Бодлогын хүүтэй харьцуулахад 4.5 нэгжээр өндөр өгөөж
🔸ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.43 дахин өндөр өгөөжтэй юм.

Эрхэм та 💰40 сая төгрөгийн бондын хүүгийн орлогоороо 💰100 сая төгрөгийн ипотекийн 6%-ийн зээлийнхээ үндсэн төлөлт, хүүг сар бүр төлөх боломжтой.


МХБ-ийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 150,498,553 төгрөгийн үнийн дүн бүхий 959,457 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,938 ширхэг нэгж эрх 20,725,043 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 85 ширхэг бонд 8,501,060 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих нүүрс 35,328,000 юань буюу 16,728,867,840 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 16,909,092,496 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -1.38% хувиар буурч, 34,218.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,013,782,359,309 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
