📢АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 💵 4.45%-12.50%-ТАЙ БАЙНА

🤗Уолт Дисней-Ногдол ашгаа өсгөв | 📊NYCB - 6.7%-сэргэв | 📍Алибаба - 5% унав | 💵ARM- Өсөв

ЛэндМН ББСБ ХК 5.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

2023 онд ЛэндМН ББСБ ХК-ийн нийт хөрөнгө 76.4% өсөж 133.4 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 260% өсөж 19.8 тэрбум төгрөгт хүрчээ. ТУЗ-ийн хурлаар компанийн 2023 оны цэвэр ашгаас 29.9 хувийг буюу 5.9 тэрбум төгрөгийг ногдол ашгаар хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Компани нь 2024 оны 04-р сарын 05-ны өдөр ногдол ашиг хуваарилах бөгөөд энэ нь ногдол ашгаа төлөх өдрөө тодорхой заасан хамгийн анхны хувьцаат компани болж байна.

Тухайн өдөр хувьцаа эзэмшигчдийн дансанд нэгж хувьцаанд 8 төгрөг хуваарилагдах юм.

📢2024 оны 02-р сарын 07-ны өдрийн хаалтын ханшаар ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцаа 69.22 төгрөгт хүрсэн бөгөөд хэрэв хөрөнгө оруулагч та энэ ханшаар компанийн хувьцааг худалдаж авбал 📊11.6 хувийн ногдол ашгийн өгөөж хүртэхээр байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 4.45%-12.50%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэл, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 4.45%-7.05% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 9.79%-.12.50%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

📊НОГДОЛ АШИГ

Уолт Дисней нэгж хувьцаанд ногдох ашиг 1.22 ам.доллар, 23.55 тэрбум долларын орлого олжээ.

Уолт Дисней зардлаа бууруулж 500 сая гаруй ам.долларын хэмнэлт хийснээр санхүүгийн тайлан нь шинжээчдийн таамгаас дээгүүр гарч хувьцааны ханш 5 хувь өслөө.

Дисней паркийн бизнесийн орлого 1-р улиралд өмнөх оныхоос 7%-иар өсөж 9.13 тэрбум долларт хүрсэн байна.

Disney+-ийн үндсэн төлбөртэй захиалагчдын тоо 1%-иар буурч 111.3 сая болсон ч захиалгын үнийн өсөлтөөс нэг хэрэглэгчдэд ногдох дундаж орлого 2%-иар өсөж 6.84 ам.доллар болжээ.

Ногдол ашиг---------------------------------------------------

Улирлын ногдол ашгийнхаа хэмжээг 50%-иар нэмэгдүүлж, нэгж хувьцаанд 0.45 ам.долларыг өгөхөөр болжээ.

Өөдрөг таамаглал---------------------------------------------------

Цаашид тус компани 2024 оны санхүүгийн жилийн тохируулсан EPS нь 2023 онтой харьцуулахад багадаа 20%-иар нэмэгдэж, ойролцоогоор 4.60 ам.долларт хүрнэ гэж мэдэгдэв.

Дараагийн улиралд тус компанийн стриминг үйлчилгээ болох Disney+ үндсэн захиалагчийг 5.5 саяас 6 сая хүртэл нэмэгдүүлэх төлөвтэй байна.

 

Moving Walt Disney GIF

Тоглоом үйлдвэрлэлийн салбарт манлайлна--------------------------------

Мөн тус компани дэлгүүр, тоглоом, зугаа цэнгэл орон Диснейн ертөнцийг хамтран бүтээхийн тулд EPIC тоглоом үйлдвэрлэгчтэй хамтран ажиллахаа зарласан нь тоглоомын салбарт хийсэн томоохон довтолгоо боллоо.

📊УНАЛТ

Алибаба компанийн ханш 5 хувиар уналаа

Өчигдөр Алибаба компани 2023 оны 4-р улирлын тайлангаа тавилаа. Тайлангийн үзүүлэлт шинжээчдийн таамаглалыг эвдэж чадаагүйн улмаас тус компанийн хувьцааны ханш биржийн арилжаагаар 5.87 хувиар, бирж хаагдсаны дараах арилжаагаар үргэлжлүүлэн 0.46 хувиар уналаа.

Орлого нь өссөн ч шинжээчдийн таамаглалыг эвдсэнгүй------------

Тайлант улиралд Алибаба компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 5 хувиар өссөн ч шинжээчдийн хүлээлт болох 262.07 тэрбум ам.доллараас 1.72 тэрбум ам.доллараар бага буюу 260.35 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Мөн тус компанийн цэвэр ашиг 4-р улиралд 69 хувиар буурсан байна.

 

Алибаба юун дээр алдав?---------------------------------------------------

 

Алибаба компани хувьцаа халааслах хөтөлбөрөө 25 тэрбум ам.доллараар өсгөж энэ онд нийтдээ 35.3 тэрбум ам.доллараар хувьцаа халааслахаа зарласан ч хувьцааны ханшийн уналтаас сэргийлж чадсангүй.

 

Joe Tsai

Цаашид---------------------------------------------------

Тус компанийн ТУЗ-ийн дарга Joe Tsai “Группын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд компани хоорондын ажлын уялдаа холбоог хангахад анхаарч ажиллана” гэж мэдэгдлээ.

📊ӨСӨЛТ

📍Чип үйлдвэрлэгч ARM компанийн хувьцаа 20 хувийн өсөлттэй хаагдлаа

Өчигдөр танилцуулсан ARM компанийн 3-р улирлын тайлангийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтийг давуулжээ.

Тухайлбал, нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ 29 центтэй гарч хүлээлтийг 16 хувиар давуулсан бол борлуулалтын орлого нь 824 сая ам.долларт хүрч 63 сая ам.доллараар дээгүүр гарчээ.

ARM компанийн хувьцаа өчигдрийн арилжаагаар 77 ам.долларын түвшинд хаагдсан бол өргөтгөсөн арилжааны цагаар 19.85 хувийн өсөлтийг үзүүлж 92.30 ам.долларт хүрсэн байна.

SoftBank тус компанийг 2016 онд 32 тэрбум ам.доллараар худалдан авч байсан бөгөөд 2023 оны 9-р сарын IPO-ийн үеэр 51 ам.доллараар үнэлэгдэж байжээ.

📊СЭРГЭЛТ

Шинэ ТУЗ-ийн даргын сураг NYCB банкны хувьцааны ханшийг 6.7%-иар сэргээв.

 

Moody’s агентлаг NYCB банкны зээлжих зэрэглэлийг “Зээлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг орон сууцны зээлд том алдагдалтай байгаагаас эрсдэлийн зардал нь 2022 онд 6 дахин өссөн, 2023 онд 2 дахин өссөн. Улмаар хөрвөх чадварийн эрсдэлд орох магадлалтай” гэж үзэн 2 ангиллаар бууруулж Junk ангилалд багтаасан.

Тэгвэл өчигдөр тус банк компанийн үйл ажиллагааг тогтворжуулахын тулд шинэ ТУЗ-ийн даргатай болно гэдгээ зарлалаа.

Ингэснээр 2 дахь өдөр 20%-иар унаад байсан тус банкны хувьцаа өчигдөр 6.7%-иар сэргэв.

Шинжээчийн дүгнэлт---------------------------------------------------

🔎Банкны үнэлгээний үзүүлэлтүүд маш бага түвшинд байна. P/E=1.7, P/B=0.4

🔎Богино хугацаанд банкнаас иргэд хадгаламжаа татах үйлдэл хийвэл богино хугацааны эрсдэл өндөр байна. (Богино хугацаат өр төлбөрийн харьцаа 57%). Гэвч ерөнхий бүтэц боломжийн байна. (Өр өмчийн харьцаа 1.97).

🔎Орон сууцны зээл дээр том алдагдалтай байна. Орон сууцны зээлүүд нь нийт активын 49.5%-тай тэнцэж байна.

 

Цаашид---------------------------------------------------

Өмнөх дампуурлаа зарласан банкнуудын жишгээр банкны үйл ажиллагаа муудахад иргэд хадгаламжаа татсанаар бүгд төлбөрийн чадваргүй болсон.

Тиймээс шинэ ТУЗ-ийн даргын хэрэгжүүлэх арга хэмжээг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

 

МХБ-ийн 2024.02.07-ны өдрийн арилжаа

2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 616,069,424 төгрөгийн үнийн дүн бүхий 3,699,045 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • ЛэндМН ББСБ ХК (LEND +9.42%)

  • Дархан хүнс ХК (DHU +8.76%)

  • Женко тур бюро ХК (JTB 5.33%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Талх чихэр ХК (TCK -12.81%)

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.73%)

  • Багануур ХК (BAN -10.00%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,703 ширхэг нэгж эрх 6,146,289 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,098 ширхэг бонд 109,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,048,000 юань буюу 8,525,875,200 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 220,500 ам.доллар  буюу 749,210,490 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 236,250 ам.доллар  буюу 802,725,525 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 10,809,826,928 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.53% хувиар өсч, 42,474.53 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,291,979,197,847 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!