АНУ-д 42 хоног үргэлжилсэн shutdown дууслаа

| 🚀 AMD 10%-иар өсөв |📈 AMD хувьцаа 10%-иар өндөрлөлөө | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

📢 АНУ-Д 42 ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН SHUTDOWN ДУУСЛАА!

2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагийн орой богино хугацааны санхүүжилтийн хуулийг баталснаар тус улсын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн "шатдаун"-ыг дуусгалаа. Энэхүү хууль нь одоо Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурахыг хүлээж байна.

📊 Тус хуулийн төслийг 222 гишүүн дэмжиж, 209 гишүүн эсэргүүцсэн байна. Бүгд найрамдах намаас хоёр гишүүн эсрэг санал өгчээ. Ардчилсан намаас зургаан гишүүн зөвшөөрсөн санал өгсөн байна.

🏛️ Төрийн үйл ажиллагаа 2025 оны 10-р сарын 1-нээс хойш бүрэн зогссон байсан бөгөөд энэ нь АНУ-ын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн төрийн зогсолт болж байв.

🚀 AMD (NASDAQ:AMD) 10%-ИАР ӨСӨВ!

Чип үйлдвэрлэгч AMD (NASDAQ:AMD) компани ирээдүйн өсөлтийн зорилтуудаа танилцуулсны дараа хувьцааны үнэ нь 10%-иар огцом өсөж, хиймэл оюун ухааны (AI) чипийн зах зээлд Nvidia-тай өрсөлдөх чадвартай гэдгээ баталлаа.

  • Аравдугаар сарын эхнээс хойш тус компанийн хувьцаа 16%-иар өссөн бөгөөд энэ нь OpenAI-тай байгуулсан олон жилийн гэрээтэй холбоотой юм.

  • Энэхүү гэрээ нь AMD-д жилд хэдэн арван тэрбум ам.долларын орлого авчрах боломжтойг онцолж байна.

  • AMD-ийн Гүйцэтгэх захирал Лиза Сугийн мэдээлснээр, хамгийн сүүлийн үеийн AI загваруудыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай дата төвийн процессорын зах зээл 2030 он гэхэд 1 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

BANK OF AMERICA: ИНСТИТУЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД ETF-ҮҮД РҮҮ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРЖЭЭ!

АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн долоо хоногт уналттай байсан ч томоохон институцийн хөрөнгө оруулагчид үүнийг ашиглан хувьцаа нэмж худалдан авч эхэлжээ гэж Bank of America (BofA) мэдээллээ. Хөрөнгө оруулагчид хувьцаануудаа заран эсрэгээр нь салбаруудын ETF-үүдийг ихээр худалдан авчээ.

🚀ETF-үүдэд 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө орж, 2022 оны 12-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Задлаад үзвэл:

  • Технологи ба Харилцаа холбоо үйлчилгээний салбараас хамгийн их мөнгө гарсан.

  • Харин Хэрэглээний барааны салбарт хамгийн их мөнгө орсон бөгөөд дараалан тав дахь долоо хоногтоо их хэмжээний хөрөнгө орсон байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд