- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
|EV зах зээлд Хятадын компаниуд тэргүүлнэ|🤯Хиймэл оюун CFA Level III-ийг хэдхэн минутад давлаа|📢"Бэрс-4.0" ХБҮЦ гарах зөвшөөрлөө СЗХ-оос авлаа|

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

ХИЙМЭЛ ОЮУН CFA ШАЛГАЛТЫН 3 ШАТЫГ ХЭДХЭН МИНУТАД ДАВЛАА! 🤯

🚀Зарим хиймэл оюуны загварууд санхүүгийн шинжээчийн нэр хүндтэй 3 шаттай шалгалтын (CFA) хамгийн хүнд Level III түвшнийг хэдхэн минутад давах хэмжээнд хөгжжээ.
Шинжээчдэд энэ шалгалтыг давахын тулд ойролцоогоор 1000 цагийн бэлтгэл, хэдэн жилийн хугацаа шаарддаг байна.
🎓Нью-Йоркийн Их Сургуулийн Стерн бизнесийн сургууль болон GoodFin хамтран 23 хэлний Ai загварыг CFA Level III-ийн сонголттой эсээ асуултуудаар шалгасан байна.

СЗХ-ООС “БЭРС-4.0” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО

🏛️Тодруулбал, Санхүүгийн Зохицуулах Хорооны 2025 оны 9-р сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар 100,000 төгрөгийн нэрлэсэн нэгж үнэ бүхий, 290,000 ширхэг нийт 29 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ыг бүртгэн зөвшөөрөл олголоо.
Бэрс финанс ББСБ нь Улаанбаатар хот болон 18 аймагт нийт 20 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монголын банк бус санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр 4 дэх удаагаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/ гаргаж буй туршлагатай хамт олон юм.
💰Энэ удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 2025 оны “ХАМГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖ”-ийг харилцагчдадаа олгох давуу талтай юм.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК:https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3&lang=en
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

БНХАУ: EV ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭРГҮҮЛЭХИЙН ТУЛД ДОТООДЫН КОМПАНИУДАА ДЭМЖИЖ БАЙНА! 🚀

🤝БНХАУ-ын төрийн өмчит автомашин үйлдвэрлэгчид болох SAIC, FAW нь олон жил гадаадын брэндэд түшиглэж ирсэн. Харин одоо дотоодын компаниудтайгаа хамтран ажиллаж эхэлжээ.
🌍Тэд дэлхийн хамгийн том цахилгаан автомашины (EV) зах зээл болох Хятадад илүү хүчтэй байр суурь эзлэхийг зорьж байна.
FAW Group (Хятадын хамгийн эртний автомашин үйлдвэрлэгч) болон SAIC Motor (2023 он хүртэл хамгийн том үйлдвэрлэгч байсан) зэрэг томоохон компаниуд жолоочгүй жолоодлогын программ, дижитал хянах систем зэрэг дотоодын технологи нэвтрүүлэх замаар зах зээлээ тэлэхийг эрмэлзэж байна.



