40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

|📢Эрдэнэ Ресурсийн хувьцааны нэгтгэл|Fitch: MMC-ийн зэрэглэл ‘B+’ хэвээр|Шинэ Бонд |GCC-Academy: Багш нар 🎓|🥛 Сүү ХК: Нэгж хувьцаанд 6₮|

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

📢 ЭРДЭНЭ РЕСУРС ХК-ИЙН ХУВЬЦААНЫ НЭГТГЭЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) нь 2025 оны 6-р сарын 25-нд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн одоогийн зургаан (6) энгийн хувьцааг нэг (1) энгийн хувьцаа болгон нэгтгэх шийдвэрийг баталлаа.

🗓️ Хувьцааны нэгтгэлийн хуваарь ба үйл явц

  • Хүчин төгөлдөр болох өдөр: 2025 оны 9-р сарын 2

  • Монголын хөрөнгийн бирж (MSE): 2025 оны 8-р сарын 27-ноос эхлэн арилжаа түр зогсоно.

  • Торонтогийн хөрөнгийн бирж (TSX): Арилжаа хэвийн үргэлжилнэ.

📊 Хувьцааны тоонд орох өөрчлөлт

  • Нэгтгэлээс өмнө: 366,231,958 ширхэг

  • Нэгтгэлийн дараа: Ойролцоогоор 61,038,660 ширхэг*

🎓GCC-Academy:ХЭН ХИЧЭЭЛ ЗААХ ВЭ?

Хиймэл оюун ухаан , технологийн салбар , биткойн ETF , Tesla , Apple гээд эцэс төгсгөлгүй үргэлжлэх хөрөнгө оруулалтын боломжууд

💸Бидний мэддэг юм шиг хирнээ мэддэггүй байж болох эдгээр салбараас болон дэлхийн хөрөнгийн зах зээлээс хэрхэн ашиг хүртэх вэ?

Сэдэв: “Хувьцаанаас крипто валют 🪙 хүртэлх аялал: Юуг хэрхэн яаж харах вэ?”

🎤Р.Дарханбаяр ХУСГ-ын захирал

🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃‍♀️ МАРАФОН: 2025.09.06

📊 Fitch: MMC-ийн санхүүгийн чадамжийг зохицуулалтын эрсдэл хязгаарлаж, ‘b+’ үнэлгээг хадгаллаа

Fitch Ratings агентлаг 2025 оны 8 дугаар сарын 25-нд Mongolian Mining Corporation (MMC)-ийн урт хугацааны гадаад валютын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд, төлөвийг “Тогтвортой” хэмээн дахин баталгаажууллаа. Түүнчлэн компанийн 2030 онд төлөгдөх бондын үнэлгээг мөн “B+” зэрэглэлээр баталсан байна.

🔎 Үнэлгээний гол хүчин зүйлс

Энэхүү үнэлгээ нь MMC-ийн санхүүгийн хүчирхэг байдал болон гадаад орчны эрсдэл хоорондын тэнцвэрийг харуулж байна.

📈 Эерэг тал: Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайн, өрийн түвшин маш бага.

⚠️Хязгаарлагч хүчин зүйлс: Бизнесийн хэмжээ харьцангуй жижиг, бүтээгдэхүүн болон хэрэглэгчийн төвлөрөл өндөр, Монгол Улсын уул уурхайн зохицуулалтын орчин тогтворгүй.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд 

🥛 СҮҮ ХК НЭГЖ ХУВЬЦААНД 6 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Сүү” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №19 тогтоолоороо 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нийт 2.06 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.

ℹ️ Ногдол ашгийн дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг: 6 төгрөг

  • Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлох өдөр (Бүртгэлийн өдөр): 2025 оны 9-р сарын 26

  • Ногдол ашиг олгох хугацаа: 2025 оны 12-р сарын 31-ний дотор