40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

|$100 саяын бонд 📜|Stablecoin-ий ирээдүй?|Шинэ Бонд |GCC-Academy: Багш нар 🎓|Хятад Stablecoin гаргана 🚀|

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

💰 ТРАМП 100 САЯ АМ.ДОЛЛАРООР БОНД АВЧЭЭ

Дональд Трампын Олон нийтийн ёс зүйн албанд өгсөн тайланд нийт 690 гүйлгээ бүртгэгдсэн байна.

Хөрөнгө оруулалтын задаргаа 🔎

Задалбал, тэрээр ерөнхийлөгч болсноосоо хойш 100 сая ам.доллароос дээш дүнгээр орон нутгийн захиргаа, сургууль, хий болон усан хангамжийн байгууллагуудын гаргасан бондыг авсан байна. Мөн Meta , Home Depot , T-Mobile , United Health зэрэг томоохон компаниудын бондыг авчээ.

Түүнчлэн:

  • T-Mobile,United Health,Home Depot -ын бондод тус бүр 500,000–1,000,000 ам.доллар,

  • Meta-гийн бондыг 250,000–500,000 ам.долларт авчээ.

GCC-Academy:ХЭН ХИЧЭЭЛ ЗААХ ВЭ?

Хүмүүс яагаад мөнгөтэй холбоотой сонирхолтой эсвэл бодлогогүй шийдвэрүүдийг гаргадаг вэ?” Магадгүй та энэ асуултыг өөртөө тавьж байсан байх.

Тэгвэл яг энэ асуултад тохирох хариултыг Зочин багш Э.Золбаяр өгнө.

Та “Мөнгөний ухаан” сургалтаас мөнгөний зарцуулалт, хөрөнгө оруулалт, шийдвэр гаргалт нь хүний сэтгэлзүйтэй хэрхэн уялддаг, түүнийг хэрхэн ухаалгаар өөртөө ашиглах талаарх мэдлэгийг аваарай.

Сэдэв: “Мөнгөний ухаан”

Э.Золбаяр “Мөнгөний ухаан” номын орчуулагч

🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃‍♀️ МАРАФОН: 2025.09.06

БНХАУ ЮАНЬД СУУРИЛСАН STABLECOIN ГАРГАНА 🪙

📈Өнөөдөр юанийн дэлхийн төлбөрийн эзлэх хувь 2.88%, харин ам.доллар 47.19%-ийг эзэлж байна. Харин стэйблкойн зах зээл 2028 он гэхэд $2 их наядад хүрнэ гэсэн таамаг бий.Тиймээс Хятадын Төрийн зөвлөл олон улсад юанийн хэрэглээг нэмэх шинэ төлөвлөгөөг батлах магадлалтай байна.

Бодлогын эргэлт ба стэйблкойн гэж юу вэ?

🔄Тодруулбал, юаньд суурилсан стэйблкойныг (тогтвортой койн) гаргах асуудлыг анх удаа хэлэлцэхээр болсон нь 2021 онд криптовалютыг хориглосон байр суурь нь эрс өөрчлөгдөж байгааг харуулж байна.

💸Стэйблкойн нь валюттай холбогдон үнэ нь тогтвортой байдаг криптовалют бөгөөд хил дамнасан төлбөрийг түргэн шуурхай, хямд өртгөөр хийх боломжийг олгодог.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

🗣️ STABLECOIN-ИЙ ТАЛААР ХЭН ЮУ ГЭВ?

🚀АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон Goldman Sachs-ийн үзэж буйгаар, stablecoin нь дэлхийн санхүүгийн дараагийн томоохон хөдөлгөгч хүч болж мэднэ.

📈 Өсөлтийн шалтгаан

Учир нь stablecoin-той холбоотой зохицуулалтууд илүү тодорхой болсноор хэрэглээ нь хурдацтай өсөх нөхцөл бүрдээд буй юм.

💡 Stablecoin гэж юу вэ?

Stablecoin бол АНУ-ын доллар эсвэл Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан дижитал токен. Өөрөөр хэлбэл, зах зээл дээрх койн бүрийн ард бодит хөрөнгө нөөц хэлбэрээр хадгалагдаж байдаг.