- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 19% ӨГӨӨЖТЭЙ БОНД
40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 19% ӨГӨӨЖТЭЙ БОНД
|OpenAI🤝AMD: Хөрөнгө оруулалт хувьцааны үнийг зорилтот түвшинд хүргэв|Tesla:Шинэ бүтээгдэхүүний хүлээлт хувьцааг нь өсгөв📈|Монгол Улс: "Чингис Хаан" сангаар дамжуулан дата төвд хөрөнгө оруулна|

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 19% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 19%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

OPENAI-ИЙН AMD-Д ХИЙСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗОРИЛТОТ ХАНШИЙН ТҮВШИНД ХҮРГЭВ! 🚀

🤝2025 оны 10 дугаар сарын 6-нд OpenAI болон Advanced Micro Devices (AMD) компаниуд хиймэл оюун ухааны (AI) чипний стратегийн түүхэн гэрээ байгуулснаа зарлалаа.Энэхүү хэлэлцээрийн хүрээнд OpenAI нь AMD компанийн 10 хувийн хувьцааг эзэмших боломжтой болсон бөгөөд энэ нь нийт 1 их наяд ам.долларт хүрэх томоохон AI дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэг хэсэг юм.
📈Уг мэдээний дараа AMD-ийн хувьцаа 36 гаруй хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 227.3 ам.долларт хүрч, түүхэн дээд ханшин дээрээ ирлээ.
💡OpenAI ирэх жилүүдэд нийт 6 гигаваттын хүчин чадал бүхий AMD Instinct GPU-г ашиглахаар төлөвлөж байна.

TESLA ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТИЗЕР ЦАЦСАНААР ХУВЬЦАА НЬ ӨСЛӨӨ!

📈Tesla Inc (NASDAQ:TSLA) компанийн хувьцаа Даваа гарагийн урьдчилсан арилжаанд 2 гаруй хувиар өслөө. Учир нь цахилгаан автомашины аварга компани Ням гарагт, ирэх 📅10-р сарын 7-нд болох шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний тизер видеонуудыг олон нийтэд дэлгэсэн юм.
Тус компани нийгмийн сүлжээ X (хуучнаар Twitter)-т хоёр богино хэмжээний бичлэг байршуулсан бөгөөд нэг нь эргэж буй дугуй буюу турбин, нөгөө нь гэрэлтсэн фар бүхий автомашины дүр зургийг агуулж, “October 7” гэсэн огноог онцолжээ.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК:https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3&lang=en
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

Монгол Улс “Чингис Хаан” баялгийн сангаар дамжуулан дата төвийн салбарт хөрөнгө оруулна!

💸Монгол Улс уул уурхайгаас хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчээр ажиллах дата төвүүд байгуулах, үүнийг анхны “Чингис Хаан” хөрөнгийн сангаараа дамжуулан санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Тус сангийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Сингапурт болсон Milken Institute Asia Summit-ийн үеэр CNBC-д өгсөн ярилцлагадаа “Манай улсад дата төв байрлуулахад тохиромжтой уудам газар нутаг, сэрүүн уур амьсгал бий” хэмээн онцолжээ.



