• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ГОЛОМТ БАНКНЫ 4.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ШУГАМААР БАТАЛГААЖСАН-ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

ГОЛОМТ БАНКНЫ 4.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ШУГАМААР БАТАЛГААЖСАН-ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Alphabet-ийн хувьцаа 10% өслөө | Барби ашиг-775 сая ам.доллар | S&P 500 компаниудын-Ашиг

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • S&P 500 компанийн 51 хувь нь тайлангаа танилцуулснаас 80 хувь нь ашгийн хүлээлтийг давжээ. | Тайлангаа танилцуулсан компаниудын 80 хувь нь ашгийн хүлээлтийг давсан бол 64 хувь нь орлогын хүлээлтийг давуулжээ.

  • Өнгөрсөн долоо хоногт Alphabet компанийн хувьцаа 10%-иар өслөө. | Өнгөрсөн баасан гарагт тус компанийн хувьцаа 132.58 ам.доллар дээр хаагдсан нь сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн хамгийн өндөр хаалтын ханш байв.

  • Walmart Энэтхэгийн цахим худалдааны Flipkart дэх Tiger Global компанийн 1.4 тэрбум долларын хувьцааг худалдаж авлаа. | Walmart Энэтхэгийн цахим худалдааны Flipkart дэх Tiger Global компанийн 1.4 тэрбум долларын хувьцааг худалдаж авлаа гэж Wall Street Journal мэдээлэв.

  • “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажууллаа. | Тус агентлагийн тайландБНХАУ хилээ дахин нээснээр түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5%-иар өснө. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна” гэж дурьджээ.

  • "Барби" кино нээлтээ хийснээс хойш дэлхийн хэмжээнд 775 сая долларын орлого олжээ. | Comscore фирмийн тооцоолсноор "Барби" кино нь дэлхийн хэмжээнд 775 сая долларын орлого олжээ.

  • МХБ-ийн 2023 оны 07-р сарын 28-ны өдрийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.15% хувиар буурч, 36,577.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,829,569,091,158 төгрөг боллоо.

 

ТАЙЛАН

S&P 500 компанийн 51 хувь нь тайлангаа танилцуулснаас 80 хувь нь ашгийн хүлээлтийг давжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн байдлаар S&P 500 компанийн 51 хувь нь 2-р улирлын тайлангаа танилцууллаа. Тэдгээр компаниудын 80 хувь нь ашгийн хүлээлтийг давсан бол 64 хувь нь орлогын хүлээлтийг давуулжээ.

Тухайлбал, АНУ-ын индекст томоохон хувийн жин эзэлдэг Microsoft, Meta, Google, AT&T, Verizon, Boeing, Ford, Coca Cola, Intel зэрэг компаниуд тайлангаа танилцуулсан бөгөөд ашиг болон орлого нь шинжээчдийн таамаглалыг эвджээ. 

Энэ долоо хоногийн хувьд томоохон компаниудаас мягмар гарагт AMD, Uber, Caterpillar зэрэг компаниуд, пүрэв гарагт Amazon, Apple, Coinbase зэрэг компаниуд тайлангаа танилцуулахаар хүлээгдэж байна. 

 

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ

“Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажууллаа.

Тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дараах үндэслэлийг харгалзан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тайлбарлав. Үүнд:

Институт ба эдийн засгийн байдал:

БНХАУ хилээ дахин нээснээр түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5%-иар өснө. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзэж байна. Тухайлбал, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар 6 орчим хувиар өснө.

2022 онд дунджаар 15.2% байсан инфляц аажмаар буурч байгаа ч өндөр байна. Түүнчлэн, зээлийн хүү өндөр байгаа нь хэрэглээг хязгаарлах хүчин зүйл боллоо.

Монгол Улсын эдийн засаг БНХАУ-руу экспортлох түүхий эдээс ихээхэн хамааралтай учраас гадаад эрсдэлд өртөмтгий байдаг. Засгийн газраас нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулаад байна.

Институтийн болон засаглалын сул байдал нь зээлжих зэрэглэлийг ахиулахад хязгаарлалт болж байгаа хэдий ч Монгол Улсын бодлого боловсруулалт, тогтвортой байдал цаашид аажмаар сайжирна гэж хүлээж байна.

Уян хатан байдал, үр дүнгийн үзүүлэлт:

2023 онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.6%-тай тэнцэнэ гэж таамаглаж байна. 2024 оны сонгуулиас өмнө эдийн засгийг дэмжих зорилгоор засгийн газар зардлаа нэмэгдүүлэхээр байна. Төсвийн орлого төсөөлж байснаас өндөр гарсан нь 2021 онд ДНБ-ий 2.6%-тай тэнцэх алдагдалтай байсан төсөв 2022 онд ДНБ-ий 1.3%-ийн ашигтай гарахад хүргэв.

2022 онд Засгийн газрын цэвэр өрийн ДНБ-д эзлэх хувь 2020 оны түвшнээс 14 орчим нэгж хувиар буурч, 63.6%-д хүрсэн байна. Тус үзүүлэлт 2023 онд 57.8%, ирэх жил гэхэд 55%-иас бага болно гэж таамаглаж байна. Ингэснээр Засгийн газар 2024 оны эцэс гэхэд алдагдлаа ДНБ-ий 2.5 орчим хувь хүртэл бууруулна хэмээн дурдсан байна.

Экспортын өсөлтөөс хол давсан импортын өсөлт худалдааны ашиг буурч, урсгал дансны алдагдал 2022 онд ДНБ-ий 13.5%-д хүрэхэд нөлөөлөв. Гэсэн хэдий ч гадаад өрийн түвшин буурахын зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал 2025 он гэхэд ДНБ-ий 7.7%-д хүрнэ гэж таамаглаж байна. Монгол Улсын гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлүүд нь олон улсын донор харилцагчдын зээлийн дэмжлэгээр буурч байна.

Оюутолгойн гүний уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хурдсаж байгаа энэ үед ирэх жилүүдийн экспортын өсөлт нь Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжрахад нөлөөлнө хэмээн дурдсан байна.

 

БАНКНЫ БАТАЛГААТ ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА

Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.

ӨСӨЛТ

Өнгөрсөн долоо хоногт Alphabet компанийн хувьцаа 10%-иар өслөө.

Орлогын тайлан нь хүлээлтээс давсан учраас Alphabet компанийн хувьцаа 10 хувиар өслөө. Өнгөрсөн баасан гарагт компанийн хувьцаа 132.58 ам.доллар дээр хаагдсан нь сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн хамгийн өндөр хаалтын ханш байв.

Хэдийгээр Google компанийн зар сурталчилгааны орлого буурч байгаа ч 2-р улирлын орлого нь жилийн өмнөх 69.7 тэрбум ам.доллароос 7 хувиар өсөж 74.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.  

Зар сурталчилгаа нь Google компанийн орлогын ихээхэн хувийг бүрдүүлдэг. Тэгвэл энэ улиралд орлогын үзүүлэлтүүд нь өссөнөөр хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж, ердийн хайлтын системийн эрэлт хэрэгцээ буурах болов уу гэсэн айдастай байсан хөрөнгө оруулагчдын сэтгэлийг тайвшруулсан хэрэг боллоо. 

Түүнчлэн компанийн санхүү хариуцсан захирал Рут Порат албан тушаалд дэвшиж байгаа нь энэ үйл явдалтай давхцаж байна. Тэрбээр ирэх 9 сараас компанийн Ерөнхийлөгч болон Хөрөнгө оруулалтын захирлын албыг гүйцэтгэх юм.

БОЛОМЖ

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДУУДДАА ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Монголын OTC зах зээл (Биржийн бус зах зээл)-д 2023 онд Голомт Капитал ҮЦК нь нийт 83.4 тэрбум төгрөгийн бондын үндсэн төлөлт, 9.6 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг харилцагчдадаа олгоод байна.

Биржийн бус зах зээлийн бондуудын дундаж өгөөж 19.6% байгаа бөгөөд та илүү өндөр өгөөжтэй, барьцаа баталгаа бүхий бондод хөрөнгө оруулахыг хүсвэл https://golomtcapital.com/forms/bond линкээр мэдээллээ үлдээхээс гадна БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД-тэй холбогдоно уу. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

АШИГ

Барби кино нээлтээ хийснээс хойш дэлхийн хэмжээнд 775 сая долларын орлого олжээ.

Warner Bros (WBD.O)-ийн бүтээл "Барби" кино нээлтээс хийснээс хойш хоёр дахь амралтын өдрөөр тасалбарын борлуулалт удаашрах төлөвгүй байгаа бөгөөд баасан гарагаас ням гараг хүртэл 93 сая ам.долларын тасалбар борлууллаа гэж хэвлэл мэдээллийн шинжилгээний Comscore фирмийн тооцоолжээ.

Найруулагч Грета Гервигийн найруулсан "Барби" кино нь эмэгтэй хүний ​​найруулсан киноны төрөлдөө нээлтийн үеэр хамгийн өндөр орлого олсон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

Comscore мэдээлснээр тус кино 7-р сарын 21-нд нээлтээ хийснээс хойш АНУ, Канадад 351 сая гаруй долларын ашиг олсон бол дэлхийн хэмжээнд 775 сая долларын орлого олжээ.

=

АМ.ДОЛЛАРЫН ӨГӨӨЖ

Interactive Brokers-т байршуулсан хувьцаа аваагүй сул мөнгөнд тань ам.долларын​ 4.58% өгөөж тооцно.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

INTERACTIVE BROKERS-Т БАЙРШУУЛСАН​ ХУВЬЦАА АВААГҮЙ СУЛ МӨНГӨНД ТАНЬ АМ.ДОЛЛАРЫН​ 4.58% ӨГӨӨЖ ТООЦНО.

☝️Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

Walmart Энэтхэгийн онлайн худалдааны Flipkart дэх Tiger Global компанийн 1.4 тэрбум долларын хувьцааг худалдаж авлаа.

Walmart (WMT.N) онлайн худалдааны Flipkart фирм дэх Tiger Global-ийн хөрөнгө оруулалтыг худалдаж авахын тулд 1.4 тэрбум доллар төлсөн тухай Wall Street Journal Ням гарагт хөрөнгө оруулагчдад илгээсэн захидлыг иш татан мэдээлэв.

Ингэснээр тус онлайн худалдааны компанийн үнэлгээ нь 2021 онд хувьцаагаа Японы SoftBank, АНУ-ын Walmart болон бусад хөрөнгө оруулагчдад худалдсаны дараа ойролцоогоор 38 тэрбум ам.доллараас 35 тэрбум ам.доллар хүртэл буурч байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ

Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ДОТООДЫН АРИЛЖАА8

Монголын Хөрөнгийн Биржийн 2023.07.28-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 139,986,079 төгрөгийн үнийн дүн бүхий 720,125 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Хамгийн өндөр өсөлттэй:

  • Жуулчин дюти фрий ХК (SUL +15.00%)

  • Хишиг уул ХК (HSX +14.96%)

  • Монгол савхи ХК (UYN +12.50%)

Хамгийн өндөр уналттай:

  • Монгол базальт ХК (MBW -11.20%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.18%)

  • Монгол дизель ХК (MDZ -4.73%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,732 ширхэг нэгж эрх 3,172,495 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,867,200 ам.доллар буюу 16,796,658,528 төгрөгөөр, 10 багц /64,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 9,606,400 ам.доллар буюу 33,151,590,336 төгрөгөөр, 5 багц /32,000 тн/ эрчим хүчний нүүрс 1,958,400 ам.доллар буюу 6,758,418,816 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 56,849,826,254 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.15% хувиар буурч, 36,577.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,829,569,091,158 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!