- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 АНУ-ын ЗГҮЦ-ны 4%-ийг эзэмшдэг Warren Buffett-ийн стратеги
📢 АНУ-ын ЗГҮЦ-ны 4%-ийг эзэмшдэг Warren Buffett-ийн стратеги
📍АНУ -Хямрах уу? | Доналд Трамп -25 сая$ | Monthly Market Update -8 сар | АНУ-Ажилгүйдэл


Warren Buffett АНУ-ын ЗГҮЦ-ны 4%-ийг эзэмшиж байна
Warren Buffett болон түүний удирддаг Berkshire Hathaway компани нь АНУ-ын Treasury Bill (ЗГҮЦ)-ийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг.
Buffett-ийн нийт хөрөнгө 💵234.6 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь АНУ-ын ХНС-аас илүү дүнтэйгээр ЗГҮЦ-ыг эзэмшдэг гэдгийг харуулж байна.
Тодруулбал, 👆Buffett болон түүний компани нийтээр гаргасан ЗГҮЦ-уудын 4%-ийг эзэмшиж байгаа аж.

Treasury Bill-ийн эрэлт ба орлогын боломж
Treasury Bill нь АНУ-ын засгийн газраас гаргадаг богино хугацаатай өрийн бичиг бөгөөд хөрөнгө оруулагчдад тогтвортой орлого олгодог аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог.
🔦3 сарын хугацаатай Treasury Bill нь ойролцоогоор 5%-ийн хүүтэй байдаг.
Энэ нь Buffett болон Berkshire Hathaway компаниудын 200 тэрбум ам.долларын бэлэн мөнгөөр хөрөнгө оруулсан тохиолдолд жилд 💵10 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн үг юм.
Buffett-ийн стратеги юу вэ?
Warren Buffett-ийн энэхүү стратеги нь хөрөнгөө тогтвортой, аюулгүй аргаар өсгөх зорилготой бөгөөд богино хугацаанд өндөр ашиг олох бус урт хугацаанд тогтвортой өсөлтийг эрмэлздэг.
Treasury Bill-д хөрөнгө оруулах нь эрсдэл багатай, баталгаатай орлого олох боломжийг олгодог тул Buffett-ийн хөрөнгө оруулалтын багцад чухал байр суурь эзэлдэг.
Buffett болон түүний компаниудын эзэмшиж буй Treasury Bill-үүдийн хэмжээ нь түүнийг АНУ-ын санхүүгийн зах зээлд чухал байр суурьтай байгааг харуулж байна.


АНУ-д ажилгүйдэл нэмэгдэж байна
АНУ-ын 👉ажилгүйдлийн түвшин 4 сар дараалан нэмэгдсэн нь 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн урт хугацаанд үргэлжилсэн өсөлт болж байна.
Сүүлийн 75 жилийн хугацаанд ажилгүйдлийн түвшин 4 сар дараалан өсөхөд АНУ-ын эдийн засаг 📉 унаж байсан түүхтэй.

⌨️Одоогоор ажилгүйдлийн түвшин 3.8%-4.3%-д хүрч өссөн нь 2021 оны 10 сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Мөн АНУ-д ажлын байр олгож буй үзүүлэлт 7 сард 3.4%-д хүрч буурсан нь 2020 оны цар тахлын үеэс хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.
Энэ нь цар тахлын өмнөх 3.8%-ийн дунджаас доогуур байна.


АНУ-ын эдийн засаг хямрах уу? Эсвэл?
АНУ-ын эдийн засагт ан цав үүсэж байгаа ч тэдгээр нь хараахан түгшүүр төрүүлэхүйц биш байна. Гэсэн ч хөрөнгө оруулагчид мэдээлэлтэй, уян хатан байх хэрэгтэй.
Холимог үзүүлэлтүүд
АНУ-ын эдийн засгийн голлох индикаторууд олон янзын дохио өгч, зөөлөн буулт хийх үү эсвэл уналтад орох уу гэдгийг зах зээл таамаглахад хүндрэлтэй байна.
Ажилгүйдлийн түвшний эргэн тойрон дахь төөрөгдөл
7 сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4.3%-д хүрч огцом нэмэгдсэн. Гэвч энэ өсөлт нь цагаачлалаас шалтгаалсан ажиллах хүчний нийлүүлэлт ихэссэнтэй холбоотой байж болзошгүй юм.

Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг
Хэрэглээний мэдээлэл холимог байна. Жижиглэн худалдааны борлуулалт тогтвортой байгаа ч өрхийн өр 17.8 их наяд ам.долларыг даван нэмэгджээ. Өр нэмэгдэх нь ирээдүйн хэрэглээг хумих магадлалтай.
Хөрөнгө оруулагчдын хариу үйлдэл
Зах зээлтэй харьцуулахад өндөр бета коэффициенттэй портфельтэй хүмүүс уналтаас айж байгаа. Иймд өндөр бетатай ч суурь үзүүлэлт сайтай хувьцаануудад анхаарал хандуулбал хямдаар авах боломж бүрдэж магадгүй юм.


Monthly Market Update #Aug
Голомт Капитал ҮЦК-ийн шинжээчид 2024.08.06-нд найман сард анхаарал татаж буй хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг хүргээд байна.

Хөрөнгийн зах зээлийн уналтын шалтгаан, үр дагавар
Бидний ажиглалтад буй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд
Глобал эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн тойм, хүлээлт
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хувьцааны зах зээл дэх нөлөө
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


Доналд Трамп нэг орой 25 сая ам.долларыг босгожээ.
АНУ-ын Нашвилл хотноо өнгөрсөн сарын 25-27-нд зохион байгуулагдсан биткойнд хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалт болох “Bitcoin 2024” арга хэмжээний үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Доналд Трамп нэг оройн дотор 💵25 сая ам.долларыг цуглуулжээ.

Тус 🔈арга хэмжээний үеэр Дональд Трамптай нэг ширээнд суухын тулд биткойнчид 844,600 ам.доллар хүртэлх хураамжийг төлжээ.
Мөн ганцаарчилсан зургаа авхуулахад 60,000 ам.доллар, хоёулаа зураг авхуулахдаа 100,000 ам.доллар төлсөн байна.
Энэхүү арга хэмжээний үеэр цугларсан 💵25 сая ам.долларыг Дональд Трамп сонгуулийн кампанит ажилдаа зарцуулах юм.


Donald Trump, Kamala Harris нар 9 сард мэтгэлцэнэ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Donald Trump болон Kamala Harris нар 9 сарын 10-нд ABC News сувгаар зохион байгуулагдах ⚔️ мэтгэлцээнд оролцохоор болсноо өчигдөр мэдэгдлээ.

Бүгд Найрамдах Намын ерөнхийлөгч асан 🎯Donald Trump нь Mar-a-Lago-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр 9 сарын 4-нд Fox сувгаар, 9 сарын 25-нд NBC News сувгаар зохион байгуулагдах мэтгэлцээнд оролцох хүсэлтэй байгаагаа нэмж дурьджээ.
Харин 🎯Harris Michigan мужид болсон сонгуулийн арга хэмжээний үеэр “Би Donald Trump-тай мэтгэлцэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.


Үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль, эрх зүйн түгээмэл асуулт
ХК-ийн Гүйцэтгэх захирал өөрийн ажиллаж буй компанийн хувьцааг худалдан авч болох уу?
Хариулт: ХК-ийн Гүйцэтгэх захирал нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар дотоод мэдээлэл эзэмшигч этгээдэд тооцогддог. Тиймээс дотоод мэдээлэлд хамаарах мэдээллийг урьдчилан мэдсэний үндсэн дээр арилжаанд оролцохыг хориглосон зохицуулалт Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 78-р зүйлд зааж өгсөн байдаг байна.

Хөрөнгө оруулалтын сан нэгж эрхээ буцаан худалдан авахтай холбоотой баталгаа гаргаж болох уу?
Хариулт: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 21.2.3-д “сангийн хөрөнгө оруулагчид ашиг олох болон нэгж эрхээ тодорхой үнэ ханшаар эргүүлэн авах амлалт, баталгаа гаргах”-ыг хориглосон байдаг.

ТАНЫ ХУРИМТЛАЛ 📊“10-21%”
Голомт Капитал үнэт цаасны компани нь танд банк санхүү, газрын тос, уул уурхай, дэд бүтцийн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.08.08-ны өдрийн арилжаа
2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 316,759,544 төгрөгийн үнийн дүн бүхий 4,036,929 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

ХК (UID +10.13%)
Улаанбаатар хивс ХК (UBH +9.82%)
Бодь Даатгал ХК (BODI +6.92%)

Нако түлш ХК (NKT -14.97%)
Крипто Үндэстэн ХК (CNF -11.98%)
Түмэн шувуут ХК (TUM -4.44%)

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 19,392 ширхэг нэгж эрх 14,152,394 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 5,060 ширхэг үнэт цаас 503,000,000 төгрөгөөр,

"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,662,499,840 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,017,930 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 💵7,277,429,708 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 📊-0.16% хувиар буурч, 48,802.31 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,147,938,249,150 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
