• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 🪙 Алт үнэ түүхэн дээд хэмжээнд (>$4,800/унц) хүрлээ — аюулгүй хөрөнгийн эрэлт өндөр байна.

🪙 Алт үнэ түүхэн дээд хэмжээнд (>$4,800/унц) хүрлээ — аюулгүй хөрөнгийн эрэлт өндөр байна.

| 📌“Инвескор Өсөлт” урьдчилсан захиалга | 🤴Тарифын хаан Трамп |📉 зах зээл хүчтэй уналттай | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

🌍 Дэлхийн хөрөнгийн зах зээл хүчтэй уналттай: Худалдаа/геополитикийн эрсдэл давамгайлж байна

📉АНУ-ын Ерөнхийлөгчийн Европын орнуудад ногдуулна хэмээсэн шинэ тарифын аюул худалдааны эрсдлийг дахин сэргээж, зах зээлд айдас үүсэв. Дэлхийн хөрөнгийн зах зээлүүд олон улсын худалдаа, геополитикийн эрсдэлээс шалтгаалан суларч байна. АНУ-ын S&P 500, Nasdaq зэрэг гол индексүүд олон жилийн тогтвортой өсөлтийн дараа огцом уналттай, Ази номхон далайн орнуудын зах зээлүүд гурав дахь өдрөө буурч, Европын индексүүд ч уналттай байна. Зах зээлийн тогтворгүй байдал нь худалдааны бодлого, улстөрийн шударга бус нөхцөл байдалтай холбоотой юм.

📌“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

🔔Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг Инвескор ББСБ ХК-аас эрсдэл, татвар багатай, өндөр өгөөж бүхий “Инвескор Өсөлт” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

🔵Инвескор ББСБ нь компанийн засаглалаараа тэргүүлэгч төдийгүй нийт хөрөнгийн хэмжээгээрээ зах зээлийн 9.3%-ийг, цэвэр зээлийн багцын дүнгээр 8.5%-ийг бүрдүүлж буй Монгол Улсын Тэргүүлэгч ББСБ юм. Тус компани нь Монголын хамгийн өндөр “А/Тогтвортой” зээлжих зэрэглэлтэй бөгөөд хөрөнгийн зах зээлд 3 дахь удаагаа ХБҮЦ гаргаж буй туршлагатай байгууллага юм.

ИНВЕСКОР ӨСӨЛТ ХБҮЦ-ны нөхцөл:

  • Нэгж үнэ:100,000₮

  • Хүүгийн татвар: 5%

  • Хугацаа: 18 сар

  • Хүү төлөлт: 3 сар тутам

  • Нийт дүн: 50.0 тэрбум₮

  • Үндсэн төлбөр:12 сарын дараа үндсэн төлбөрийн 50%-ийг, үлдсэн хугацааны эцэст төлнө.

Хэрэв та дотоодын тэргүүлэгч компанийн гаргасан өгөөж өндөр, эрсдэл багатай ХБҮЦ-д хөрөнгө оруулахыг хүсвэл Голомт Капитал ҮЦК-тай холбогдоорой.

🪙 Алт үнэ түүхэн дээд хэмжээнд (>$4,800/унц) хүрлээ — аюулгүй хөрөнгийн эрэлт өндөр байна.

Хөрөнгө оруулагчид бид алтыг аюулгүй хөрөнгө гэж үздэг билээ. Ойрын өдрүүдэд улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдал эрс нэмэгдэж алтны ханш анх удаа $4,800/унц давсан байна.

Энэ нь хөрөнгө оруулагчид эрсдэлээс хөрөнгөө хамгаалж зорилгоор хувьцаагаа зарж алт худалдан авч байгааг харуулж байна. Энэ өсөлт нь хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл бус, тогтвортой актив хайх хандлагыг илэрхийлнэ — алтыг олон төв банк болон том институци ч тогтвортой үнэ цэнэ гэж харж байна.

 Тарифын хаан 🤴 Трамп

🌍Дэлхийн удирдагчид Давост цуглахаас хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдаа, гадаад бодлогын хатуу байр суурь олон улсын дипломат харилцаатай давхцаж байна. Тэрээр Гренландтай холбоотой байр сууриа дахин тодотгож, Европын орнуудтай эдийн засгийн харилцаанд шахалт үзүүлэх боломжийг үгүйсгэсэнгүй. Мөн тэрээр НАТО-гийн тэргүүнээс ирсэн зурвасыг хуваалцаж, Их Британийн зарим бодлогыг шүүмжилсэн байр суурь илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын далбаа Гренланд болон Канадын нутаг дэвсгэр дээр байрласан мэт харагдах, хиймэл оюун ухаанаар бүтээсэн байж болзошгүй дүрслэлүүдийг нийтэлсэн нь олны анхаарлыг татсан байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд