- Голомт Капитал ҮЦК
- Posts
- "БЭРС-4.0" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
"БЭРС-4.0" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
|Nvidia & АНЭУ-ын чипийн хэлэлцээр тодорхойгүй|🚀USA Rare Earth хувьцаа 23.4% өсөв|Intel-ийн хувьцаа 50% өсөж, АНУ-ын ЗГ-ын эзэмшил💰$16 тэрбум болов|

"БЭРС-4.0" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ!
🚀Бэрс 4.0 ХБҮЦ нь 2025 онд МХБ дээр гарч буй ХАМГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ буюу жилийн 19.5% хүүтэй үнэт цаас юм. 3 сар тутамд хүү төлөгдөх нөхцөлтэй учраас та хүүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийснээр жилийн 21%-ийн өгөөж хүртэх боломжтой юм.
✅Мөн та ХБҮЦ-аа хугацаанаас нь өмнө МХБ-ээр хоёрдогч зах зээл дээр арилжаалах боломжтой бөгөөд орлогын албан татвар ердөө 5% гэдгээрээ давуу талтай

БЭРС 4.0 ХБҮЦ-НЫ НӨХЦӨЛ:
✅Нэгж үнэ: 100,000 төгрөг
✅Нийт дүн: 29 тэрбум төгрөг
✅Хугацаа: 24 сар
✅Хүү төлөлт: 3 сар тутамд
✅Үндсэн төлбөр: 6 сар тутамд
📞Бондын зөвлөхүүд: 8888-9183, 8083-6622, 8083-7744, 8665-1177
📝Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/


📈 INTEL-ИЙН ХУВЬЦАА 50% ӨССӨНӨӨР АНУ-ЫН ЗГ-ЫН ЭЗЭМШИЛ НЬ $16 ТЭРБУМ БОЛОВ

📉2024 онд Intel-ийн хувьд санхүүгийн хүнд жил тохиож, хувьцааны үнэ нь 60% унаснаар тухайн үеийн Гүйцэтгэх захирал Пэт Гелсингер албан тушаалаа өгсөн юм.
✨Харин одоо Лип-Бу Тангийн удирдлага дор компанийн хувьцаа сүүлийн 18 сарын дээд түвшинд хүрч хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.Тодруулбал, тус компанийн хувьцаа сарын дотор 50%-иар өсөж нэгжийн үнэ нь $37-оос дээш болов.
💰Ингэснээр тус компани дахь АНУ-ын Засгийн газрын 10%-ийн эзэмшил ойролцоогоор $16 тэрбумын үнэ цэнтэй боллоо.

USA RARE EARTH (NASDAQ: USAR) КОМПАНИЙН ХУВЬЦАА 23.4% ӨСЛӨӨ 🚀

🏛️Тус компанийн Гүйцэтгэх захирал нь Цагаан ордонтой хөрөнгө оруулалтын талаар ярилцаж байгаагаа мэдэгдсэний дараа USA Rare Earth (NASDAQ: USAR) компанийн хувьцаа огцом өслөө.
Өмнө нь Трампын засаг захиргаа Lithium Americas (TSX: LAR) компанийн 5%-ийг эзэмшиж, Австралийн компаниудад хөрөнгө оруулах санал тавьсан нь үүнийг баталж байна.
💰Улмаар компанийн хувьцаа өдөрт 23% хаалтын дараах арилжаанд дахин 10% өссөнөөр 25.03 ам.долларт хүрэв.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК:https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3&lang=en
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

⚠️NVIDIA БА АНЭУ-ЫН ЧИПИЙН ХЭЛЭЛЦЭЭР ТОДОРХОЙГҮЙ НӨХЦӨЛД БАЙНА

АНУ-ын технологийн экспортын гол стратеги болохоор 5 сарын өмнө зарлагдсан Nvidia-ийн хиймэл оюуны чипийг АНЭУ-д нийлүүлэх хэлэлцээр одоог хүртэл хэрэгжээгүй байна. Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Латник АНЭУ-ыг хөрөнгө оруулалтаа баталгаажуулахыг шаардаж байгаа бөгөөд үүний дараа хөрөнгө оруулах болон чип нийлүүлэх зөвшөөрлийг өгөх юм.
Түүний арга барилд Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг болон Цагаан ордны зарим албан тушаалтнууд сэтгэл дундуур байгаа аж.



