- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 “БИЧИЛ 4.0” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ 🤗УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ (1)
📢 “БИЧИЛ 4.0” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ 🤗УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ (1)
📊Хүү-18% | 💵Хүүгийн татвар-5% | 🤗Нэгжийн үнэ - 100,000 төгрөг | ⏲️Сүүлийн 6 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх |
“БИЧИЛ 4.0” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Голомт Капитал ҮЦК нь БИЧИЛ ГЛОБУС ФИНАНС ББСБ ХХК-ийн эрсдэл, татвар багатай, өндөр өгөөж бүхий, 24.3 тэрбум төгрөгийн зээлийн багцаар баталгаажсан “БИЧИЛ-4” ХБҮЦ-ны урьдчилсан захиалгыг авч эхэллээ.
Мөн тус ХБҮЦ-ыг Чингис хаан биржээр арилжаалахаараа онцлогтой юм.
“БИЧИЛ 4.0” ХБҮЦ-НЫ НӨХЦӨЛ
🔵Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
🔵Хүү: 18%
🔵Тоо ширхэг: 200.000
🔵Хүү төлөх давтамж: 3 сар
🔵Нийт татан төвлөрүүлэх дүн: 20 тэрбум
🔵Хүүгийн татвар: 5%
“Бичил Глобус Финанс ББСБ” нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар болон орон нутгийн 16 салбараараа дамжуулан уламжлалт зээлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн өдгөө 114.0 тэрбум төгрөгийн зээлийн багцтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
“Бичил Глобус Финанс ББСБ” нь нээлттэй хүрээнд нийт 50.0 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ийг гаргаж байсан хөрөнгийн зах зээлийн туршлагатай хамт олон юм.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гэдэг нь ирээдүйд төлөгдөх зээлүүдийг багцлан, үнэт цаас руу хөрвүүлж буй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.
Ингэснээр хөрөнгө оруулагч эрсдэл багатай тогтмол өгөөжтэй "зээлийн багц"-аас орж ирэх ирээдүйн орлогыг эзэмшиж мөнгөө өсгөх боломжтой. Ингэснээр хөрөнгө оруулагч танд мөнгөний тогтмол урсгалыг бий болгох давуу талтай.
“БИЧИЛ-4” ХБҮЦ-ны татан төвлөрүүлэх нийт дүн 20 тэрбум төгрөг бөгөөд энэ нь БИЧИЛ ГЛОБУС ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын ердөө 17.5%, өөрийн хөрөнгийн 46.7%-тай тэнцэхүйц дүн юм.
“БИЧИЛ-4” ХБҮЦ нь автомашины фидуци бүхий зээлээр баталгаажсан ба чанаргүй зээлийн түвшин 2.3 хувь байгаа нь салбарын дунджаас 2.7 дахин бага үзүүлэлт юм.
ЭРСДЭЛ БАГА
🎯Хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан.
БАТАЛГАА
🎯БИЧИЛ-4 ХБҮЦ нь 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий хуулийн болон санхүүгийн шалгуур хангасан 100% хэвийн автомашины фидуци бүхий зээлийн багцаар баталгаажсан.
ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР
🎯Олон нийтэд нээлттэй арилжаалагдах тул хөрвөх чадвар өндөртэй буюу хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой.
ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ
🎯Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол “БИЧИЛ-4” ХБҮЦ-ны хүү улирал тутам олгогдох учир та хүлээн авсан хүүгийн орлогоор дахин хөрөнгө оруулалт хийснээр хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.
ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨГДӨХ ДАВТАМЖ
🎯Үндсэн төлөлтийг сүүлийн 6 сарын хугацаанд сар бүр тэнцүү дүнгээр хуваан төлөгдөнө.
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР |
ТАТВАР 5%
🎯Нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татвар 5% байдаг тул “БИЧИЛ-4” ХБҮЦ 18.0%-ийн хүү нь хаалттай бонд, банкны хадгаламжтай харьцуулахад бодит өгөөж нь 19.0%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР | ХБҮЦ ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!