Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өглөөний мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог  хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чинадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :

Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа

  • Ипотекийн 6 хувийн зээл юу болов

  • Ухаалаг Хөрөнгө Оруулалтын багц

  • Даатгалтай бонд амжилттай хаагдлаа

Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Үнийн түвшин олон улсад эрсдэл дагуулж байна.

  • АНУ-н эдийн засаг агших уу?

Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны  мэдээллийг хүргэж байна

“Ухаалаг хөрөнгө оруулалтын багц”-ыг 5 минутад

ӨНГӨРСӨН САРД 572 ИРГЭН 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВЛАА

  • Монголбанкнаас эдийн засгийг дэмжих зорилгоор батлагдсан 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн 20 хувь нь ипотекийн зээлийг дэмжихээр төсөвлөгдсөн. 2022 оны 5 сард 6 хувийн хүүтэй 53.1 тэрбум төгрөгийн зээл  гарлаа. Дунджаар 1 иргэн 93 сая төгрөгийн зээл авч буй бөгөөд барилгын салбарын борлуулалт, өсөлтийг дэмжиж буй чухал хүчин зүйл болж байна.

"ТӨЛБӨР ТАСАЛДЛЫН ДААТГАЛТАЙ" 5.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНДЫГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

  • Голомт Капитал компани Мастер Түншлэл ХХК-тай хамтран хөрөнгө оруулагч мөнгөө эрсдэл багатай бондод байршуулж өндөр өгөөж хүртэх боломжтой "Мастер бонд"-ын 5.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.

  • Дараагийн ТРАНЧ тун удахгүй...

АНУ-Н ЭДИЙН ЗАСАГ АГШИХ УУ?

Японы хамгийн том санхүүгийн холдинг компани "Nomura Holding" АНУ-н 2022 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 2.5 хувиас 1.8 хувь болгож буурууллаа. Харин 2023 оны хямрал үргэлжилж 1.3 хувьтай өснө гэжээ. 

АНУ-н инфляц 8.6 хувь хүрч мөнгө үнэгүйдээд байгаа энэ үед АНУ-н төв банкнаас бодлогын хүүгээ чангаруулж инфляцыг зөөлөн газардуулах бодлого баримталж байна. Зөөлөн газардуулах бодлого түүхэн хугацаанд 1994 онд ганц удаа амжилттай хэрэгжиж байсан бол бусад тохиолдолд эдийн засагтай хохирол дагуулж байв.

ӨСӨЖ БУЙ ХҮНСНИЙ ҮНЭ НЬ ХӨГЖИЖ БУЙ УЛСУУДАД ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА

  • Индонезийн ерөнхийлөгч ОХУ болон Украиний дайн зогсохыг уриалж байна. Эс бөгөөс дайны улмаас үүдэлтэй эрчим хүч болон хүнсний үнийн өсөлт нь хөгжиж буй улс орнуудад сөргөөр нөлөөлж байна.

  • Индонезийн ерөнхийлөгч Joko Widodo хүнсний үнийн өсөлтөд хамгийн ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Тус улсууд хэлэлцээр хийж дайныг зогсоосноор хөгжиж буй улс орнууд эдийн засгийн хөгжилдөө бүрэн төвлөрөх боломжтой.

  • Тэрээр 6-р сарын 26-наас 28-ны өдөр хүртэл Герман улсын урилгаар G7 уулзалтад оролцохоор болсон. Мөн ОХУ-ын Tass агентлагаас мэдээлсний дагуу Jokowi 6-р сарын 30-нд ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах болно.

  • Индонез улс энэ 11-р сард Бали улсад Төрийн тэргүүн нарын болон Засгийн газрын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ба ОХУ-ын ерөнхийлөгч Путин болоод Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийг урьсан байна.