- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Монгол түмэн минь сайхан наадаарай! | ХасБанк - Цэвэр ашиг +38.3%
Монгол түмэн минь сайхан наадаарай! | ХасБанк - Цэвэр ашиг +38.3%
Дэлхийн банк -Бууруулав | Билл Хуанг - Насаараа хоригдоно | Энэ 7 хоногт-Анхаарах


Үндэсний өв соёлоо дээдлэн хүндэтгэж, дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай!
Эрэмгий хүчит бөхчүүдийн бяр мэх нь тэгширч
Эрэмгий хүлэг морьдын хурд шандас нь эрчилж
Эрхий мэргэн харваачдын цэц харваа нь ончтой байх болтугай!

Монгол түмэн минь сайхан наадаарай!


Голомт Капитал компанийн үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь



Монгол Улсад баяр наадмын амралтын өдрүүд эхэлж буй ч дэлхийн хөрөнгийн зах зээл амрахгүй.
Энэ долоо хоногт АНУ-ын 6 сарын инфляцын мэдээ гарах ба 3.1% гарах хүлээлттэй байна.
ХНС-аас бодлогын хүүг энэ онд 1 удаа л буулгана гэж мэдэгдсэн бөгөөд хүүгээ бууруулахын тулд инфляц хангалттай буурах боломж харагдахгүй байна гэж үзэж байгаа юм.

Пүрэв гарагт зах зээл дээр хүчтэй хөдөлгөөнүүд үүсэж, өндөр ханшийн савлагаа гарах магадлалтай тул арилжаачид та бүхэнд сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


Дэлхийн банк Монголын эдийн засгийг 6.2% өснө гэсэн төсөөллөө 1.4 нэгжээр буурууллаа.
🔵Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийг 2024 онд 6.2 хувиар өснө гэсэн төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж, 4.8 хувь болгосноо танилцууллаа.
Харин Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс 0.2 нэгж хувиар ахиулж, 6.6 хувьд хүргэжээ.
Эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онд дунджаар 6 хувийг давах төлөвтэй байна. Үүнд “Оюу Толгой”-н олборлолт 2025 онд энэ оныхоос 2 дахин нэмэгдэх хүлээлт нөлөөлсөн байна.
Гэхдээ Монгол Улсад инфляц эрчимжих төлөвтэй байна. Тухайлбал, цаг агаарын нөхцөл байдал хөдөө аж ахуйн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарцад нөлөөлж, хүнсний нийлүүлэлт буурснаар үнэ хөөрөгдөнө гэж үзэж байна.

🔵Дэлхийн банк БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд сүүлийн 2 сард сайжирч буй тул 2024 оны өсөлтийн төсөөллийг 0.3 нэгж хувиар ахиулж, 4.8 хувь болгосон байна.
Хэдий тийм ч тус улсад хүнсний үнэ өнгөрсөн оны уналтаасаа тогтворжиж эхэлсэн тул инфляц ялимгүй эрчимжих төлөвтэй байгаа аж.

🔵Дэлхийн банк улс орнуудын эдийн засгийн дундаж үзүүлэлтийг ирэх жилд 2010 оноос доогуур байх төлөвтэй байна гэж үзэж байна. Үүнд геополитикийн хурцадмал байдал, худалдааны тасалдал, бодлогын хүүгийн түвшнийг удаан хугацаанд бууруулахгүй хадгалж байгаа болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдэж байгаа зэрэг нь гол нөлөө үзүүлж байна.


Хуурамчаар хувьцааны үнэ өсгөсөн Билл Хуангийн хэрэг эцэслэгдвэл бүх насаараа хоригдоно.
Манхэттаны шүүх 2021 онд дампуурлаа зарласан Archegos Capital Management компанийг үүсгэн байгуулагч Билл Хуангийг луйврын хэрэгт холбоотой болохыг тогтоожээ.
Прокурор Эндрю Томас компанийн хувьцааны ханшийг хуурамчаар өсгөж томоохон банкнууд болон арилжаа эрхлэгчдийг мэхэлсэн гэж мэдэгдсэн байна.

Archegos Capital Management компанийг үүсгэн байгуулагч Билл Хуанг
60 настай Билл Хуанг нь 11 төрлийн үнэт цаасны гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдсан бөгөөд тэдгээрийн дунд залилан, хуйвалдаан, сүрдүүлэг болон зах зээлийн манипуляци зэрэг орсон байна. Эдгээр бүх гэмт хэрэг нь баримтаар нотлогдсон тохиолдолд Билл Хуанг бүх насаараа хоригдох ял эдлэх юм байна.


ХасБанкны хагас жилийн цэвэр ашиг өмнөх оныхоос 38.3% өсөж ₮85.3 тэрбумд хүрчээ.
ХасБанкны зээл ба санхүүгийн түрээсийн багц оны эхнээс 20.8% өсөж ₮3.3 их наядад, харилцах, хадгаламжийн эх үүсвэр нь 11.3% өсөж ₮3.2 их наядад тус тус хүрсэн байна.
Түүнчлэн чанаргүй зээлийн хувь нь 2.2% болжээ.

Сонирхуулахад, он гарснаас хойш ХасБанкны хувьцааны үнэ 15.8% өсөж ₮710-т хүрээд буй.



“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” сургалт зарлагдлаа
Сэдэв: "Зах зээлийн сентиментийг тодорхойлох техник шинжилгээний аргууд"
Ментор: Ахлах шинжээч Р.Дарханбаяр
Хэзээ: 2024.07.18



ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС АВАХ БОЛОМЖ
Голомт банк олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.



ХОНОГООР Ч БОНД АВАХ БОЛОМЖТОЙ “10-21%”
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондод хөрөнгө оруулж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.07.08-ны өдрийн арилжаа
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 447,697,072 төгрөгийн үнийн дүн бүхий 749,932 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,146 ширхэг нэгж эрх 1,956,077 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 9,400 ширхэг үнэт цаас 470,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 73,692 ширхэг үнэт цаас 500,000,220 төгрөгөөр,

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,719,590,400 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 239,250 ам.доллар буюу 808,940,138 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /битумт, үл барьцалдах нүүрс/ 6,681,600 ам.доллар буюу 22,591,491,840 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,544,000 юань буюу 5,836,221,440 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 41,376,097,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.36% хувиар өсч, 45,103.71 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,372,039,504,130 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
