НИЙТ 🏆37 КОМПАНИ 💵НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХАА ЗАРЛААД БАЙНА.

🤗Amazon-Dow Jones индекст орно | 📊Walmart -Vizio-г авна | 📍Эдийн засаг -7%-иар өсөв | 💵БНХАУ-Зээлийн хүүгээ бууруулав

Нийт 37 компани ногдол ашиг хуваарилахаа зарлаад байна.

Одоогоор Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 37 хувьцаат компани ногдол ашиг хуваарилахаа зарлаад байгаа бөгөөд нийт 520 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Үүнээс ногдол ашгийн өгөөж хамгийн өндөр буюу 11.8 хувийн өгөөжтэй хувьцаат компани ЛэндМН ББСБ ХК, Хаан Банк ХК байгаа бол хамгийн бага буюу 0.3 хувийн өгөөжтэй Улаанбаатар БҮК ХК байна.

Голомт Капитал ҮЦК-ний нэгдээд буй “Ногдол ашиг төлөх өдрөө тодорхой зарлая” уриалгын хүрээнд ЛэндМН ББСБ ХК, Инвескор ББСБ ХК, Сэндл ББСБ ХК зэрэг 3 компани ногдол ашиг тараах өдрөө тодорхой зарлаад байна.

Тодотгоход, арилжааны банкнууд хувьцаат компани болохоос өмнө Монголбанкнаас ногдол ашиг хуваарилах банкнуудын шийдвэрийг эцэслэн шийдвэрлэдэг байсан бол хувьцаат компани болсны дараа ч энэхүү бодлого үргэлжилж байна.

ДАНС НЭЭХ АЯН

🤗 Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлсээр байна.

📍Үнэт цаасны дансаа нээлгэснээр та хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хуримтлалыг хувьцаа, бонд хэлбэрээр үүсгэх боломж нээгдэнэ.

ДАНС НЭЭХ ЗААВАР

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛЛОХ МЭДЭЭЛЛҮҮД (2024.02.21)

 

Хятадад юу болов?----------------------------

Хятадын банкнууд 5 жилийн хугацаатай зээлийн хүүгээ 4.20%-иас 3.95% болгож 25 нэгжээр бууруулав. Энэ бууралт нь зах зээлийн эдийн засагчдын таамаглаж байсан 10 нэгжээс их байгаа юм.  Харин 1 жилийн зээлийн хүүг 3.45%-д хэвээр үлдээв.

 

АНУ-ын тэргүүлэх индекс унав----------------------------

АНУ-ын тэргүүлэх индекс 1 сард MoM 0.4%-иар буурч 2020 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрчээ.

Энэхүү индекс нь богино хугацааны эдийн засгийн хүлээлтийг илэрхийлдэг бөгөөд 2024 оны эхний улирлын эдийн засгийн хүлээлт тийм ч сайнгүй байна.

Amazon компани ирэх долоо хоногт Dow Jones индекст орно

Ирэх долоо хоногоос онлайн худалдааны салбарын аварга компани болох Amazon нь эрүүл мэндийн салбарын томоохон компаниудын нэг Walgreens Boots Alliance компанийн оронд Dow Jones индекст орох болсон байна.

Walgreens Boots Alliance яагаад хасагдав? ----------------------------

Walgreens Boots Alliance компани нь 2018 оноос хойш тус индекст багтаж байсан ч 2 сарын 26 өдрөөс хойш Dow Jones Index-ээс хасагдах нь ээ.

Учир нь Walgreens-ийн сүүлийн улирлын тайлангийн үзүүлэлтүүд муу гарч хувьцааны хэлбэлзэл өндөр байгаа нь голлон нөлөөлжээ.

 

Dow Jones Index гэдэг нь----------------------------

S&P 500 индекс нь бүрэлдэхүүнд нь багтдаг 500 компанийнхаа зах зээлийн үнэлгээгээр жинлэсэн индекс юм.

Харин Dow Jones Index нь бүрэлдэхүүн 30 компанийнхаа зах зээлийн үнэлгээгээр бус тэдгээрийн хувьцааны ханшаар жинлэсэн индекс юм.

Walmart зурагт үйлдвэрлэгч Vizio компанийг 2.3 тэрбум ам.доллараар авна

Өчигдөр Walmart компани үйл ажиллагааны тайлангаа тавихдаа зурагт үйлдвэрлэгч Vizio компанийг худалдаж авах болсноо зарлалаа.  

Ингэхдээ тус компанийг нийт 2.3 тэрбум ам.доллараар буюу нэгж хувьцааг нь 11.5 ам.доллараар худалдаж авахаар болсон байна.

Walmart болон Sam’s Club худалдааны төвүүд нь урт хугацааны туршид Vizio-ийн бүтээгдэхүүнүүдийг борлуулж байгаа бөгөөд тус хэлэлцээрийн үр дүнд Walmart өөрийн зар суртачилгааны бизнесийг өргөжүүлэх боломжтой болох юм.

logo GIF

Тухайлбал, Walmart-ын 4 дүгээр улирлын зар сурталчилгааны борлуулалт 22 хувиар өссөнөөр өндөр ашиг авчирсан байна. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА АВАХ СҮҮЛИЙН ӨДӨР

Ард Кредит ББСБ ХК нь 1 сая гаруй харилцагчтай тэргүүлэх финтек санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч юм. 

IPO хийснээс хойш хүүгийн орлого нь 242 хувиар, цэвэр ашиг нь  28.6 хувиар өсөөд байна.

Биелэлт-------------------------------------------------------

Стратегийн хөрөнгө оруулагч нь 100 сая төгрөгөөс доошгүй дүнгээр захиалга өгөх боломжтой бөгөөд хувь тэнцүүлэхгүйгээр захиалгаа 100% биелүүлэх, 6 сарын хугацаад тусгаарлах нөхцөлтэй.

Харин олон нийтийн хувьд 500 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, 500 мянган төгрөгөөс дээш захиалгыг хувь тэнцүүлнэ.

Нэмж дурдахад Ард Кредит нь идэвхтэй ногдол ашиг хуваарилагч хувьцаат компани юм.

Захиалга авах хугацаа: 2024.02.15-2024.02.21 байна.

"ШУНХЛАЙ” БОНДЫН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНДСЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ.

2023 оны Биржийн бус зах зээлийн хамгийн өндөр дүнтэй буюу 50 тэрбум төгрөгийн “Шунхлай” бондын эхний үндсэн төлөлт 10 тэрбум төгрөг амжилттай хийгдлээ.


Шунхлай ХХК нь сард дунджаар 30 сая гаруй ам.долларын шатахууны импорт хийж буй нь нийт бондын дүнгээс 2 гаруй дахин өндөр дүн юм.



Шунхлай Групп нь шингэн хүнс, телеком ба медиа,  шатахуун, дэд бүтэц ба үл хөдлөх, худалдаа, газрын тос, мотор ба ложистик зэрэг олон салбар компаниудтай бөгөөд 0.6 их наяд төгрөгийн татварыг улсад төвлөрүүлээд байна.

МИК бондын үндсэн төлбөрөө амжилттай төллөө.

 

2024.02.08-ны өдөр Монголын Ипотекийн Корпораци ОССК бондын үндсэн төлбөрөө хийлээ.

Та Голомт Капитал ҮЦК -иар дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээлийн ам.долларын бүх төрлийн бондын арилжаанд оролцох боломжтой.

Монгол Улсын засгийн газрын болон ААН нэгжүүдийн бондын ханш, өгөөжийн мэдээллийг доорх хэсгээс авна уу.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай

Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.  

Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өсжээ.  

Цар тахлын үеэс эхлэн унасан Монгол Улсын эдийн засаг гурав дахь жилдээ дараалан өсөлттэй гарлаа. Тухайлбал, бодит ДНБ-ий өсөлт 2021 онд 1.6 хувь, 2022 онд 5 хувьд хүрсэн бол 2023 онд 7 хувиар өсжээ.  

Улмаар нэрлэсэн ДНБ 68.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Дотоодын хөндлөнгийн шинжээчид, олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлтийг 3.8-6.0 хувь байна гэж таамаглаж байсан бол ийнхүү төсөөллөөс өндөр гүйцэтгэл үзүүлжээ. 

Бодит секторын энэхүү өсөлтөд томоохон жин дардаг уул уурхайн салбар өмнөх жилээс 23.4 хувь, үйлчилгээний салбар 16.4 хувиар тэлсэн бол эсрэгээрээ хөдөө аж ахуйн салбар 8.9 хувиар агшилттай байв.  

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТА “BLUEBOOK-6” ТОВХИМЛОО ТАТАЖ АВААРАЙ

Голомт Капитал компани Монгол Улсад анх удаа буюу 2021 оноос хойш хагас жил тутамд дэлхийд алдартай хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын нэгэн адилаар эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой салбар, компанийн талаарх судалгааг багтаасан BLUEBOOK товхимлыг бэлтгэн хүргэж байна.

Хэрэв та 2024 оны эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүний тухай өгүүлэх “BLUEBOOK-6” товхимлыг

 

 

МХБ-ийн 2024.02.20-ны өдрийн арилжаа

 

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 438,466,315 төгрөгийн үнийн дүн бүхий 1,722,355 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Нако түлш ХК (NKT +15.00%)

  • Гермес центр ХК (HRM +14.91%)

  • Хөх ган ХК (HGN +11.25%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Дархан гурил тэжээл ХК (DAR -14.84%)

  • Булигаар ХК (MBG -8.18%)

  • Монложистикс Холдинг ХК (MLG -7.89%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20,631 ширхэг нэгж эрх 8,126,836 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 629,738 ширхэг үнэт цаас 580,631,031 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,552,000 юань буюу 3,558,200,320 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65% -ийн агууламжтай төмрийн баяжмал 334,950 ам.доллар буюу  1,135,936,032.00 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 393,750 ам.доллар  буюу 1,335,348,000 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 463,050 ам.доллар буюу 1,570,369,248 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

     

 

Энэ өдөр нийт 8,627,077,782 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.49% хувиар өсч, 44,356.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,787,697,040,770 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!