- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ГОЛОМТ КАПИТАЛ-33 ОРНЫ 150 БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ
ГОЛОМТ КАПИТАЛ-33 ОРНЫ 150 БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ
Apple-Орлого буурав | Хөгжлийн банкны 335,6 тэрбумын зээл төлөгдлөө | Nikola компани-Нэмэлт хувьцаа гаргана

Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Бондын зах зээлд тэргүүлэгч "ГОЛОМТ КАПИТАЛ" компани 2023 онд нийт 152 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлснээс Биржийн бус зах зээлд /OTC/ 83.4 тэрбум төгрөгийн үндсэн төлөлт, 9.6 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг харилцагчдадаа олгоод байна.
Та ч бас Монголын шилдэг компаниудын барьцаа баталгаа бүхий өндөр өгөөжтэй бонд эзэмшихийг хүсвэл Голомт Капитал компанийн санал болгож буй бондын мэдээлэлтэй танилцана уу.
САЙНЫ ДОХИО
Өнгөрсөн 7 сард АНУ-ын жижиг бизнесүүд сэргэж, 324,000 ажлын байр нэмэгджээ.
Долоон сард АНУ-ын жижиг бизнесүүд хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлж хамгийн олон ажлын байрыг бий болгожээ. Ройтерс агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон эдийн засагчид ажил эрхлэлтийг 189 мянгаар нэмэгдэнэ гэж таамагласан ч ADP-ийн мэдээлснээр 324,000-аар нэмэгджээ.
Жижиг бизнесүүд ажил байрыг нэмэгдүүлж байгаа нь эдийн засаг хүчтэй байх сайны дохио болж байна.

Мөн лхагва гарагт гарсан ADP үндэсний ажил эрхлэлтийн тайланд цалингийн дүн өссөн байгаа нь инфляцийн хэтийн төлөвийг сайнаар харуулж байна.
Инфляци буурснаас эхлээд хэрэглээний зардал өссөн зэрэг сүүлийн үеийн эерэг тоон үзүүлэлт нь Холбооны нөөцийн сангийн төсөөлж буй эдийн засгийн "зөөлөн буулт" бий болно гэсэн итгэл найдварыг нэмэгдүүлж байгаа юм.

ЗЭЭЛ ТӨЛӨЛТ
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 8 сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрлээ.
Үүнээс 1,4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334,2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлсөн байна. Мөн өнгөрсөн долдугаар сард ААН-үүд нийт 83.1 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг Хөгжлийн Банканд хийжээ.
Тодруулбал “Мон Лаа” ХХК 7,57 тэрбум төгрөг, “Монполимет” ХХК 13,5 тэрбум төгрөг, “Ачлал трейд” ХХК 26 тэрбум төгрөг, “Говь” ХК 27,27 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна.

“Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгосон юм. Тус компани өнгөрсөн сард 13 тэрбум төгрөг төлсөн бөгөөд 2022 онд 55 тэрбум төгрөг, 2023 онд нийт 43 тэрбум төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлөв.
“Ачлал трейд” ХХК нь хавдрын эмчилгээ оношилгооны “300 ортой эмнэлгийн цогцолбор” байгуулах төслийн санхүүжилтэд 15 сая ам.долларын зээлийг 2017-2019 онд Хөгжлийн банкнаас авсан. Тус зээлдэгч өнгөрсөн сард зээлийн эргэн төлөлтөд 26,01 тэрбум төгрөг төлж барагдуулсан.
“Мон-Лаа” ХХК нь "Элстэйн” ордын төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2014 онд санхүүжилт авсан. Харин зээлийн үлдэгдэл 7,57 тэрбум төгрөгийг төлж, зээлээ хаажээ.
“Говь” ХХК нь Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 82,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Тэгвэл өнгөрсөн сард 27,27 тэрбум төгрөг төлж, 2023 оны долоодугаар сарын байдлаар 32,45 тэрбум төгрөгийг зээл, хүүнээсээ эргэн төлсөн талаар Хөгжлийн Банкнаас мэдээлэв.

БАНКНЫ БАТАЛГААТ ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.



ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ
Fitch Ratings агентлагаас АНУ-ын зээлжих зэрэглэлийг AAA зэрэглэлээс AA+ болгон бууруулсныг шинжээчид буруутгаж байна.
Хоёр өдрийн өмнө олон улсын үнэлгээний байгууллага Fitch Ratings агентлагаас АНУ-ын зээлжих зэрэглэлийг AAA зэрэглэлээс AA+ болгон бууруулсан.
Үүний дараа АНУ-ын моргейжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Fannie Mae болон Freddie Mac компаниудын үнэлгээг мөн адил AAA зэрэглэлээс AA+ болгон бууруулсан билээ. Эдгээр үйл явдлаас шалтгаалан АНУ-ын хөрөнгийн зах зээл унасан бөгөөд тус уналтын дараа J.P. Morgan банкны гүйцэтгэх захирал Jamie Dimon “Үнэхээр утгагүй зүйл болж байна” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Jamie Dimon-оор ч зогсохгүй олон улсын шинжээчид тус үйл явдлыг цагаа олоогүй хэмээн шүүмжилж байна. Шалтгаан нь 2008 оны санхүүгийн хямралын дараа АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан бөгөөд тухайн үед шинжээчид үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр бүх үйл явдал өнгөрсний дараа зэрэглэл бууруулсан нь цагаа олоогүй хэрэг хэмээн шүүмжилж байсан.
Тэгвэл энэ удаад ч тэр АНУ-ын банкны салбарын хямрал тогтворжиж өрийн таазыг өсгөсний дараа зэрэглэл бууруулсан нь цагаа олсонгүй гэсэн шүүмжлэлийг дагуулж байна.


ӨНДӨР ӨГӨӨЖ
ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДУУДДАА ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Монголын OTC зах зээл (Биржийн бус зах зээл)-д 2023 онд Голомт Капитал ҮЦК нь нийт 83.4 тэрбум төгрөгийн бондын үндсэн төлөлт, 9.6 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг харилцагчдадаа олгоод байна.
Биржийн бус зах зээлийн бондуудын дундаж өгөөж 19.6% байгаа бөгөөд та илүү өндөр өгөөжтэй, барьцаа баталгаа бүхий бондод хөрөнгө оруулахыг хүсвэл https://golomtcapital.com/forms/bond линкээр мэдээллээ үлдээхээс гадна БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД-тэй холбогдоно уу. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

УНАЛТ
Apple компанийн борлуулалтын орлого 3 дахь улиралдаа дараалан буурлаа.
Apple компанийн 2-р улирлын борлуулалтын тайлан 81.8 тэрбум ам.доллартай гарч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 хувиар буурсан байна. Гэсэн ч компанийн үйлчилгээний орлого түүхэн дээд цэг болох 21.2 тэрбум ам.долларт хүрчээ.
Компанийн үйлчилгээний орлого өсөхөд Apple Music болон Apple TV+ үйлчилгээ нь чухал байр суурь эзэлж байна.
Тус тайлан нь цар тахлын дараа дэлхийн хэмжээнд PC компьютер болон гар утасны эрэлт буурсан үед тохиож байгаа бөгөөд Gartner агентлагийн мэдээлснээр хувийн компьютерийн борлуулалт өнгөрсөн улиралд 16.6 хувиар буурсан байна.

Компанийн санхүү хариуцсан захирал Люка Маестри хэлэхдээ, эдийн засагт хүчтэй нөлөөлөхүйц өөрчлөлт тохиолдохгүй бол 3-р улирлын тайлан өнгөрөгч улирлынхтай адил байх болно гэж таамаглаж байна гэжээ.

ЯАГААД INTERACTIVE BROKERS ГЭЖ?
33 ОРНЫ 150 БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ
Дэлхийд рейтингээрээ 3-т эрэмблэгддэг Interactive Brokers нь платформыг ашиглаж дэлхийн 33 орны 150 хөрөнгийн биржийнэ арилжаанд 24 валют ашиглан оролцох боломжийг Голомт Капитал компани олгож байна.

Мөн IBKR платформ дээр худалдан авах боломжтой санхүүгийн хэрэгслүүдийн дунд хувьцаа, ETF, опцион, фьючерс, спот валютын хос, криптовалют, алт, бонд, хамтын сан (mutual fund), хамгаалалтын сан (hedge fund), алгоритмын арилжаа болон идэвхтэй багцууд ордог.
☝️ Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.
ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

ДЭЛХИЙД
Nikola компани шинэ хувьцаа гаргахаар боллоо
Цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч Nikola компанийн хувьцаа эзэмшигчид нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө авлаа. Тэд татан төвлөрүүлсэн хөрөнгийг устөрөгчийн түлшний хөгжүүлэлт болон АНУ болон Канад дахь устөрөгчөөр цэнэглэх станциудын дэд бүтцийг бий болгоход зарцуулахаар төлөвлөжээ.
Тус шийдвэрийн хүрээнд компанийн удирдлага нийт хувьцааныхаа тоог 800 саяас 1.6 тэрбумд хүргэх эрхтэй болж байна.
Компани устөрөгчийн түлшээр ажилладаг Tre цахилгаан ачааны тэргийг энэ онд зах зээлд худалдаалах бөгөөд одоогоор 200 машины урьдчилсан захиалгыг хүлээн аваад байгаа юм байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ДОТООДЫН АРИЛЖАА8
Монголын Хөрөнгийн Биржийн 2023.08.03-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 252,201,524 төгрөгийн үнийн дүн бүхий 1,376,532 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн өндөр өсөлттэй:
Жуулчин говь ХК (JGV +15.00%)
Жидакс ХК (SOH +14.75%)
Таван толгой ХК (TTL +7.88%)
Хамгийн өндөр уналттай:
Жуулчин дюти фрий ХК (SUL -7.54%)
Монгол Базальт ХК (MBW -5.89%)
Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -4.79%)
Мөн тус өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,611 ширхэг нэгж эрх 2,189,277 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 14 ширхэг үнэт цаас 1,400,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 90 ширхэг үнэт цаас 9,000,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 600,000 ширхэг үнэт цаас 690,000,000 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,976,000 юань буюу 7,215,287,040 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 8,170,077,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.02% хувиар өсч, 36,671.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,812,980,731,823 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
