- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 30.4% БОЛОН 25.23%-ИЙН ХҮҮТЭЙ АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
30.4% БОЛОН 25.23%-ИЙН ХҮҮТЭЙ АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
LVMH Парисын олимпийг ивээн тэтгэнэ | UBS 387 сая ам.доллараар торгууллаа | Твиттерийн лого өөрчлөгдөв

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Тансаг зэрэглэлийн LVMH брэнд Парисын олимпийн наадмын ивээн тэтгэгчээр ажиллана | Ирэх жил Парис хотноо зохион байгуулагдах Олимпийн наадмыг дэлхийн дээд зэрэглэлийн брэнд болох LVMH ивээн тэтгэхээр болсноо зарлалаа.
Твиттерийн хөх шувууны дүрстэй лого солигдож хар дэвсгэр дээр цагаан өнгөөр дүрсэлсэн “X” үсэг боллоо. | Твиттерийг өнгөрсөн оны аравдугаар сард худалдаж авсан тэрбумтан Илон Маск алдартай хөх шувууны дүрстэй логог сольж, хар дэвсгэр дээр цагаан өнгөөр дүрсэлсэн “X” үсэг болгосон байна.
Credit Suisse-тэй холбоотой асуудлаар UBS 387 сая ам.доллараар торгууллаа. | Даваа гарагт Холбооны Нөөцийн Сангаас хөрөнгө оруулалтын UBS банкийг Credit Suisse-ийн Archegos Capital Management сангийн эрсдэлийн удирдлагыг буруу хэрэгжүүлсэн гэсэн үндэслэлээр торгууль ноогдуулахаар болжээ.
GCC academy танилцуулж байна | Бондын АНХДАГЧ болон ХОЁРДОГЧ арилжаа гэж юу вэ?
Хас Банк ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагналаа. | Тус банк нийт татан төвлөрүүлсэн 35.7 тэрбум төгрөгөөс үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардлыг хассан цэвэр дүнгээр зээл олгосноос 13,463,776,627 төгрөг үлджээ.
Монгол Улсын Засгийн Газрын болон ам.долларын бонд эзэмших боломж | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж, баталгаа бүхий бондуудаа санал болгож байна.
МХБ-ийн 2023 оны 07-р сарын 24-ний өдрийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 36,990.03 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,907,532,120,863 төгрөг боллоо.

ДЭЛХИЙД
Твиттерийн хөх шувууны дүрстэй лого солигдож хар дэвсгэр дээр цагаан өнгөөр дүрсэлсэн “X” үсэг боллоо.
Дэлхийн томоохон сошиал платформ Твиттерийг өнгөрсөн оны аравдугаар сард асар өндөр үнээр худалдаж авсан тэрбумтан Илон Маск компанийн нэрийг “X Corp” болгоод байсан бол платформыг нь “Х” болгон өөрчиллөө.
Шинэ лого одоогоор тус платформын дэсктоп хувилбарт нэвтэрсэн бөгөөд гар утасны хувилбарууд хараахан солигдоогүй байна.
Маск өчигдөр өөрийн нүүр зургийг шинэ логогоор сольж, танилцуулгадаа “X.com” хаягийг тавьсан байна.

“Tweets” буюу жиргээнүүдийг цаашдаа “X’s” (X-үүд) гэж нэрлэхээр болжээ.
Мөн өчигдөр Твиттерийн төв байрны гадаа хананд “X” үсгийг гэрлийн тусгалаар үзүүлсэн зургийг нийтэд харуулжээ.

LVMH брэнд Парисын Олимпийн наадмын ивээн тэтгэгчээр ажиллана
Ирэх жил Парис хотноо зохион байгуулагдах Олимпийн наадмыг ивээн тэтгэх болнсоо загварын шилдэг брэнд Louis Vuitton болон Dior брэндүүд, Moet Hennessy, үнэт эдлэлийн Chaumet компаниуд танилцууллаа.
Louis Vuitton нь Францын усанд сэлэгч Леон Маршан зэрэг тамирчдыг ивээн тэтгэх бол гоо сайхны бүтээгдэхүүн худалдааны Sephora компани Олимпийн бамбарыг асаах ёслолыг ивээн тэтгэхээр болжээ.


GCC ACADEMY танилцуулж байна
Бондын АНХДАГЧ арилжаа гэж юу вэ?
Бондын АНХДАГЧ арилжаа гэдэг нь бонд худалдан авагчийн хөрөнгө оруулалт нь Монгол Хөрөнгийн Биржээр дамжин бонд гаргагч байгууллагад шилжих үйл явц юм.
Монголын Хөрөнгийн Биржээр арилжаа хийгдсэн өдрөөс бондын хөрөнгө оруулалтад хүү тооцогддог.

Хөрөнгө оруулах боломжтой бондын мэдээлэл
МЕРҮ БОНД:
Үнэт цаас гаргагч: АДОРЕСИТИ ХХК
Хугацаа: 18 сар
Хүү: 20 хувь, /Энгийн тогтмол хүүтэй/
Хүү: 18 хувь /Хөрвөх нөхцөлтэй, тогтмол хүүтэй/
Хүү төлөлт: улирал тутам
Барьцаа баталгаа: Үл хөдлөх хөрөнгө
ТЕРА БОНД:
Үнэт цаас гаргагч: ТЕРА АНЛИМИТЕД ХХК
Хугацаа: 18 сар
Хүү: 21.8 хувь
Хүү төлөлт: улирал тутам
Барьцаа баталгаа: Компанийн энгийн хувьцаа, 100%
МОНКОН БОНД-3:
Үнэт цаас гаргагч: МОНКОН ГРУПП ХХК
Хугацаа: 18 сар
Хүү: 20.5 хувь
Хүү төлөлт: улирал тутам
Барьцаа баталгаа: Монкон Групп XXK-ийн 100 хувийн хувьцаа.
МОНГОЛЫН ФИНТЕК ГРУПП БОНД:
Үнэт цаас гаргагч: Монголын Финтек Групп ХК
Хугацаа: 18 сар
Хүү: 20.4 – 21.6 хувь
Хүү төлөлт: хагас жил тутам
Барьцаа баталгаа: Үл хөдлөх хөрөнгө, газар
Бондын ХОЁРДОГЧ арилжаа гэж юу вэ?
Бондын ХОЁРДОГЧ арилжаа нь бүхий л хөрөнгийн биржүүдэд түгээмэл хийгддэг.
Тодруулбал, хөрөнгө оруулагч тухайн бондыг өмнө нь эзэмшиж байсан хувь хүн, ААН-ээс хэлцэл хийх замаар худалдан авч, үлдсэн хугацаанд нь эзэмших эрхтэй бөгөөд хэлцэл хийгдсэн өдрөөс хүү тооцогдоно.

Голомт Капитал компанийн эзэмшиж буй хоёрдогч зах зээлээс авах боломжтой бондууд:
ХАН-АЛТАЙ БОНД
Үнэт цаас гаргагч: Хан Алтай Ресурс ХХК
Хугацаа: 12 - 24 сар
Хүү: 19 – 20 хувь
Хүү төлөлт: хагас жил тутам
Барьцаа баталгаа: Тоног төхөөрөмж ба үл хөдлөх хөрөнгө, Компанийн хувьцаа
МОНГОЛЫН ФИНТЕК ГРУПП БОНД:
Үнэт цаас гаргагч: Монголын Финтек Групп ХК
Хугацаа: 18 сар
Хүү: 20.4 – 21.6 хувь
Хүү төлөлт: хагас жил тутам
Барьцаа баталгаа: Үл хөдлөх хөрөнгө, газар
ШУНХЛАЙ БОНД:
Үнэт цаас гаргагч: Шунхлай ХХК
Хугацаа: 1 жил
Хүү: 18.0 хувь
Хүү төлөлт: хагас жил тутам
Барьцаа баталгаа: Шунхлай Холдингийн баталгаа
☝️Эрхэм та дараагийн ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

Credit Suisse-тэй холбоотой асуудлаар UBS 387 сая ам.доллараар торгууллаа
Даваа гарагт Холбооны Нөөцийн Сангаас хөрөнгө оруулалтын UBS банкийг Credit Suisse-ийн Archegos Capital Management-ийн эрсдэлийн удирдлагыг буруу хэрэгжүүлсэн гэсэн үндэслэлээр торгууль ноогдуулахаар боллоо.
Нийт торгуулийн хэмжээ 387 сая ам.доллар бөгөөд тус дүнд Швейцарийн засгийн газар болон Английн төв банкнаас нэхэмжилсэн торгууль багтаж байна.
Archegos Capital Management нь томоохон банкнуудаас 50 тэрбум ам.доллар зээлж Discovery, Viacom зэрэг компанийн хувьцааг тасралтгүй худалдан авч өсгөснөөр 300 хувийн ашиг хийсэн билээ.
Харин JP Morgan банкнаас эхлэн бусад банкууд зээлсэн хөрөнгөө татах зорилгоор хувьцааг нь зарж эхэлснээр ханш нь 60 хувь унаж 2 хоногийн дотор 20 тэрбум ам.доллар алдаж дампуурсан юм.
Archegos сангийн дампуурал 2021 оны хөрөнгийн зах зээлийн дуулиант хэргүүдийн нэг бөгөөд Credit Suisse-ийн хувьд 5.5 тэрбум ам.долларын алдагдлыг дагуулж байжээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та дараагийн ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ТАЙЛАН
“ХАС БАНК" ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагналаа.
"ХАС БАНК" ХК нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар нийт хувьцааныхаа 5.0% буюу 52,700,000 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөгийг татан төвлөрүүлсэн.

Үнэт цаас гаргагч нь татан төвлөрүүлсэн 35.7 тэрбум төгрөгөөс үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардлыг хассан цэвэр дүнгээр банкны үндсэн бүтээгдэхүүн болох зээл олголтыг дараах байдлаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:
Иргэдийн зээлийн багц 66% буюу 22.5 тэрбум төгрөг
Байгууллагын зээлийн багц 19% буюу 6.5 тэрбум төгрөг
Санхүүгийн түрээсийн багц 15% буюу 5.1 тэрбум төгрөг
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: /2023.06.30-ны өдрийн байдлаар/
Иргэдийн зээлийн багц: 17.8 тэрбум төгрөг
Байгууллагын зээлийн багц: 410.9 сая төгрөг
Санхүүгийн түрээсийн багц: 2.7 тэрбум төгрөг
Цэвэр санхүүжилтээс зарцуулагдаагүй үлдэгдэл 13,463,776,627 төгрөг байна.

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.


ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 2023.07.24-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 137,448,807 төгрөгийн үнийн дүн бүхий 627,356 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Хамгийн өндөр өсөлттэй:
Блюскай секьюритиз ХК (BSKY +14.83%)
Евроазиа Капитал холдинг ХК (SUN +14.75%)
Женко тур бюро ХК (JTB +7.84%)
Хамгийн өндөр уналттай:
Монгол дизель ХК (MDZ -12.80%)
Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -3.17%)
Оллоо ХК (OLL -2.20%)
Мөн тус өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 55,909 ширхэг нэгж эрх 24,161,678 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 440 ширхэг бонд 44,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 205,610,485 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 36,990.03 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,907,532,120,863 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
