• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ГОЛОМТ БАНК 💵300.0 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ | VOYAGE 💦 IPO -ЗАХИАЛГА

ГОЛОМТ БАНК 💵300.0 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ | VOYAGE 💦 IPO -ЗАХИАЛГА

🔴АНУ татвар- Хятадад нөлөөлөхгүй | 📍 Хиймэл оюун ухаан - Таныг орлох уу? | 📊 АНУ -Индекс |💵 Таны хуримтлалын шинэ болож-🤗 БОНД

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД 300.0 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ АМЖИЛТТАЙ ГАРГАЛАА

Голомт банк ХК нь 20212 оноос хойш Монголын системийн нөлөө бүхий банкнуудаас олон улсын зах зээлд анх удаа 300 сая ам.долларын бонд гаргаж амжилттай татан төвлөрүүлээд байна.

Тус банкны олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн 💵300.0 сая ам.долларын бонд нь нийт актив хөрөнгийнх нь 📊9.8%-тай тэнцэж байгаа бөгөөд энэ хэрээр иргэд, АНН-дэд олгох зээл нэмэгдэж, орлого болон ашигт ажиллагаа нь өсөх хүлээлттэй байна.

Дэлхий дахинд хүүгийн түвшин түүхэн өндөр байгаа энэ цагт Монгол Улсаас олон улсад гарч буй бондуудын хүү бага зураг буурч байгаа юм.

Тодруулбал, 2024 онд Монголын хувийн өмчит 3 компани, төрийн өмчит 1 банк олон улсын зах зээлд бонд гаргаснаас Голомт банкны бондын хүүгийн хувь 0.5-1.5 нэгж хувиар бага хүүтэй буюу 📊11 хувийн хүүтэй, 📅3 жилийн хугацаатай, Reg S/144A форматаар олон улсын зах зээлд амжилттай гарлаа.

 

Голомт Банк ХК нь 2024.04.29-ний өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд дэлхийн хэмжээнд roadshow зохион байгуулж, 30 орчим данснаас 💵350-400 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн бөгөөд 💵200 сая ам.доллараар давсан дүнгээр  биелсэн байна.  

Тус бондын андеррайтераар дэлхийн томоохон банкнууд болох J.P.Morgan банк, Deutsche Bank (B&D) болон “Korea Investment & Securities Asia Limited” нар хамтран ажиллажээ.

📍Мөн үнэлгээний Moody’s/S&P агентлагаас бондын үнэлгээг B3/B гэж үнэлсэн нь Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа юм.

Бондыг АНУ, Ази, Европ болон Монгол Улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авснаас Азийн хөрөнгө оруулагчид 83%, Европ 12%, АНУ 5%-ийг бүрдүүлсэн байна.

Харин төрлөөр нь ангилбал, сангийн менежерүүд 67%, банкнууд 22%, хедж сангууд 10%, хувийн банкнууд 1%-ийн захиалгыг өгсөн байна.

Голомт Банк ХК-ийн бондын арилжаа нь Монголын банкны салбарт ам.долларын бондын зах зээлийг дахин сэргээсэн, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж шинжээчид үзэж байна.  

 

MGL AGUA | VOYAGE IPO ЗАХИАЛГЫГ АВЧ БАЙНА

Савласан цэвэр усны үндэсний хамгийн том бөгөөд анхны үйлдвэрлэгч “MGL Aqua” компани нь хөгжлийнхөө дараагийн шатыг эхлүүлж байна.

Тодруулбал, 2001 оноос “Voyage” брэндийн цэвэр усыг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд хэдийн танил болсон дотоодын цэвэр усны бизнес Эм Жи Эл Акуа компани өөрийн 26.73 хувийг нийт 15.2 тэрбум төгрөгөөр үнэлэн нэгж хувьцаагаа 174 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

ҮНДСЭН НӨХЦӨЛ

  • Нэгжийн үнэ: 174 төгрөг

  • Татан төвлөрүүлэх дүн: 15.2 тэрбум төгрөг

  • Нийтэд санал болгох хувь: 26.73%

  • Захиалга авах хугацаа: 2024.05.15 - 05.21

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

Хятадын цахилгаан автомашины эрэлт АНУ-ын татварт “боогдохгүй” бололтой

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байдены засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины татварыг 4 дахин нэмэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Тодруулбал, одоо мөрдөж буй импортын цахилгаан автомашины татвар 25 хувь байгаа бол 100 хувь болгоно гэж мэдэгдсэн.

Гэвч энэ шийдвэр нь АНУ-ын автомашины зах зээлээс Хятадын цахилгаан автомашиныг шахан гаргаж чадахгүй бололтой.

Electric Car Technology GIF by Volkswagen Financial Services

Шинжээчид энэхүү шийдвэрийг богино хугацаанд үр дүнгээ өгч магадгүй ч урт хугацаанд хямд үнэтэй зарагдаж буй Хятадын цахилгаан автомашины борлуулалтыг зогсоож чадахгүй хэмээжээ.

Учир нь BYD компанийн Seagull зэрэг хямд үнэтэй автомашинд 100 хувийн татвар ногдуулсан ч АНУ-д үйлдвэрлэгдэж буй цахилгаан автомашинтай үнээр өрсөлдөх боломжтой байгаа юм.

Хиймэл оюун ухаан таныг орлохгүй ч ашиглаж чаддаг нь орлоно.

2022 оны 11 сард OpenAI компанийн ChatGPT нээлтээ хийснээс хойш хиймэл оюун ухаан нь зах зээлд трендийг тодорхойлж байна.

Удирдах ажилтнуудын 79 хувь нь компанийнхаа өрсөлдөх чадварыг нэмэх үүднээс хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Гэвч хөрөнгө оруулалтын өгөөжийн бэрхшээл нь тус шилжилтийг удаашруулж байна гэж Microsoft компанийн судалгаанд тэмдэглэжээ.

Gpt GIF by Angel Relations Group

Мөн 2024 онд LinkedIn-ээс гаргасан ажлын чиг хандлагын индексийн тайланд удирдах албан тушаалтай хүмүүсийн 71 хувь нь хиймэл оюун ухааныг ашиглах туршлагагүй ажил горилогчийг тус ур чадварыг эзэмшээгүй ч туршлага ихтэй горилогчоос илүүд үзэж байна хэмээжээ.

 

Дэлхий дээр үнэгүй зүйл гэж үгүй.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухааныг ашиглаж сурахад тулгарч буй хамгийн том асуудлын нэг бол мэдээллийн аюулгүй байдал юм. 

Учир нь та үнэгүй онлайн хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглахдаа өөрийн компани эсвэл хувийн мэдээллээ ашигласнаар эрсдэлд орж болзошгүй юм.

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2БҮРТГЭЛ 2024.06.16-НД ХААГДАНА

 

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Эрхэм та Голомт Капитал ҮЦК-ийн зохион байгуулж буй “Golomt Capital Championship-2” гадаад арилжааны уралдаанд оролцож, хөрөнгийн зах зээлд хөл тавих анхны алхамаа хийн, мэргэшсэн менторуудаас зөвлөгөө, мэдээлэл аваарай. 

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

АНУ-ын хэрэглээний үнийн индекс бага зэрэг буурчээ

 

Өчигдрийн мэдээллээр АНУ-ын хэрэглээний үнийн индекс 4 сард жилийн дүнгээр 3.4%-иар өссөн нь хүлээлтийн дагуу буюу өмнөх сараас бага зэрэг буурчээ.

Сарын үзүүлэлтийг суурь болгож тооцвол 0.3%-иар өссөн нь өмнөх сарын 0.4%-ийн өсөлтөөс бага зэрэг удааширсан байна.

Орон байр, бензиний үнийн өсөлт нь инфляц өсөх шалтгаан байсан бөгөөд эдгээр нь өнгөрсөн сарын өсөлтийн 70 гаруй хувийг бүрдүүлжээ.

Үүнээс гадна хоол хүнс, эрчим хүч зэрэг тогтворгүй хүчин зүйлсийг хасаж тооцдог үндсэн үзүүлэлт нь жилийн өмнөхөөс 3.6% -иар өссөн байна.

Үндсэн үзүүлэлтийн өсөлтийн цаад гол шалтгаан нь байр, тээврийн хэрэгслийн даатгал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хувцас, хувийн арчилгаа зэрэгтэй холбоотой байв.

Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл

Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл мягмар гарагт хэлсэн үгэндээ “Инфляц эргээд доошилно гэдэгт итгэлгүй байна. Миний итгэл өмнөх шигээ тийм ч өндөр биш байна” гэжээ.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Зах зээлийн шинжээч таныг урьж байна

 

Өөрийгөө нээн илрүүлж, нөөц бололцоогоо танин мэдэж, хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн шинжээч, арилжаачдын нэг болохыг хүсч буй хэн бүхэнд Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.

  • Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй

  • Багаар ажиллах болон харилцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих харилцааны өндөр ур чадвартай

  • Бизнес болон санхүүгийн шинжилгээ хийх аналитик ур чадвартай

  • Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой

  • Python, VBA эзэмшсэн бол давуу тал болно

  • Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

🤗Та өөрийн CV-г (Монгол эсвэл Англи хэл дээрх)

🤗Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.

🤗CV хүлээн авах хугацаа: 2021.05.08 - 2021.05.15

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.05.15-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 356,022,021 төгрөгийн үнийн дүн бүхий 969,748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Авто импекс ХК (AOI +15.00%)

  • Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM +14.99%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT +14.57%)

  • Дархан хүнс ХК (DHU -5.28%)

  • Премиум Нэксус ХК (CUMN -3.77%)

  • Монгол шуудан ХК (MNP -2.97%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 43,602 ширхэг нэгж эрх 24,023,091 төгрөгөөр арилжигдлаа.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,405,701,120 төгрөгөөр

  • "Монголын Алт" (МАК) ХХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих түүхий нүүрс 25,120,000 юань буюу 11,736,315,200 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350 ам.доллар буюу 2,013,187,932 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,262,653,440 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа

Энэ өдөр нийт 29,797,902,804 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.88% хувиар буурч, 42,356.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,945,290,157,547 төгрөг боллоо. 

 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!