- Голомт Капитал ҮЦК
- Posts
- "А" үнэлгээтэй ⭐“Шунхлай-3” бонд
"А" үнэлгээтэй ⭐“Шунхлай-3” бонд
| Мөнгөний үнэ 💹Түүхэн түвшин | AНУ 🙅♂️ Хөдөлмөрийн зах зээл | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% | Хятадын эрсдэл📢Дефляц

МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ⭐"А" ҮНЭЛГЭЭТЭЙ “ШУНХЛАЙ-3” БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг Шунхлай ХХК нь Монголын хамгийн өндөр үнэлгээтэй буюу ⭐“А тогтвортой” зэрэглэлтэй үнэт цаасыг Монголын хөрөнгийн зах зээл дээр 3 дахь удаагаа гаргаж буй туршлагатай хамт олон юм.
“ШУНХЛАЙ-3” бондын нөхцөл:
🤝Нэгжийн үнэ: 100,000 төгрөг
🤝Нийт дүн: 50 тэрбум төгрөг
🤝Хүү: 18 хувь
🤝Хүүгийн татвар: 5 хувь
🤝Хүү төлөлт: 6 сар тутамд
🤝Хугацаа: 12 сар
Хэрэв та дотоодын тэргүүлэгч компаниас гаргаж буй 💰өндөр өгөөжтэй, эрсдэл багатай тус бондыг эзэмшихийг хүсвэл Голомт Капитал ҮЦК-тай холбогдон мэдээлэл авна уу.
Бондын зөвлөхүүд : 8888-9183, 8083-6622, 8083-7744, 8665-1177
Бондын форм :https://golomtcapital.com/forms/bond

АЛТНЫ ҮНЭ ХАДГАЛАГДАЖ, 💵МӨНГӨНИЙ ХАНШ ТҮҮХЭН ДЭЭД ҮНЭДЭЭ ХҮРЛЭЭ.

🗽АНУ-ын хувийн хэвшлийн ажиллах хүчний тоо 11 сард 32 мянгаар буурсан нь эдийн засагчдын хүлээлтээс эрс доогуур байв. Ингэснээр Холбооны Нөөцийн Сан ирэх долоо хоногт болох бодлогын хурлаараа хүүг бууруулах магадлал улам нэмэгдэв.
Энэхүү хүлээлт нь өгөөж өгдөггүй хөрөнгө болох алтны үнийг тогтвортой өсөхөд эерэг нөлөөлж 🪙алтны фьючерсүүд 0.3 хувиар өсөөд байна.
Харин мөнгөний зах зээл үүнээс ч илүү хүчтэй хөдөлж, унц нь💵58.98 ам.долларт хүрлээ. Энэ нь мөнгө АНУ-ын чухал эрдэс баялгийн жагсаалтад орсон, металлын нийлүүлэлт багассантай холбоотой юм.
Мөнгөний үнэ энэ онд нийт 📊102 хувь өссөн нь зах зээлд энэ металлыг тойрсон эрэлт, эрсдэлийн хүлээлт өндөр байгааг илтгэнэ.
🧑💻Шинжээчид мөнгөний ханш ойрын хугацаанд 60 ам.долларт хүрч магадгүй гэж үзэж байна.
Зэс болон бусад үнэт металлын хувьд👇

2026 оны Хятадын эдийн засгийн эрсдэл 📢Дефляц

Цар тахлаас хойш: БНХАУ-ын хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний үнэд улам мэдрэг болж, компаниуд бүтээгдэхүүний үнээ аль болох бууруулж байгаа нь эдийн засагт хүчтэй нөлөөлж байна.
📊Инфляцийн дүр зураг ч сэтгэл түгшээсэн хэвээр байна. Ерөнхий инфляц сүүлийн саруудад бараг 0%-ийн орчимд хэлбэлзэж байгаа бол хүнс, эрчим хүчийг хассан суурь CPI 1.2% өссөн нь тайвшруулах үзүүлэлт биш юм.
Хятадын эдийн засагч Тинг Лу, энэхүү 👆1.2%-ийн өсөлтийн дөрөвний нэг орчим нь алтны үнийн огцом өсөлтөөс шалтгаалсан. Хэрэв алтны нөлөөг хасвал суурь CPI 0.9% л байсан гэв.


Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


JPMORGAN: ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУЛРАЛ НЬ 🗽2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ЭРСДЭЛ

🏦JPMorgan банкны АНУ-ын ахлах эдийн засагч Майкл Фероли, хөдөлмөрийн зах зээлийн сулрал нь хамгийн их анхаарал татах үзүүлэлт болж буйг анхааруулав.
Фероли, 🙅♂️хөдөлмөрийн нийлүүлэлт буурах нь хэдийн тодорхой байсан ч хөдөлмөрийн эрэлт сулрах үйл явц хараахан дуусаагүй байна.Тиймээс ирэх 3-6 сард ажил эрхлэлтийн өсөлт удаашрах төлөвтэй байна гэлээ.
Тодруулбал, сүүлийн улирлуудад ажилд шинээр авах үзүүлэлт тасралтгүй өссөн ч ажлаас халах давалгаа нэмэгдсэн нь нийт ажил эрхлэлтийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.
📉Ажил эрхлэлтийн өсөлт саарах нь хөдөлмөрийн орлогод нөлөөлж, улмаар өрхийн хэрэглээ болон макро эдийн засагт эрсдэл дагуулдаг.
Фероли, инфляц 📊2 хувиас дээш түвшинд тогтвортой байх нь 2026 онд ХНС-г бодлогын хүүг хурдан бууруулах боломжийг хязгаарлана гэж үзэж байна.


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


